Хүйс ялгаварладаггүй бие засах өрөөний таних тэмдэг Америкт дэлгэрч эхэлжээ. Ингэснээр түүнийг үйлдвэрлэдэг бизнесменүүдэд их хэмжээний ашиг авчрах нөхцлийг бүрдүүлж эхэлсэн байна.
Нийгэмд үүсээд байгаа шинэ нөхцөл байдал, хүйсээр ялгаварлахын эсрэг үзэл, транс жендер хүмүүсийн эрхийн асуудал зэрэг нь бие засах өрөөнүүдэд томоохон хувьсгал хийх гэж байна.
Энэ оны эхээр Хойд Каролина мужийн захирагч Пат Макрои төрийн захиргааны байрнуудын бие засах газарт орохдоо трансжендер хүн нь төрөхдөө ямар хүйстэй байснаасаа хамааран өрөөг сонгож байхаар хуульчилсан юм.
Гэтэл энэ нь трансжендер хүмүүсийн эрхийг хамгаалсан хуулийг зөрчсөн хэмээн холбооны засаг захиргаа үзэж маргаан дэгдээд байна.
Уг хуулийг эсэргүүцсэн зарим хувь хүн, байгууллагууд жорлонгийн таних тэмдгээ “бүх хүйстэнд хамаатай”, “хүйс харгалзахгүй” гэх мэтээр солих болсон нь ийм төрлийн шинэ таних тэмдгийн эрэлтийг нэмэгдүүлсэн байна.
Дээрх маргаан хэрхэн шийдвэрлэгдэхээс хамаараад удахгүй Америк орон даяар жорлонгийн таних тэмдгүүдээ шинэчлэх, ариун цэврийн өрөөнүүдийн бүтцийг өөрчлөх зэрэг томоохон хувьсгал өрнөх гэж байна.
Эх сурвалж: ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )
HUN HUNII ARANSHIN OOR HUN EHEES TOROHDOO ERH TEGSH TORDOG TOM BOLOOD ERH TEGSH BISH BOLDOG HUULIIG KOMUNIZMIIN SURGAAL ZORCHDOG ER EM JORLON TUSDAA BAIDAG N YALGAVARLAJ BAIGAAM BISH AYULGUI BAIDAL SETGELIIN DARAMTAAS HAMGAALAH UUREGTEI BAGSH HUN SURAGCHAASAA ILUU GOL BURUUTAN BOLNO
солиотой