Малын гоц халдварт өвчин маш аюултай түвшинд хүрээд байна

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 08

Дундговь аймгийн Гурвансайхан сумын II багийн нутаг Цагаан хошуу гэдэг газар малын гоц халдварт шүлхий өвчин гарч лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Одоогоор тус аймгийн Гурвансайхан, Өлзийт, Сайнцагаан сумдыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлжээ. Мөн малын гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, ухуулан таниулах шаардлагатай арга хэмжээг цаг тухай бүрт авч хэрэгжүүлэхийг сумдын Засаг дарга нарт даалгажээ.

Мөн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн I, XXII хороонд шүлхий өвчин дэгдэж, тус дүүргийн Онцгой комиссын даргын тушаалаар “Шуурхай удирдлагын штаб” 24 цагаар хяналт тавин ажиллаж байна. Өнгөрсөн баасан гаригт устгасан үхрийн тоо 118 болсныг тус штабаас мэдээлэв.

Эх сурвалж: ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баадай(66.181.164.229) 2025 оны 03 сарын 13

Заавал интернетээр нийтэд тавих хэрэг байгаа юмуу. Гадаадынхан хараад монгол мал өвчтэй гээд бүхий л үзүүлэлтэд нөлөөлнө. Дотооддоо л яримаараа

3  |  0
mal(202.70.46.235) 2025 оны 03 сарын 13

Boon boon bayaraa maliin shulhii garchee. Delhii sonsooroi Mongold mal . mahnii gots haldvart ovchin garchee. Ene ulsaas mal . mah avch bolohgui shuu. 70-80 saya maltai odoo ovs .hadlan bhgui hahir ovol asui . Yanadaa ene uls oron .malchid n modoo bariad bugd Ulaanbaatartaa ochitsgoonodoo.Jiliin jild l shulhiindee deerelhuulj bhiinmdoo.Vaktsin tarilga gej ugiig meddeggui l yum bhdaa.

1  |  0
Top