Их хэмжээний үер буужээ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 07

Сонгинохайрхан дүүрэгт хэдхэн хоногийн өмнө байгалийн гамшигт үзэгдэл болсон. Тэгвэл өчигдөр мөн түр зуурын бороо орж, тус дүүрэгт үер буужээ. Тодруулбал, өчигдөр 13.00 цагийн үед орсон борооны үеэр тус дүүргийн 21 дүгээр хороо 361-р гарамд үер буулаа гэх дуудлага иржээ.

Дуудлагын дагуу онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа А.Батбаяраар ахлуулсан есөн албан хаагч хоёр автомашинтай ажиллаж хоёр айлын гэрт үeрийн ус орсон байсныг шуудуу татан гадагшлуулж, гэрийн эд хогшлыг гарган зөвлөгөө өгч шуурхай ажилласан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top