Уругвайн Парламент улс орон дарангуйлалд байх үед цэргийн гэмт хэрэг үйлдэж байсан этгээдүүдэд өршөөл үзүүлэхгүй гэж шийджээ. Хууль цэргийн дэглэмтэй байх үед улс төрийн хэргээр хоригдож байсан иргэдийн дурсгалыг хүндэтгэх өдөр буюу ирэх сарын 20-ноос хэрэгжиж эхлэх юм байна. Цэргийн дэглэмийн үед сайн дурынхны хөдөлгөөнд оролцсон хэргээр 14 жил ял эдэлж байсан, одоогийн эрх баригч намын дарга Хосе Мухики дээрх хуулийг санаачилсан юм.
Уругвай улсад 1973-1985 онд цэргийн дэглэм ноёрхож байсан бөгөөд 2008 онд ил болсон баримтаар бол дээрх хугацаанд 175 хүнийг улс төрийн хэргээр буудан хороож байсан юм. Цэргийн дэглэмийн үед засаглаж байсан этгээдүүдийг өршөөх хуулийг 1989 онд анх гаргаж бүх ард түмний хоёр удаагийн санал асуулгаар дэмжигдээд байсан. Өдгөө Уругвайн хуурай замын цэргийг удирдаж байгаа Грегорио Альварес, Ерөнхийлөгч асан Хуан Мария Бордаберри нар тэр үед шоронд хоригдох ял авч байсан удаатай. Шинэ хууль хэрэгжиж эхэлснээр тэдгээр хүмүүс ял шийтгэлээ дахин хүлээх нь тодорхой боллоо.
С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )