Такснины жолоочид халдаж, мэсээр гэмтээсэн бүлэг этгээдийг шалгаж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 07

Өнгөрсөн сард Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт аймшигт хэрэг гарчээ. Хэргийн талаар тодруулбал, Өнгөрсөн сарын 27-ны өдөр 24-25 насны гурван этгээд таксины жолоочид халджээ. Бүлэг этгээдүүд архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан аж.

Бүлэг этгээд Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрийн урдаас такси барьжээ. Үүний дараа тэд жолоочийг Сүхбаатар дүүргийн арваннэгдүгээр хороонд, хүнгүй газар ирэх үед машинаа зогсоо гэж хэлсэн байна.

Гэвч тэд хоорондоо үг тонгоруулан ярьж байснаа жолоочийг машинаа зогсоох үед халджээ. Хохирогчийг суудлын бүсээр нь хоолойг нь боож, хоёр гарыг нь ардаас нь татсан байна. Мөн бүлэг этгээдүүд мэстэй байсан аж. Хохирогчийн баруун гарыг цасны хутгаар олон удаа зүсэж гэмтээжээ. Ийнхүү амиа алдах шахсан жолооч сандарсандаа хаазаа гишгэн урдаа зогсож байсан “Приус 20” загварын машиныг мөргөсөн байна. Тэрбээр ингэж тусламж дуудахаас өөр аргагүй байсан юм.

Энэ үед мөргүүлсэн машинаас ахимаг насны жолооч  гарч ирэн бүлэг этгээдүүдийн дунд сууж байсныг нь барьжээ. Харин хоёр сэжигтэй этгээд машины хаалга онгойлгон зугтсан байна. Мөн “Приус 20” загварын машины жолооч хохирогчийн амийг аварч, гэмт этгээдийг цагдаагийн газарт хүргэжээ.

Одоогоор энэхүү хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.

Ц. Сугар

Zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(124.158.126.197) 2025 оны 03 сарын 13

tumuruus unetei ami nas gj yu baih be.......ystoi goy unen ug shu

1  |  0
иргэн(202.21.106.107) 2025 оны 03 сарын 13

Наад новшнуудын зургийг ил болгоочээ.олон хүн хараг.хатуу шийтгэх хэрэгтэй.

1  |  0
Top