ВВС агентлагуудын албадыг цомхотгоно

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 07

Их Британийн Парламентын Олон улсын асуудал хариуцсан бүлэг дэлхий даяар үйл ажиллагаа явуулдаг ВВС агентлагийн салбаруудыг цомхотгох болсноо мэдэгджээ. Уг нь агентлагт өгөх санхүүжилтээ дөрвөн жилд 16 хувиар бууруулах төлөвлөгөө хэрэгжээд явж байсан. Гэхдээ энэ нь бодит хэмнэлт болж чадагүй байна гэж бүлгийн гишүүд үзсэн байна. Тиймээс санхүүжилтээ шууд огцом бууруулахаар шийджээ. Гэхдээ дэлхий нийтийн албатай байх нь ямар хрэгтэй болохыг гишүүд мөн хэлсэн. Ойрхи дорнодод болж буй үйл явдлын үед энэ алба үгийн үнэ цэнийг жинхэнэ утгаар нь харуулсан гэдгийг тэд илтгэлдээ цохон тэмдэглэжээ. ВВС-ийн хинди, мандарин, араб хэлээр нэвтэрдэг албыг хэвээр үлдээхээр болсон байна. Харин Серб, Албани, Македон, Карибын орнууд, Португал хэлний алба татан буугдах ажээ. Энэ бүх ажиллагааны дүнд 650 ажлын байрыг цомхотгох бөгөөд энэ нь одоо байгаа орон тооны 25 хувийг эзэлж байгаа аж. Мөн орос, азербайжан, украин хэлээр нэвтэрдэг радио үүдээ барих юм байна.  


С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top