Сонгуулийн санал хураадаг 20 төрлийн машиныг гуравхан цагийн дотор хакерджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 06

Дэлхийн хамгийн том хакеруудын чуулган DEF CON өнгөрсөн долоо хоногт 25 дахь жилдээ Лас Вегаст зохион байгуулагдсан юм. Уг чуулганд 25,000 хакер, мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтнүүд, хэвлэл мэдээллийнхэн цугларч өнөөгийн дижитал ертөнцөд тулгараад байгаа асуудлуудыг хэлэлцсэн байна.

Энэ жилийн чуулганы үеэр анх удаа сонгуулийн санал хураалтын машинд нэвтрэх туршилт зохион байгуулжээ. Туршилтыг зохион байгуулсан Финландын программист Харри Хурсти, Пеннсилваний Их сургуулийн профессор Мэтт Блэйз нар нэг өрөөнд өөр өөр төрлийн 20 машиныг байрлуулж, хакеруудад нэвтрэх даалгавар өгчээ.

Гэтэл хакерууд бүх машинд ердөө гурван цагийн дотор нэвтэрч чадсан байна. Зохион байгуулагчдын нэг, Финландын мэргэжилтэн Хурсти нь Diebold компанийн оптик сканнертай санал хураалтын машинд нэвтэрч чадсанаараа алдаршиж байсан хүн юм. Гэтэл хүрэлцэн ирсэн хакеруудын түргэн ажиллагаа өөрийг нь шоконд оруулсан тухай хэвлэлд ярьсан байна.


Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бат(202.9.42.136) 2025 оны 03 сарын 13

Нэг их олон сая сонгогчидтой улс шиг хар машин за яршигл байна шүү дээ хамгийн итгэлтэй гараар тоолох

1  |  0
ИРГЭН(202.179.27.144) 2025 оны 03 сарын 13

МАНАЙХАН Ч ГЭСЭН НЭГИЙГ БОДОЖ СЭТГЭХ ХЭРЭГТЭЙ БОЛЖ ЭЭ.ХАР МАШИНЫГ БҮР МӨСӨН ХАЯХ ХЭРЭГТЭЙ.

1  |  0
HAKER(66.181.178.127) 2025 оны 03 сарын 13

MARTCHIHVAL SANUULDAG SISTEM ZURAGTAND BAIDAG UUNTEI IJIL BOLGOVOL SANALIIN MASHIN DELHII DAYAR SHUDRAG AJILANA

1  |  0
Top