Сүүлийн үед Өвөр Монголд Хятад эзэн болон энгийн нэгэн малчны хооронд тэмцэл үүссэн тухай мэдээлэл олон гарах болсон билээ. Тэгвэл дахин нэг хэрэг гарчээ. Хөлөнбуйр аймгийн Эвээнх хошууны Хүйтэн гэдэг газар малчдын зөвшөөрөлгүйгээр хятад иргэдэд бэлчээрийг нь түрээслүүлжээ. Энэхүү үйлдлийг нь малчин ардууд эсэргүүцэн, цугларсан байна. Гэтэл түрээслэгч хятад иргэдийн талынхан нийлж малчдыг мод, чулуу барин хэрцгийгээр зодож, бэртээж гэмтээжээ.
Малчид гэмтсэн хүмүүсийг орон нутгийн засгийн ордны үүдэнд авчирч хэвтүүлэн, эсэргүүцлийн цуглаан хийж, дотогш орохыг хориглосон байна. Ордныг олон цагдаа нар хамгаалан, малчдын гомдлыг хүлээн авалгүй, дотогш нэвтрүүлээгүй аж.
Цагдаа нарт хандан, малчид “Та нар хэв журам сахиулж, бидний амар амгаланг хангах ёстой. Гэтэл бидний гомдлыг нэвтрүүлэхгүй гээд ордныг бүслээд зогсож байна. Ингэж ард иргэдийг хамгаалдаг юм уу” гэж бухимдацгаажээ.
Ордны үүдний чулуун шалан дээр хэвтсэн хүмүүсийн биеийг цагдаа нарт харуулахад шарх сорвиор дүүрэн байсан байна. Гэвч төрийн албаныхан үл ойшоожээ. Нэг түшмэд гарч ирэн "Газрын зураг үзүүлэн, тэр газрыг түрээслүүлэх шийдвэр гарсан байхад та нар төр засгийн ажлыг эсэргүүцэж байна" гэж уурсан загнасан байна. Одоогийн байдлаар тэдний дунд үүссэн асуудал шийдэгдээгүй бөгөөд малчин ард хохироод үлдэх магадлал өндөр байгаа аж.
Б.Янжиндулам
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 7 )
Монголд хятадууд өөрсдийн цусны хольцтой эрлийзүүдээрээ далимдуулан ийм бодлого бариулах магадлал өндөр.
ХУЖАА (ХҮН ХАРХ) УДАХГҮЙ ЗАДАРНА. МӨНХ ЮМ ГЭЖ ҮГҮЙ ШҮҮ ДЭЭ . . .
ЭНЭ ХЭДЭН ДАРГА БОЛЧИХООД ОНГИРООД БГАА БУЗАРУУДЫГ ЯААЯ ДАА ! ! ! ҮНЭНИЙГ НЬ ХЭЛЭХЭЭР ГҮРИЙГЭЭД Л. ОДОО БҮР ӨСӨРХДӨГ ЮМ БИШ БГАА Ч ГЭЖ БОДОХ ЮМ ДАА !
МОНГОЛ УЛСЫН ЭНЭ ТӨР УИХ ЭНЭ НЭГ ЭЦЭГ ХУУЛЬ ГЭЭД БАЙГАА УЛС ЭХ ОРНОО ХАРИЙХАНД ӨГӨХ НӨХЦӨЛ БҮРДҮҮЛСЭН ХАР ҮНДСЭН ХУУЛЬ биднийг ийм болгох өнөө юу маргааш уу? Болчихоод байна биш үү? МАН АН-ы хулгайч удирдагч хуяаоцогийн шоохуузууд Элбэгтарвага физда минь ээ
ah duusee doromjlyylaad,daramtlyylaad baihad hyjaa gej hystdag medrel myytangyydiig bodhoor mash ih setgeliin daramtand oroh ym mohoj yavaa mongolchyyd kazak, evrei ,germanchyyd aztai ymaaa
Хил , хэл, мал гурваа авч явбал монгол үлдэнэ
TUUHIIG BODHOOR MONGOLIIG UUSGAH SANAATAI N UNEN YM BNA