Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн шүхэрчин дайчид 2016-2017 оны сургалтын төлөвлөгөөний дагуу шүхрийн дадлагын буултыг Архангай аймгийн Өгий нуурын районд түрүү сарын сүүлээр амжилттай гүйцэтгэлээ.
Дайчид дадлагын буултын дараа байгаль орчноо хамгаалах, сэргээн босгох зорилгоор Өгий нуурын эрэг дагуу 7,3 км урттай талбайг 206 цэргийн алба хаагч 6 нэгж техниктэйгээр цэвэрлэжээ. Мөн байгаль орчин бохирдохоос сэргийлж 8 ширхэг хогийн савыг шинээр хийн, 600 метр тутамд байрлуулсан байна. Мөн ажлын хүрээнд иргэдэд байгаль орчноо хамгаалж цэвэр цэмцгэр байлгах талаар сурталчилгааны ажлыг зохион байгуулжээ.
Түүнчлэн иргэдийг усанд живж осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор Өгий нуурын усны гүнийг тодорхойлон, эргээс 10-20 метрийн зайд аюулгүйн хязгаарлах шугамыг тогтоож 20 ширхэг хөвөгчийг 100 метрийн зайтай тус тус байршуулсан байна. Энэ нь аялагч, амрагчдын талархалыг ихээхэн хүлээсэн ажил боллоо.

Д.Тамир
WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )
PARAMOTOR