Даншиг наадмын барилдаанд 256 бөх хүчээ үзэж байна

2017 оны 08 сарын 05

“Даншиг наадам-Хүрээ цам 2017” шашин, соёлын наадмын хүчит бөхийн барилдаан өнөөдөр эхэллээ.
Хүчит бөхийн барилдаанд Даншигийн аварга Р.Пүрэвдагва, начин О.Хангай, Э.Энхбат, Бо.Батжаргал, Д.Амар­сайхан, Б.Пүрэв­сайхан нарын 256 бөх хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байна.
 

Хүчит бөхийн барилдааны эхний дөрвөн даваа өнөөдөр явагдах юм. Харин маргааш 5-9 даваа явагдана. Даншиг наадмаар улсын цол олгодоггүй бөгөөд Даншигийн начин, өсөх идэр начин, заан, арслан болон аварга цол олгох журамтай.

Өнгөрсөн онд Р.Пүрэвдагва Даншиг наадмын хүчит бөхийн барилдаанд хоёр удаа түрүүлж, Даншигийн аварга цол хүртэж байсан юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
дамшиг(66.181.176.57) 2017 оны 08 сарын 06

Галх лам нарын наадам-дамшиг

0  |  0
Бөх сонирхогч(122.201.31.7) 2017 оны 08 сарын 06

Сонирхлтой барилдаанууд олон гарах шинжтэй. Харин бөа тайлбарлагч нөхөр л жинхэнэ халтуурдана гэдгийг хийж байна даа. Бөхчүүдээ сайн танихгүй юм. Хэн нь хэнтэйгээ барилдаад, хэн нь хэнийгээ даваад байгааг ч тайлбарлахгүй, хааяа нэг давсан бөхийн мэхийг тайлбарлах төдийхөн л тайлбар хийж байна. Хоёр дахь өдрийн тайлбарыг Батнасан өөрөө хийгээсэй билээ.

0  |  0
uzegch(103.212.119.140) 2017 оны 08 сарын 05

Mungu duuddag avgaigiin uzverees dor humuus irjee yun 3000 juulchin

0  |  0
sain(202.70.46.209) 2017 оны 08 сарын 05

Saihan naadam. Pvrewdawga dahaid tvrvvleh bhaa

0  |  0
Top