Индонезийн Парламентын гишүүн өнгөрсөн долоо хоногт чуулганыхаа үеэр насанд хүрэгчдэд зориулсан кино үзэж байгаад баригджээ. Тэрбээр чуулган дээр нөүтбүүк ашиглан дээрх үйлдлээ хийж байсан гэнэ. Яг энэ үеийг булгасан фото зураг маргааш нь төвийн хэвлэлүүдээр цацагдсан байна. Эвгүй байдалд орсон гишүүн шинэ долоо хоногийн эхний өдөр л өөрийн хүсэлтээр огцорч байгаагаа мэдэгдэн, өргөдлөө өргөн барьжээ. Харин хувь хүний нэр хүндийг хамгаалах үүднээс нэрийг нь нууцалж байгаа бололтой. Энэ талаар анх мэдээлсэн The Jakarta Post сонинд ч бүтэн нэрийг нь орхиж зүгээр л Арифинто гэж бичсэн байсан аж.
Гэхдээ Арифинто өргөдлөө өгөөгүй байсан бол яах ч үгүй байсан гэнэ. Учир нь парламентын танхимын компьютер хакеруудын довтолгоонд өртөж санал хураалтын явцыг харуулдаг том самбараар гишүүд 15 минутын турш том хүний кино үзэхэд хэнийг ч хөөгөөгүй гэнэ.
С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 1 )
Манайд хүүхэн хүчиндэгч зүгээр л явж бна