Гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа “Даншиг наадам- хүрээ цам 2017” наадмын нээлтийн ёслолын ажиллагаа Төв цэнгэлдэх хүрээлэнд эхлээд байна.
Нээлтийн ёслолтой холбогдуулж, Гандантэгчинлэн хийдийн Соёмбот тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойморт заллаа.
Үүний дараа Монголын бурхан шашинтны төв, Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба, гавж Д.Чойжамц үг хэллээ.
Энэ үеэрээ “Даншиг наадамд сүсэгтэн олон ихээр оролцохын зэрэгцээ Монгол туургатны төлөөлөл гадаадаас хүрэлцэн ирсэнд бахдалтай байна.
Арван цагаан буяныг эрхэмлэн дагах аваас үйлс бүтнэ. Даншиг наадам нь Монголын ард түмний эв нэгдэл, соёл уламжлалыг даяарчлалын үед хадгалан үлдэх чухал арга хэмжээ болно. Даяар олны энх амгаланг хөхүүлэн дэмжих, ард түмнийхээ эв нэгдлийг бадраахад наадмын утга учир оршино” хэмээн онцлон тэмдэглэлээ.
Онцлоход, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өгсөн мэдээллээр “Даншиг наадам- хүрээ цам 2017” наадмыг үзэж, сонирхохоор гадаадаас 3000 орчим жуулчин хүрэлцэн ирсэн байна.
Одоо Мандал өргөнө. Дараа нь хүчит бөхийн барилдаан эхлэх юм байна.
Эх сурвалж: ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )
Сонирхлтой барилдаанууд олон гарах шинжтэй. Харин бөх тайлбарлагч нөхөр л жинхэнэ халтуурдана гэдгийг хийж байна даа. Бөхчүүдээ сайн танихгүй юм. Хэн нь хэнтэйгээ барилдаад, хэн нь хэнийгээ даваад байгааг ч тайлбарлахгүй юм. Хааяа нэгхэн давсан бөхийн мэхийг тайлбарлах төдийхөн л халтуур хийж байна. Хоёр дахь өдрийн тайлбарыг Батнасан өөрөө хийгээсэй билээ.
Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр түрээслүүлнэ. 99041126