Нийгэмд гэгээлэг сайхан хүмүүсийн үлгэр дууриалал болсон хүмүүс бол "Итгэл сэтгэлийн гүүр"-ийн Ц.Сувд-Эрдэнэ, "Нэг хүн нэг тоосго" аяны М.Сарнай нар билээ. Тэд хүүхдийн төлөө хамтарч ажиллахаар болсон тухай мэдээ сошиал ертөнцөд тархахад Монголчууд сэтгэлээрээ нэгдэн туслахыг хүссэн. Гэвч Ц.Сувд-Эрдэнэ М.Сарнайн тухай нэгэн постыг фэйсбүүкэд оруулснаар аян үргэлжлэхэд хүндрэл үүссэн юм. Тэрбээр М.Сарнайн тухай “Сарнайн өсгөж байгаа хүүхдүүдийг судалж үзэхэд хогийн цэг дээр амьдарч байсан хүүхэд бараг байсангүй. Мөн хүүхдүүдийн 90 хувь нь эцэг эхтэй гэр оронтой хүүхдүүд байсан. Үлдсэн 10 хувийг нь би мэдэхгүй. Хүүхдүүдийн эцэг эхтэй уулзахад Сарнай эгч тэдэнд гэртэй болгоно хүүхдээ өг гэсэн байна. Мөн зарим хүний гэрийг барьцаалж хүүхдээ өгөхгүй бол гэрийг чинь өгөхгүй гэж дарамталсан аж. Сарнай эгчийн талаар сөрөг зүйлс их ирдэг байсан ч би зөндөө өмөөрч хамгаалж байлаа” гэсэн утгатай пост бичсэн юм. Энэ тухай М.Сарнайгаас болон түүнтэй хамт аян өрнүүлж байгаа хүмүүсээс тодрууллаа.
М.Сарнай: Би өөрийгөө шалгуулна
"Нэг хүн нэг тоосго" аяны М.Сарнай “Миний талаар гарч байгаа мэдээллүүд худлаа. Би эндээс гараад өөрийгөө шалгуулна. Намайг шалгах ёстой бол шалгаг. Яагаад ингэж худлаа мэдээлэл тавиад байгаа юм бэ гэж хэлмээр байна. Надад энэ олон хүүхдүүдээр бизнес хийх тийм муухай сэтгэл байхгүй. Сувд-Эрдэнэтэй хамтарч байгаа зарим эцэг эхчүүдийн хүүхдийг харж, асарч байсан. Миний хараа хяналтад байсан хүүхдүүдийн эцэг эх ингэж мэдэгдэл хийсэнд харамсаж байна. Баяржаргал нь гурван хүүхэдтэй. Хүүхдийг нь би гурван жил халамжилсан. Гэтэл намайг орой болохоор архины мөнгө өгдөг гэж хэлсэн байсан. Өнөөдрийг хүртэл Улаанбаатар ХХК-ний өгсөн нэг тонн гурилаар гамбираа хийж идэж байна. Намайг шагнал авах үед Сувдаа залгаж “Та битгий хоёр бодол бодоод байгаарай. ТББ-ын тухай битгий олон юм яриарай” гэсэн. Түүнээс хойш над руу залгахгүй байж байгаад нэг удаа залгахдаа “Сарнай эгчээ таны тухай хар пи ар яваад байна. Мөнгө өгөөд амыг нь таглах уу” гэсэн. Тэгэхээр нь тэр хүмүүсийн ярьж байгаа үнэний хувьтай биш, битгий тоо гэж хэлсэн юм. Би хэзээ ч буруу зүйлийн төлөө мөнгө өгөхгүй. Анх Сувд-Эрдэнийг надад нэг охин танилцуулж байсан. Улмаар Сувдаа надад тусалъя гэр барьж өгье гэсэн юм” гэлээ
Ө.Эрдэнэболд: Сарнайг хүүхдүүд нь том ээж гэж дуудаж, төрсөн эцэг эх дээрээ очихыг хүсдэггүй
Mega World компанийн захирал Ө.Эрдэнэболд “Сарнайн тухай мэдээллийг анх сонсоод надад эргэлзээ төрж байсан. Би ямар хүнд туслах гээд байна вэ гэж бодож байлаа. Дараа нь Сарнайтай уулзаад миний эргэлзээ гурван шалтгааны улмаас тайлагдсан. Нэгдүгээрт, Сувд-Эрдэнэ хэлэхдээ “Сарнай асрамжид байгаа хүүхдүүдийн 90 гаруй хувь эцэг эхгүй гэж” гэсэн байсан. Гэтэл “Танайд хоноё” нэвтрүүлгээр Сарнай асарч байгаа хүүхдүүдээ эцэг эхтэй гэх мэт бүх зүйлийг хэлсэн байсан. Хоёрдугаарт, Дэлгэрийг өөрийн эзэмшдэг гурван дансаар хандив цуглуулж байгаа гэсэн. Үнэн хэрэгтээ Сарнай, Дэлгэр хоёрын дундын дансанд хандив орж ирж байгаа. Гуравдугаарт, Би Сарнай эгчийн өсгөж буй хүүхдүүдтэй уулзсан. Тэдгээр хүүхдүүдийн нүдний харц, том ээжээ гэх сэтгэлийг харсан. Хүүхдүүдтэй уулзаж, захиаг нь уншиж үзсэн. Хүүхдүүд “Том ээждээ хайртай. Аав, ээж дээрээ очмооргүй байна. Очихоор гэдэс өлсдөг, хог түүлгэдэг” гэж байсан. Энэ гурван үнэний учраас миний эргэлзээ бүрэн арилсан. Сувдааг хувцас сольдог гэх яриа байдаг. Сарнай надад хэлж байсан. Гадаадаас дөрвөн хайрцаг хүүхдийн хувцас ирэхэд гурван хайрцгийг нь хуучин, хөгшин хүний хувцсаар сольж өгсөн гэж. Мөн Германы холбооноос 2300 еврог “Итгэл сэтгэлийн гүүр” ТББ-руу явуулсан гэсэн. Тэгээд Дэлгэр эгчид хэлэхэд надад тийм мөнгө орж ирээгүй гэсэн юм. Энэ тухай Сувдаагаас асуухад /монгол мөнгөөр зургаан сая/ “Би гурван саяыг нь үрчихсэн. Цуглуулж байгаад өгнө” гэсэн. Мөн Сувд-Эрдэнэтэй ажиллаж байсан хүмүүс Сувдаагийн тухай ярихдаа “Хандиваар орж ирсэн мөнгөний зарцуулахыг нь зарцуулж, үлдсэнийг нь өөрөө авдаг” гэдэг. Энэ нь коммэнтууд дээр ч бичигдсэн байдаг” гэв.
Г.Ерөөлтням: Сувд-Эрдэнэ шал угааж байгаа зургаа авахуулчхаад шалаа угаалгүй орхиод гарсан
“Итгэл сэтгэлийн гүүр” ТББ-ын гишүүн Г.Ерөөлтням “Би энэ ТББ-д элсээд сайн сайхны төлөө явсан. Гэтэл өнөөдөр бусдыг буруутгаж, хүүхдийн төлөөх “Нэг хүн нэг тоосго” аяныг зогсоож байгааг ойлгохгүй байна. Би хүүхдийн төв бостол энэ сайхан ажлын төлөө зүтгэнэ. Сувд –Эрдэнэ өөрийгөө рекламдах, нэр хүндэд маш их дуртай. Ганцхан жишээ хэлье. Би Цагаандарийн гэрийг барихад эхнээс нь гурав хоног ажилласан. Сувд-Эрдэнэ өөрийнхөө мөлхөөд шал угааж байгаа зургаа авахуулсан. Үүний дараагаар зургаа авахууллаа хэдүүлээ явъя гээд угаасан шалаа дутуу орхиод гарч байсан. Би хувь хүн рүү дайрах гэсэн юм биш. Бодит байдлыг л хэлж байна. Мөн гаднаас ирсэн хандивын мөнгө дээр Сувд –эрдэнийг ажиллаж байна гэсэн яриа гараад байгаа. Энэ тухайд миний харсан зүйл бол "Францын Түүрс хотын Монголчууд" гээд албан ёсны группээс 330 евро, захиа илгээсэн байсан. Тэрхүү мөнгөний тухай постыг Сувд-Эрдэнэ фэйсбүүкт оруулсан боловч, мөнгө нь дансанд ороогүй юм. Миний мэдэхгүй өөр асуудал байгаа байх” гэлээ.

С.Дэлгэр: Хандиваар ирсэн хувцсыг Сувд-Эрдэнэ бөөндөөд зарж байсан
“Их Нигүүлсэхүй” ТББ тэргүүн С.Дэлгэр “Сувд-Эрдэнэ дансанд орж ирсэн мөнгийг өөрийн хувьдаа дур мэдэн зарцуулж байсан хэд хэдэн тохиолдол бий. Анх “Итгэл сэтгэлийн ТББ”-руу орсон мөнгийг “Нэг тоосго нэг хүүхэд” аяны мөнгөтэй нэгтгээч ээ гэхэд манай дансанд мөнгө алга бид юманд хэрэглэсэн гэж Сувдаа хэлсэн. Үүнийг тухайн үед ТББ-ын залуус сонсож байсан. Юунд хэрэглэсэн бэ гэхэд машин авчихсан гэсэн юм. Машиныг ажлын хэрэгцээнд буюу ТББ-ын ажилд зориулж авсан гэж байлаа. Тэгэхээр нь ийм их ажил хийдэг хүмүүс авах нь зөв гэж бодсон. Түүнээс хойш долоо ч хоноогүй байхад Сувдаа залгаад “Машинаа зарахаар боллоо. Муу машин авчихаж” гэж хэлсэн. Мөн надаас хувиараа 800 мянган төгрөг зээлснээ одоо хүртэл тэр өгөөгүй. Би хэлдэг “Дээгий эгчийнхээ хувийн мөнгийг өгөөч” гэж. Тэгээд мөнгө орж ирэхээр өгнө гэсэн. Тэгээд ТББ-аар орж ирсэн мөнгөөр хандивын хайрцаг гэх мэт зүйлсийн зардлыг төлөх хэрэгтэй байна гэж Сувдаад хэлэхэд “Төлж байгаа, төлөх гэж байна” гээд л яваад байсан. Улмаар тушааж чадахаа болилоо гэсэн. Би “Сувдаа мөнгө яагаад байгаа юм бэ” гэхэд “Машин авчихсан болохоор ингээд байна. Машин зарагдахаар буцаагаад төлнө” гэсэн. Машиныг дөрөвдүгээр сарын сүүлээр авсан. Хэдэн төгрөгөөр авсныг огт мэдээгүй. Машин авсан хүн мөнгөө өгвөл таниас зээлсэн мөнгөө ч бас төлнө гэлээ. Энэ бол их ноцтой зүйл. Би өмнө нь Сувдаагийн дагагч, хандивлагч байсан. Цагаандарь, Хорлоо эмээ гэх мэт хүмүүсийг гэртэй болгосон гээд л түүний тухай сайхан мэдээ олон. Би барьсан гэр болгонд хандив өгч байсан. Нэг удаа байшин нь шатсан айлд гэр барихад Дээгий эгчээ 150 мянган төгөрөг дутаад байна гэхэд би өгч байсан. Үүний дараа Сувдаатай хамтраад ажиллаад эхлэхэд мөнгийг маш их гүйлгэдэг нь харагдсан. Тухайлбал, “Оюу” гээд карокегээр хандивын хайрцаг аялуулсан. Тус хандиваас 80 мянган төгрөг дутсан хэрэг гарсан юм. Тэгэхэд Сувдаа миний хариуцлагагүйгээс боллоо гэж байсан. Сувдаа өнөөдөр яагаад Сарнайг ингэж муухай болгож харагдуулах гээд байна. Би хүнээ буруу таньжээ гэж яагаад хэлж байгаа юм. Учир нь намайг санхүү тооцоон дээр дэндүү хяналт тавиад ирэхээр ингэсэн байх. Өмнө нь Сувдаа гэр барьж байхдаа ямар ч хараа хяналтгүйгээр орж ирсэн хандивын мөнгийг зарцуулдаг байсан. Гэрээ барьчихлаа гэхээр л бид лаяк дардаг байлаа. Хэдэн төгрөг илүү гарсныг бид мэддэггүй. Гадаадаас Сувдаагийн нэр дээр маш олон хадив ирдэг. Хувцас болон мөнгөн хэлбэрээр. Гэтэл эдгээр мөнгөний зарим нь орж ирдэггүй. Тэгээд асуухаар талыг нь хэрэглэчихсэн, гүйцээгээд хийнэ гэсэн хариултыг Сувдаа өгсөн. Тус мөнгийг гүйцээж хийсэн. Гэхдээ ингэж хандивын мөнгийг хэрэглэж болох уу. Хамгийн ноцтой хэрэг нь гадаадаас 100 хайрцаг хувцас ирсэн явдал байв. Ирсэн хувцаснуудыг задлаад бөөндөж зарж байсан. Энэ тухай бичлэгийг надтай хамт явж байсан манай зөөгч хүү Амраа бичсэн юм. Тус бичлэгийг үзсэнийхээ дараа болж байгаа үйл явдал дээр очиход “Дэлгэр эгч тагнуул хийгээд байгаа юм уу” гэсэн. Энэ бичлэгийг фэйсбүүкт “Ирсэн хандивын зүйл эзэндээ хүрээсэй” гээд постлоход Сувдаа гуравхан минутын дотор блок хийгээд устгачихсан. Намайг залгахаар утсаа огт авахгүй байгаа. Дуудаж байгаа боловч авдаггүй. Өчигдөр над руу Японоос нэг хүн утсаар ярьсан. Тэрбээр “Японоос би 10 сая төгрөгийн хандив цуглуулаад ирлээ. Мөнгөө Сарнай эгчид хандивлах гэж байтал нэг хүний бичсэн Сарнай эгчийн тухай аймар пост уншлаа. Одоо мөнгөө өгөх үгүйгээ мэдэхгүй байна. Яах вэ” гэсэн. Тэгэхээр нь хэвлэлийн бага хурлаа үзээрэй. Сарнайн гэрт нь очиж жинхэнэ амьдралыг нь сайн судал гэсэн. Тэгээд хандив өгөх үгүйгээ шийд гэсэн. Одоо хандив өгөхөөр ирсэн охин бидэнтэй хамт Сарнайн гэрт очих гэж байна. Сувдаад хандаж хэлэхэд “Эгч нь чамайг гурван хүүхдийн ээж болохоор өрөвдсөн шүү. Би чиний гаргасан үйлдлийг хэнд ч хэлэлгүй нууж явсан. Энэ миний алдаа байлаа. Сарнайн үнэн төрхийг би мэдэж байгаа. Ямарч байсан би түүнийг хамгаална. Надад Сарнай шиг агуу сэтгэл байхгүй. Надаас энэ хүн шиг ийм сэтгэл гарах үгүйг хэлж мэдэхгүй юм” гэв.
Одоогийн байдлаар “Нэг хүн нэг тоосго” аяны дансанд 42 сая гаруй төгрөг цуглараад байгаа аж.
Б.Янжиндулам
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 79 )
Shal sogtuu balai awgai l bn sh dee manai zoogch bichsiin ch geh shig
энэ Сувдаа гэж балиар увсын дөрвөд одоо боль, баахан хүүхдийн амьдралыг там болгоод, Чамаас өмнө яаж амьдарч болоод байсан тэрүүгээр нь орхи л доо. Сарнайгийнх гэдэг айлыг тайван орхи. Дэлгэр гэдэг энэ эгч байгаагүй бол Сарнайг ёстой амаар нь шороо үмхүүлэх айхтар дөрвөд байнөөө. Муу юм холуур цаашаа, ер нь харах царайны ажилгүй амиа яая гэсэн юм байж цаанаа л их дээрэнгүй зэвүүн хүүхэн харагддаг. Хүмүүс зүгээр л хандив өгөхөө больчих_ тэр итгэл сэтгэлийн гүүр нь дампуураг цаашаа
Сайн байна уу? Таныг маш мундаг эмэгтэй байна гэж одоогийн байдлаар дүгнэж байна. Та хэрвээ ингэж ”Нэг хүн - Нэг тоосго” аяныг Сарнайн төлөө зохион байгуулж данс тооцоог хяналтдаа аваагүй бол Сувд-Эрдэнэ асар их хэмжээний мөнгө завшаад Сарнайг жижиг сажиг зүйлээ аргацаагаад л байх байжээ. Бас Сарнайг Сувд-Эрдэнэ их басамжилж бодож ээ... Ер нь амарчилж маллаж болох, ашиг их өгөх саалийн үнээ хавьцаа бодож. Үгүй мөн болчимгүй юм аа...
shal sogtuu bna nuguuduh chini
delgeree boliochee
Ene Suvdaa hugiin muu gichii ymaa zgr hunii olon ursiig tejeej bgaa huniig oroldood .nyalh amitadig gudmand gargah n l de .shalgaj togtoomoor ym handiviin ymaar biznes hiigeed icheech alivaa buruu zuil zaaval ilerdiin sh de ene bur handiviin ymand amdashchij .zoriulah hund n ter handiviin uguurei chi.chamd odoo hen itgehiin
Зохион байгуулалттай муу хулгайчууд л байна штээ. Дахиж хэнд нь ч мөнгө төгрөг хандив дэмжлэг өгөхгүй байх хэрэгтэй. Даварсан луйварчдыг хооллож байдаг илүүдээ гарсан мөнгө хаана байдгийн. Цагдаа шүүх нь яаралтай шалгаж тогтоох хэрэгтэй. Маш их мөнгө цуглардаг байх нь. Тэгээл тэр гэр гэрийн тавилга нтр бол зүгээр нэг хамгийн хямд муу юмнууд харагддаг. Тийм юмаар бусдын нүдийг хуурчихаал үлдсэн дээр нь амьдралаа өөд татна айн. Аймаар заль шүү.
Аймаар хүмүүс юм аа. Хүний итгэл сэтгэл, өрөвч энэрэнгүй зан чанар, юу ч мэдэхгүй хүүхдийн амьдрал хувь тавилан дээр тоглолт хийж мөнгө олоод өөрсдийнхөө амьдрах аргаа болгочихсон ёстой цайрчихсан луйварчид улаан цагаандаа гарсан залилагчид байна даа. Тэгээд бүгд үр хүүхэдтэй гээд байгаа. Хүмүүсээс айж ичдэггүйн бол ядаж үйлийн үр хийж байгаа нүглээсээ айх хэрэгтэй штээ. Энэ балай луйварчдын энэ нь сайн зөв хүн тэр нь муу муухай гэж ялгах аргагүй хүмүүс юм шиг ээ.Бүгд адилхан луйварчид. Угаасаа ядуу хэцүү амьдралтай . Тэрийгээ ядарсан хүүхдүүдийг ашиглаж мөнгө олж нөхөх төлөвлөгөөтэй
Humuusee zugeerl tus heregtei hund oorsdoo ochood gart ni yumaa ogchij bai. Iim baliar zawaan shunaliin tulam shig humuuseer bitgii damjuul.
Subdaa chin zalilangiin gemt heregten yum bish v yaliig ni uguud yabuulsan ni der sadar zalilan mehlegch bj de
Tegeheer zaaval ene baliar avgai naraar damjuulalguigeer oir havidaa bgaa hen negen hund bolomjooroo l tusalchih. tuuniigee zarlaad ch demii. setgeldee bodoj chin setgeleeree hiisen buyanii ur arvin shuu. huu maani oroijingoo l hoorson bayarlasan. Neg ikh tom gaviya hiisen hun shig l . manaihan bugd saihan setgel hhangaluun bsn . Minii ch ter hunii ch ter urs adilhan l bayarlasan. Ogson avsan 2 ni 2uulaa setgel hangaluun bayar hoortoi, ene buyan bish uu. boloo bish uu
Ene avgai nariin mongonii heruuld buu anhaarlaa handuul , Humuusiin heleed bgaa shig huuhduuded anhaaraach. Byuan zaaval tegj hiihiin hereguui sh dee. Sayahan ^ sarin ! nd huu bid 2 delguurees garaad yavj bsn . 2 huuhed gadaa ni bsn duu ni ahaa mongotoi bol park yavna tee geed bhaar asuusan chin ah duu 2 genee. Tgeed bi aav ni ene 2 t jaahan mongo ogloo gesen cin huu maani ttegee teg bi ch gesen ooroosoo 10 000 ognoo geed minii mongon deer nemeed ogson. @ huuhed bayarlaad guigeed avsan. Harin huu maani oroijingoo l bayarlaad ter 2 goe togloson bhdaa tee. ih bayarlasan tee aavaa geed l bsn .
zov shuu iim humuuusiig busad orond mash sain shalgadag. Huuhedtei ajilladag sain duriin ajiktan avahiin tuld 2 jil shalgaj bj sain duriin uil ajillagaand oruuldag. Yalanguya huuhdiinasuudal deer mash hatuu nyahuur handdag. Yamar zorilgoor yagaad huuhduudiig tsugluulaad ba gedgiig anhaardag. huuhdiin baiguullagg yu hiij ba anharaach . gadaadad zarim humuus gaj sonirholoo hangahiin tuld huuhduudiig ashiglaj bsn ni mash ih bdg
oorsdoo amidraralaa tsegtselj ajil hiij hun shig amidarch chadahgui bgaa humuus huniig yaj demjij chadahiim be. uuniig oilgoj bgaa hun ba uu taminee. Oorsdoo hoolgui yaduu hooson guilgachin humuus hund yaj tuslahiin. Oorsdoo hooltoi huvtsatai bhiin tuld busdiin huuhdiin zovlongoor togloj ba sh dee. Huuhdiin baiguullaga shalgaach. Neereen sayaiin hunii bichsen shig yamarch zovshoorolgui duraara hunii huuhduudiig yagaad tsugluulaad bgaan. hunii naimaa ed erthen hudaldah bugd l iim zuilees ehtei shuu dee. Uuniig oilgooch. Busad orond iim yum hiij bgaa humuusiig mash sain shalgadag.
deerhi bugd nyam delger suvderdene sarnai bugd l guilgachinguud huuhdeer hool olj iddeg hulgaich nar ba sh dee. iim humuusiig shalgaad yamar bgaag togtooh heregtei. ymar neg zovshoorol shalgalt hyanaltgui hunii huuhduudiig neg dor bailgana gedeg zui bus asuudal . Busad orond bol etseg eh, tor zasgiin zovshoorolgui busdiin huuhdiiig olnoor tsugluulahiig horiglodog . bur gemt hereg gej uzdeg sh dee. Huuhdiin baiguullaga yu hiij bgaan, Yamar zorilgoor huuhdiig avaad tejeegeed bgan. Tanaid honoe oor uzsen , uchirgui hooloj undlaad bgaa yum alga l baina lee sh dee. iim baij bolohgui
ТББ байгуулж, юу ч хийхгүйгээр хандивын мөнгөөр баяжих сонирхолтой хэдэн хүүхнүүд мөнгөө булаацалдаж хэмоэлцэж байгаа нь ичиг ичиг. Иргэд ээ? Хандивт мөнгө юм өгөхөө зогсоо!!! Ийм муусайн юмнуудыг өөгшүүлж болохгүй!!! Ажил хийж амьларцгаа!!! Бүгд адилхан луйварчид!! Эдний энэрэнгшй сэтгэл гэж юу байсан юм.
Энэ нөгөө ТВ-гээр ярилцлага өгөөд байсан Дэлгэр гэгч эмэгтэйн хоолой байна!халамцуу бололтой дуугарч байна!юун!!!манай зөөгч бичлэг хийгээд гээд байсан!!!энэ хүн энэ худалч юм биш үү?!!эвгүй юмаа?!!
uvs pizduun gej ene dee
za daanch hachin yum bolj bna da. Suvdaagiin huvid gaihmaar zuiluud ch ih bdag shuu. Ene emegtei ooroo tolovshoogui hun yumaa da. Hotod orj ireed ajil torol ch hiigeegui yum bna. Tegeed amidrah argaa aljee. Ug ni ih saihan sanaa olj. Humuusiin setgeliig hodolgoj uyruulj orovdoltei tuuh zohioj mongo tsugluuldag songodog arga. Anhnaasaa ene emegteig iim sain uilsiin ayn geed yum yavuulaad bhad ni neg l tgel torj ogoghgui bsaan. Tiim uchraas fb deer gargasan handiviin postuud deer ni zarimdaa ch bur gaihaad sanaa avahuulah sanaatai yum bichij oruuldag bsaan.
Zavaarsan baliar avgai nar heruulee hoorondoo hiigeechee..albatai uym shg guilagchilj ayn san urnuulcheed odoo ard tumneer toglood bgaamuu
Ene Delger egch tootsootoi estoi changa hun bainaa tegeel ene Suvd-Erdenetei hamtarch chadahgui baigaan bna estoi zub uuruu biznestei mungutei hund handiviin mungu ymar hereg baigavdee zuv zuiliin tuluu zogsoj bgaad bayrtai baina.
Ene sarnai gj hun anhnaasaa aav eej n bdag huuhduud. Nuguuduul n toodoggu hogiin tseg deer bdag bsan bolhoor huuhduudiig uruvduud uur deeree usguj bga. Hussen ued n uguud yavuuldag zarim aav eej n hamt tolgoi horgoddog geed buh unenee yarij bnle shde. Urd n ch bas garch bsan. Mungun deer tohiroogu uuriinh n bulaig ilchleh gèd bga bolhoor turuulj gudulj bnshde ene suvd erdene. Teglee geed unen yalah blgude
Тэр хүүхэн хувцас зарж бгаа бичлэг нь хаана бна юум бэ яг нотлох юум энд алга.бас Сарнайг өөгүй цэвэрхэн мөнгө идээгүй гэх баталгаа хаана бна.хүний олон хүнээ барихгүй гэдэг үг л санаанд орж бна.бас хоюуланг нь олны нүдэнд шалгах бай.тэхгүй бол мөнгөтэйн цагдаа шүүхээ хахуулдаад л гарна шүү.
Bi l law suwdaad itgej bn hiisen ajil ihtei shuudee humuus min harjil bsan bizdee harin ene delger geh awgai negel bish
Ene eruusuu uuriinhuu muu muuhaig aimaar sain daldalj nuuj chadsan humuusiig zalilan amar argaar mungu olj bgaa aimshgiin muuhai hiuhen ym baina tsagdaad n ugj shalguuluul taarna
Тэр эцэг эхтэй хүүхдүүдийг эцэг эхтэйгээ элэг бүтэн сайхан амьдрах тал дээр нь арга хэмжээ авсан нь дээр юм.
Монголууд бид хэзээний л гэнэн цайлган, уярамтгай, итгэмтгий хүмүүс. Гадаадынхнаас жишээ авч амьдрах аргаа олсон энэ мэт хүмүүст хууртахгүйгээр, ядахнаа гудамд гуйлга гуйгаад сууж байгаа хэн нэгэнд сэтгэлээсээ туслаарай.
Дахиж энэ хүүхнийг хандивын үйл ажиллагаа явуулахыг цагдаагийн газраас зөвшөөрөхгүй болгох хэрэгтэйт амташсан хүүхэн юм бна.
Яанаа энэ Сувд-Эрдэнэ чинь хандивын ченж юм биш үү? Ямр ёйхтар хшүхэн бэ? Үнэн жүжигчин юм бна. Уйлж муйлж зургаа аьхуулсан бсан тэр эмгэнтэй.Нөхөргүй ажилгүй, бизнесгүй, гурван хүүхэдтэй тэгээд яаж орон байр машинтай болсон бэ? Хувьдаа.үохицуулаад бдаг ьм бишүү? Харин айхтар шулуун шударга Дэлгэр гэдэг авгайтай таараад өөрийнх нь үнэн илрэх гээд бгаа болохоор эхэлж муудж бгаа юм биш.үү
Тийм бол хуулгаа үзүүлээч 3-уулаа залилан ажилгүй өрх толгойлсон хүний сайхан сэтгэл дээр тоглосон балай авгай нарт бүү итгэ
er ene 3iin ali ali yag adil neg tergenii 3 dugui baina shuudee ymar azaar bi munguu uguugui yum be nadad anhnaasaa sonin sanagdaad abisan yumaa bas ene 3 gurbuula adil handibiin munguur amidarch bas tsashid amidrah huseltei baina shuudee neg muu 5 hanatai ger tsagana dari abch uguhud 1 say 500.000 baih teghed ter ued 10 20 say tsuglarna iluug hen abah be Subd erdene abna er odoo humusee iim tiim handaibt 1tug buu uguu tiim hezuu amidraaltai te rhumus ajilaa hiig tednii ah duu nar tuslag huuhduudee harj chadahgui bol ulsiin asramjind ug esbel hund urguul teged boloo ymar hunii umnuu
Ene suwderdene gj anh garch irehdee jaahan jujiglej bsn bn odoo bur dawartsan luiwarchin bn shde dahij iim ajil hiihgui boltol ni unen unen ni todroosoi odii nasnii hun bj ajil hiihgui handiw tsugluulj amarhan argaar ooriinhoo buh ym bolgoj yawdag uudgui huuhen bndaa
Яааг үнэн төрүүлсэн л үнэн бусдаар бл аав ээж ни бүгд архичин. Бдаг бздээ харин энэ сарнаи схан өсгөж бга бхаа. Дэлгэр гэдэг н. Хаанаас грч ирээд үлгэр яриад явна
Хэн нь үнэн хэлээд байгаа юм. 3 уулаа л адилхан авгай нар юм биш үү? утгагүй улсууд юмаа. Яаж хоолой руу нь хоол давж байнаа. Цайрна гэдэг нь энэ байх дөө
Suvd erdeneiig arai ch iim gej bodsongui. Magtaald tolgoi ergeed ooriigoo bur gegeen dari eh geed bodchihson bloltoi. Ugaasaa gants bie orh tolgoilson ajilgui emegtei yugaar amidardag n todorhoi bsn shuu dee. Urel zardag l ged bsn. Enenees urel avch uzsen hun bn uu??? Uneher mongolchuudin saihan setgeliig ashiglaj mongo ugaaj bsn n unen bol chi mash tom zalilangiin heregten shuu
Cувд эрдэнэ хамгийн айхтар хүн шүү. Ёстой дэндүү их хүний сэтгэлээр тоглодог. Цагаад дарь гэж хачин хүүхэнд туслах аян үнэндээ 70 хувь нь Сувдэрдэнэд очсон байх хувьд нь
Энэ Дэлгэрийн хаан банкны дансны хуулгыг хармаар байна. Дансанд нь ямарч мөнгө байхгүй гэх юм.
Энэ бичлэг дээр Дэлгэр авгай авгайгын өөрийнх нь дуу хоолой байнаа. Шаал согтуу байна штээ.
huundiin zowlongoor hodoodoo tejeegch naraa ta nariin nugel chi nudeeree garah tsag irnee
Дэлгэр яагаад хаан банкны хуулгаа бүрэн эхээр нь тавихгүй байна. Одоо дансанд нь мөнгө байхгүй. Зээл рүү нь татсан гэсэн мэдээлэлэ байна. Бас Дэлгэр олон хүнийг хулхидаж хуурч залилж явсан. Ээжийнхээ байрыг хулгайлсан гэсэн. Энэ үнэн бол энэ Дэлгэр гэдэг авгай яг хэн бээ?
Suvderdenii bulai n delgegdeed irheer turuulj dugarsn huhuunii ulgreer mdegdel hiijeedee. Bolhgui ee hunii itgellig aldaj
Угсаа ээж аавтай байсан ч гэсэн зөндөө зовлон бэрхшээлийг үзэж байгаа хүүхэд зөндөө байгаа шүү дээ нэг өдөр бүтэн нойртой хоноогүй хоол ундгүй хүүхэдээ тоодгүй ямар ч хариуцлага байдаггүй төрүүлсэн тэртэй хүнээс энэ хүүхэн хамаагүй дээр байна шүү дээ