Саммит Каракорум компани хариуцлага алдсанаа хүлээн зөвшөөрч, уулчин Г.Өсөхбаярт 10,000 ам.доллар гаргаж өгөхөөр боллоо

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 04

Тэсвэр тэвчээрийг тэнгэр ивээдэг гэдэг сайхан үг байдаг даа. Тэгвэл дэлхийн ноён оргилуудын нэг, догшин хайрхан К2 ууланд амжилттайгаар 7200 метрийн өндөрт авиралт хийж чадсан гавьяат тамирчин Г.Өсөхбаяр 2018 онд даагаа нэхэх нь нэгэнт тодорхой боллоо. Учир нь манай тамирчны хувьд энэ удаагийнхаа авиралтаар К2 хайрханы оргилд нь хүрэх боломж байсан ч хамт явж байсан хүмүүсийн хариуцлаггүй байдлаас болж, харамсалтайгаар буулт хийхэд хүрсэн. Харин түүнийг ийм байдалд оруулахад хүргэсэн хүмүүст холбогдох газар нь хариуцлага тооцож, харин манай тамирчинг ирэх 2018 онд авиралт хийх зардлыг даах шийдвэрийг гаргасан байна. Энэ тухай 

"Монгол Улсын Гавьяат тамирчин, ОУХМ Монголын Уулчдын Үндэсний Холбооны мэргэжлийн зөвлөлийн дарга уулчин Г.Өсөхбаяр Пакистан улсын нутаг дэвсгэр дээр орших К2 (8611 м) ууланд авиралт хийхээр 6-р сарын 16-нд эх орноосоо хөдөлсөн билээ.

Тэрээр энэхүү авиралтыг хийхдээ Пакистан улсын Саммит Каракорум компаниар үйлчлүүлсэн бөгөөд авиралтын үед тус компаний өндрийн хөтөчдийн хариуцлагагүй үйлдлээс болж авиралт нь цуцлагдсан билээ. Тус компанид Монголын Уулчдын Үндэсний Холбооноос зохих шаардлага хүргүүлсэний үр дүнд Саммит Каракорум компани уулчин Г.Өсөхбаярыг 2018 онд 10,000 ам.доллароор К2 ууланд дахин авиралт хийлгэхээр боллоо" хэмээн Монголын Уулчдын Үндэсний Холбооноос албан ёсоор зарлаад байна. Уулчдын хувьд авиралтын зардлын асуудал томоохон бэрхшээл байдаг. Тэгвэл Г.Өсөхбаяр гавьяатын маань дараа жил К2 хайрханд даагаа нэхэх замын эхлэл ийнхүү тавигдлаа.  

.

С.Баяр

Эх сурвалж: ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(23.235.227.109) 2025 оны 03 сарын 13

Ишш энэ гэж нэг авирахын дон шүглэсэн амьтан. Заавал тэр айхтар хайрханд авирч яах гээд байгаам бэ? Өөр зөндөө л газар байгаа биз дээ?

1  |  0
иргэн(49.0.216.171) 2025 оны 03 сарын 13

жинхэнэ монгол шударга эр хүн гэж ийм л байгаам даа, Гэтэл МАН яаж ард түмнийг яаж хуурж мэхэлж даажигнаж байна ? 60 тэрбумаа уучлалт гуйхгүй юмуу ? 32 оноос одоо ч хүртэл үргэлжилж байгаа хэлмэгдүүлэлтээсээ уучлалт гуйж засахгүй юм уу ?, Тэсэрэндээ гайгүй

1  |  0
Top