Араб эхнэрүүд Франц цагдаа нарыг баяжуулахгүйн тулд гэртээ бүгэх болжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 04

Франц улсад оршин суудаг араб эмэгтэйчүүд тус улсын цагдаа нарыг баяжуулахгүйн тулд гэртээ бүгэх болжээ. Лалын шашинт эмэгтэйчүүдийн толгойдоо байнга зүүж явах учиртай байдаг паранжи алчуурыг франц улсад хэрэглэхийг хориглосон шийдвэрийг эрх баригчид гаргаснаас хойш тэд ийм байдалд хүрчээ. Франц ч бай, гадаадын иргэн ч бай Францын нутаг дэвсгэр дээр байгаа л бол дээрх хуулийг дагаж мөрдөх ёстой. Гурван жилийн өмнө анх санаачлагдаж, Парламентыг талцуулж байсан хууль хэрэгжиж эхэлсний эхний үр дүнгүүд нийгэмд ажиглагдаж эхэлсэн нь энэ юм. Лалын шашинт иргэдийнхээ тоогоор Европт толгой цохидог Франц улс энэ шийдвэрийг гаргаснаар хүний эрхийн түгээмэл тунхаглалыг зөрчих болно гэсэн сануулгыг шашны цөөнхийн зүгээс өмнө нь өгч байсан. Улс даяар нижаб алчуур хэрэглэдэг 2000 гаруйхан эмэгтэй байхад заавал бүх нийтэд зориулсан хууль батлах хэрэг байсан уу хэмээн эсэргүүцэх нэг нь ч байв. Хэт даврагчдын зүгээс “Хэрвээ энэ хуулийг баталбал хохь нь шүү” гэсэн заналхийлсэн мэдэгдэл ч хийж байсан удаатай. Гэсэн ч францчууд энэ бүгдээс эмээсэнгүй хуулиа баталж мөрдүүлсэн юм. 

Одоо Францад олон нийтийн газар нүүрээ бүтээж явах юм бол 150 еврогоор торгож байгаа бөгөөд иргэн байх эрхийг нь хасах ч шийтгэл ногдуулж магадгүй юм байна. Лалын гоо үзэсгэлэн хар алчуурны цаана нуугдаад явах нь тэдэнд мэдээж сонирхолгүй л дээ. Лалын хүүхнүүд ч таагүй нэрнээсээ салах боломж ийнхүү гарч иржээ. Учир нь лалын хар хувцас өмссөн эмэгтэйчүүдийг францчууд олон таван үггүй зүгээр л “хэрээ” гэж нэрлэдэг байна. Франц улс ингэснээр лалын шашны уламжлалт өмсгөлийн салшгүй нэгэн хэсгийг хэрглээнээс гаргасан Европын анхны улс болов. Дээр өгүүлсэн 2000 гаруй үнэнч сүсэгтэн гудамжинд гарах болгондоо 150 еврогоор торгуулаад байх уу, аль эсвэл гэрээ сахин нам жим суух уу гэсэн хоёр асуултын нэгийг сонгох шаардлага тулгарчээ. Тэдний ихэнх нь хоёр дахь замыг сонгож, нүүрээ бүтээхгүй гарахын оронд гэртээ бүгэхийг илүүд үзэж байгаа гэнэ. 

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хүн(78.193.207.96) 2025 оны 03 сарын 13

Эд чинь араб биш араб гаралтай франц хүмүүс шүү дээ . Юмаа мэдэж байж бич л дээ .

1  |  0
нутаг(94.254.166.199) 2025 оны 03 сарын 13

Маш зев. Бас зоригтой шийдвэр бна.

1  |  0
нутаг(94.254.166.199) 2025 оны 03 сарын 13

Маш зев. Бас зоригтой шийдвэр бна.

1  |  0
Зочин(24.15.216.244) 2025 оны 03 сарын 13

Зөв шийдвэр бнаа. Бид яахаараа тэдний хуулийг дагах тэд бидний хуулийг дагахгүй байх ёстой юм. Амьдарч бгаа ёсыг дагах нь зөв. Цаанаа л зэвүүн амьтад бусдыг хайрладаггүй

1  |  0
111(209.167.52.34) 2025 оны 03 сарын 13

Zuv shiidver bna, amidarch bgaa uls ornihoo soyol, huuli durmiig hundelj amidrah yostoi shd. Buh l uls ornuud uuriin gesen undesnii huvtsastai, teglee geed bid gdaadad deelteigee udur bur navsagnaad yavdaggui bizde

1  |  0
Саруул(37.163.85.118) 2025 оны 03 сарын 13

Шал худлаа мэдээлэл бна.Тэд одоо ч битүү алчуураа зүүгээд зөндөө л явж бна.Хэдэн зуун мянгаараа холихож бараг Араб -д амьдарч бага юм шиг бна шүү

1  |  0
Саруул(37.163.85.118) 2025 оны 03 сарын 13

Шал худлаа мэдээлэл бна.Тэд одоо ч битүү алчуураа зүүгээд зөндөө л явж бна.Хэдэн зуун мянгаараа холихож бараг Араб -д амьдарч бага юм шиг бна шүү

1  |  0
Zochin (89.85.128.102) 2025 оны 03 сарын 13

2000 garui gnuu...bi end amidardag minii amidardag horoolold ghed l 2,3jiliin umnuus ene hereenuud ers olshirson,200.000 garui bhoo.

1  |  0
ha ha(202.9.41.29) 2025 оны 03 сарын 13

ha ha. frantsuud tsaraig ni harah geed baihgui yu

1  |  0
уншигч (150.129.140.7) 2025 оны 03 сарын 13

Тэр нүүрийг юуг нь нуудаг байнаа. Сонин шашин шүү. Тэгээд ч энэ толгойгоо боодог, нүүрээ халхалсан хүүхнүүд ч бас зэвүүн юмнууд байдаг юм билээ.

1  |  0
Зочин(118.176.131.57) 2025 оны 03 сарын 13

Усыг нь уусан бол ёсыг нь дага)!

1  |  0
зочин(103.57.95.252) 2025 оны 03 сарын 13

Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр түрээслүүлнэ. 99041126

1  |  0
Аагий(91.183.239.238) 2025 оны 03 сарын 13

Яз зөв, тухайн нийгэмдээ зохицон амьдрах ёстой, бусад орны иргэд ч гэсэн өөр ёс заншилтай улсад очихоороо ингэж мөрдөх нь зөв.

1  |  0
Top