Элэгний хүнд өвчтэй Э.Энх-Учралд сэтгэлийн хандиваа өргөцгөөе

2017 оны 08 сарын 04

Э.Энх-Учрал хоёр хүүхэдтэй айлын бага охин одоо 28 настай ганц бие залуу ээж. Багадаа мухар олгойн хагалгаанд орсон боловч дутуу хийсэн учир түүнээс үүдэн шприцны шар авч элэгний Ц вирустэй болсон байна. Одоо элэгний Ц вирус нь хүндэрч ямар ч эмчилгээгүй болсон бөгөөд элэг шилжүүлэн суулгахаас өөр боломжгүй гэсэн дүгнэлт гарсан юм. Э.Энх-Учрал таван настай хүүтэй 20 гаруй жил элэгний Ц вирустэй тэмцэж яваа тэрээр “Эрүүл болчих юм бол хүн шиг амьдрах юмсан гэж бодож, хүсэж, мөрөөдсөн зүйл зөндөө байгаа, хүүхдээ л өрөвдөх юм даа” хэмээн ярьсан юм.

Амь аврах үйлд сэтгэлийн тань тус багадахгүй, олны тус цутгал болон нийлвээс орчлон түүнд амьдрал хайрлах боломж байна. Тиймээс цөөхөн Монголчууд бид нэгэндээ энэрэхүйн дээдээр хандаж залуу бүсгүй Э.Энх-Учралд сэтгэлийн хандиваа өргөцгөөе.

Хандивын данс: Хаанбанк- 5024549311, Төрийн банк-103900016391

Холбоо барих утас: 99526610 /Э.Энх-Учралын Ээж/

Эх сурвалж: www.PRNEWS.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top