Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хэрэгт 24-25 жилийн ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын өмгөөлөгчид өнөөдөр болох хяналтын шүүх хурлыг олон нийтэд нээлттэй явуулах хүсэлт гаргаад байсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл шүүх бүрэлдэхүүн шүүх хурлыг хаалттай явуулах болсон шийдвэрийг дөнгөж сая гаргаад байна. Хамгийн гол нь ямар үндэслэлээр ийм шийдвэр гаргаснаа тайлбарласангүй. Уг нь энэ хэргийг хэрхэн шийдэгдэх бол, шүүх хурлын явц ямар байх бол гэсэн хүлээлт олон нийтэд байсан. Энэ хэрээрээ ч олон жил бугшсан эл хэргийн гол гогцоо тайлагдана гэсэн таамаг байсан ч ийнхүү талаар өнгөрлөө.
Ямартаа шүүх хурлыг нээлттэй болон хаалттай явуулах дараах хууль эрх зүйн үндэс байдаг юм байна.
ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ 34.4 дүгээр зүйл.Шүүх хуралдааныг нээлттэй явуулах
1.Шүүх хуралдааныг нээлттэй явуулна.
2.Шүүх хуралдааныг дараахь тохиолдолд бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хаалттай явуулна:
2.Шүүх хуралдааныг дараахь тохиолдолд бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хаалттай явуулна: 2.1.төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой хэргийг хянан шийдвэрлэх; 2.2.өсвөр насны шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хүсэлт гаргасан бол; 2.3.арван найман насанд хүрээгүй хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах шаардлагатай гэж үзвэл түүнд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх; 2.4.хамгаалалтадбайгаа гэрчийн мэдүүлгийг уншиж сонсох, эрэн сурвалжлах нууц ажиллагаа, мөрдөн шалгах нууц ажиллагааны явцад олж авсан нотлох баримтыг шинжлэн судлах.
3.Хаалттай явуулах шүүх хуралдаанд оролцуулах, байлцуулах хүнийг шүүх шийдвэрлэнэ. 4.Шүүх хуралдаанд мөрдөн шалгах ажиллагааг нууцаар явуулахтай холбоотой ил болгохыг хориглосон мэдээллийг танилцуулахдаа холбогдох хуулийг баримтална.
4.Шүүх хуралдаанд мөрдөн шалгах ажиллагааг нууцаар явуулахтай холбоотой ил болгохыг хориглосон мэдээллийг танилцуулахдаа холбогдох хуулийг баримтална.

Сэтгэгдэл ( 2 )
zugeer helmegdej bgaa 2 huniig gert ni butsaagaasai l gej zalbiraydaa huurhii mini! AMGALANBAATARIIG tsaazlah heregtei!!!! Hun gutgej olon humuusiig hulduu chirsen hergeer....
зүйл анги нь хаалтай явуулах аль ч заалтанд хамаарахгүй юм байна шүү дээ