Шүүхийн танхимаас: С.Зориг агсны хэргийг нээлттэй хэлэлцэх эсэхийг шийдэх гэж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 04

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт  шүүхээс 24 – 25 жилийн хорих ял оноосон. Тэгвэл энэ хэргийг хяналтын шатны шүүх хурал өнөөдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар нээлттэй хэлэлцэхээр товлогдсон. Тодруулбал, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэн Ерөнхийлөгчид хандан хэргийг нээлттэй шүүхийг хүсээд байсан юм. 

Товлогдсоны дагуу өнөөдөр шүүх бүрэлдэхүүн цуглаж, 09.15 минутын үед шүүх хурлыг олон нийтэд нээлттэй явуулах эсэхийг хэлэлцэхээр шүүхийн танхим руу орлоо. Шүүх хурлын явцыг газар дээрээс нь манай сэтгүүлч мэдээлж байна.

Эх сурвалж: ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top