МУГЗ зохиолч Чинагийн Галсан нь ХБНГУ-ын хамгийн өндөр шагнал болох Гавьяаны загалмайн одонг хүртэж байсан юм. Түүний бичсэн ном, зохиолууд хүмүүсийн унших дуртай бүтээлүүдийн нэг болж чадсан. Тухайлбал, Эр хар сур, Аянгат цагийн тууж, Тэнгэрийн зүүд, Ноомой эрийн мөрөөр, Арван сарын тэнгэр дор, Алаг хорвоогийн гэрэл сүүдэр гэдэг ном нь тун ч алдартай билээ. Тэрбээр Герман хэл дээрх уран зохиолыг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан хүний нэг юм. Энэ талаараа ч тэрбээр олон гавьяа шагнал хүртсэн байдаг. 1995 онд жил бүр герман хэлээр гарсан уран зохиолын шилдэг номд олгодог Пуххаймын шагналыг "Дуу амрах цагаар" туужийн номоороо хүртсэн байдаг. Түүний энэхүү амжилт бол маш их хөдөлмөрлөсний үр дүн юм. Олон шагналын эзэн болсон зохиолчид нэгэн удаа түүнийг их ичээсэн болон хурцалсан үйл явдал тохиолдсон гэдэг.
Энэ тухайгаа ч тэрээр нэгэн удаа хуучилсан байдаг. Тус явдал түүнийг Германд суралцахаар очиход буюу 1962 оны наймдугаар сарын 29-ний өдөр тохиолдсон байна. Энэ тухай тэрбээр "Би Германд очсоны анхны өдрөө маш их шантарсан. Маш их айсан, маш их ичсэн. Юу гэвэл бидний надтай цуг Германд суралцахаар есөн хүүхэд очиж очиж байгаа юм. Надаас бусад нь Улаанбаатар хотын орос сургуулийн нэг ангийн хүүхдүүд. Бид Элчин сайдын яаманд буугаад Берлиний буудалд очсон. Цуг явж байгаа хүүхдүүд герман хэлийг зургаан жил үзчихсэн. Харин би герман хэл байтугай цагаан толгой ч байхгүй. Одоо яана даа гэж бодож суутал, цуг явж байсан нэг охин хэлж байна, “Бид ч яахав энэ хэлийг бараг мэднэ. Зүгээр зүгшрүүлэх л хэрэгтэй байна. Бас орос хэлтэй. Дээрээс нь бид нар соёлтой. Харин энэ нэг хүүхэд латин цагаан толгой ч байхгүй, нүүрээ угааж чадахгүй хүүхэд байна. Манай дарга нар ийм бодлогогүй юм хийж байгаа ш дээ, Герман шиг ийм нарийн соёлтой орон руу ийм хүн явуулж байдаг. Энийг эх орны нэрийг хөөдөхөөс өмнө буцаавал таарна” гэв. Ийнхүү намайг хэлсэнд би бүр ичээд, нүүр хагарахаа шахсан. Энэ явдал надад их хэрэг болсон. Тэр үг миний зүрхийг онож, Монгол хүний цусанд байдаг малчин маягийн удаан, хэнэггүй занг мулт цохиод хаячихсан. Тэгж хэлүүлээд шөнө нь айсан амьтан унтаж чадсангүй. Шөнө дөрвөн цагийн үед босоод, Монгол-Герман хэлний толь гаргаж ирээд цагаан толгойн үсгээ сурч эхэлсэн. Тэр шөнө, маргааш шөнө, дараа дараагийн шөнө, түүнээс хойш 18 мянган өдөр шөнө өнгөрч. Энэ бүгдэд би шөнийн дөрвөн цагт босож ажилласаар өдийг хүрлээ. Хүн болгоныг доргиох хэрэгтэй. Чамайг онож байгаад нэг доргиочихвол чамаас ямар их эрч хүч гарах бол. Хүнд маш их хүч байдаг юм. Тэр охин бол намайг доромжлоогүй харин хурцалж өгсөн юм" хэмээжээ.
Б.Янжиндулам
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 6 )
Их ухаантай хүний л хэлэх үг б.на Галсан гуайн тухай нэвтрүүлэг баримт түүх нь их содон сонирхолтой бөөн бөөн амьдралын туршилаг байдаг.
Их ухаантай хүний л хэлэх үг б.на Галсан гуайн тухай нэвтрүүлэг баримт түүх нь их содон сонирхолтой бөөн бөөн амьдралын туршилаг байдаг.
Их ухаантай хүний л хэлэх үг б.на Галсан гуайн тухай нэвтрүүлэг баримт түүх нь их содон сонирхолтой бөөн бөөн амьдралын туршилаг байдаг.
Амжилт хүсье
Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр түрээслүүлнэ. 99041126
ухаантай хүн хүний үгийг авна гэдэг энэ дээ