Туул, Улиастайн гол дагуух хогийг цэвэрлэнэ

2017 оны 08 сарын 03

Иргэдийн аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас Туул, Улиастайн гол дагуух хог хаягдлыг цэвэрлэхээр болжээ. Их цэвэрлэгээг энэ сарын 5-ны өдөр зохион байгуулах бөгөөд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дотоод хэлтэс, албадууд болон 9,10,11,20,23 дугаар хороод, Нийтлэг үйлчилгээний газрууд, Иргэдийн бүлэг, Батлан хамгаалах их сургуулийн 1000 оюутан цэрэг оролцоно.

Бүх нийтийн их цэвэрлэгээний үйл явцад Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, “Шинэ тосгон” ТББ-аас хяналт тавих бөгөөд  цэвэрлэгээнийажилд хангалтгүй оролцвол хуулийн дагуу захиргааны арга хэмжээ авч ажиллах юм. Иймд холбогдох хэлтэс, албад, харьяа байгууллагууд болон иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, хороодыг бүх нийтийн их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриалж байна. Мөн их цэвэрлэгээнд оролцохдоо албан хаагчид болон иргэд та бүхэн бээлий, шуудай, хүрз, шүүр зэрэг бусад багаж хэрэгсэлтэйгээ ирэхийг анхаарна уу хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(62.167.114.16) 2025 оны 03 сарын 13

hyyshee ene odoo sozializmiin ye shig odoo byr shiitgene ch geh shig irgediin hodolmoriig ynegui shulahaa zogsoo !!!!! Ene chin eroosoo hot, dyyrgiin darga nariin hariuzah ajil,,,,,hot tohijiltiin ajiltanguudiinhaa oron too, zaling nemj , oorsdoo hariuzsan ajlaa hiigeech ta nar, aylal juulchlaliin zag bolloo irged garch niitiin zeverlegee hiine ch geh shig,,,,alban gazarch gesen dongoj ooriin ergen toirnoo l zever bailgah yyregtei, hot dyyrgiinhen oorsdoo ajlaa hii !!!!!!!!

1  |  0

Top