Хууль зүйн сайд Засаг дарга нарт хууль сануулав

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 03

 Хууль зүйн сайд С.Бямбацогт аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга болон Засаг дарга нарт хандан албан тоот илгээжээ. Учир нь зарим захиргааны байгууллагууд захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхгүйгээр ашиглах,  дур мэдэн шинээр баталж мөрдүүлэх зэрэг хуулиас давсан үйл ажиллагаа явуулах болсон гэж дурьжээ. 

 Хуулиас давсан журам баталж нөхөн сэргээлт нэрээр ашигт малтмал олборлох болон бусад үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг эрх мэдлээ хэтрүүлэн орон нутгийн зарим ИТХ болон Засаг дарга нар өгч ирсэн байна.  Иймд анхаарч хуулийн дагуу ажиллахыг эрх бүхий албан тушаалтнуудад сануулсан байна.

 Т.Түвшин

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
миеэ(103.212.116.241) 2025 оны 03 сарын 13

ЧИ МУУ УХСЭНЭЭ ХУУЛЬ МУУЛЬ ЯРЬДГИЙН ЧИ МУУ ЕЕРЕЕ ХУУЛЬ ЗЕРЧИЖ ЯАХААС Ч БУЦАХГУЙ ТЭНДЭР БЯМБАЦОГТ НЭРТЭЙ ЯВСАН ЭЛБЭГЭЭГИЙН ХОВДЫН МУУ БУУНЫ НОХОЙ

1  |  0
Top