Сайн үйлсийг санаачлан хэрэгжүүлнэ гэдэг сайшаалтай хэрэг. Гэвч тэрхүү сайн үйлсийн ард саар зүйл нуугдаж байна гэдэг бол гэмт хэрэг.
"Итгэл сэтгэлийн гүүр"-ийн Ц.Сувд-Эрдэнэ, "Нэг хүн нэг тоосго" аяны М.Сарнай гэхээр эрхэм уншигч та андахгүй байх. Учир нь тэднийг сайн үйлсийг дэлгэрүүлэгч хэмээх мэдээлэл сошиалаар олонтаа тархаж, санаачилсан аянуудад монголчууд маань маш идэвхитэй оролцож ирсэн. Гэвч энэ хоёр бүсгүй эв түнжин хагаралдсан бололтой мэдээлэл сошиалаар түгэж, сайн үйлсийн аянд идэвхитэй оролцсон иргэдийн итгэлийг хөсөрдүүлж, эргэлзээ төрүүлэхэд хүргээд байна.
Харин бид аль нэг талыг баримтлалгүйгээр хоёр бүсгүйн байр суурийг нэгэн зэрэг хүргэж байна.
Ц.Сувд-Эрдэнэ: М.Сарнай хүмүүсийн гэрийг барьцаалж, хүүхдээ өгөхийг шаарддаг байжээ
"Итгэл сэтгэлийн гүүр" ТББ-ын тэргүүн Ц.Сувд-Эрдэнэ "САРНАЙ ХҮҮХДИЙН ТӨВ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЯНЫГ АЛБАН ЁСООР ЗОГСООЖ БАЙНА" гэсэн мэдэгдлийг өөрийн фэйсбүүкээрээ дамжуулан хүргэсэн байна. Тэрбээр
"2017 оны 1 сарын 30 - ны өдөр нэгэн хүний хүсэлтээр 15 хүүхдийг тэжээдэг Сарнай хэмээх эмэгтэйд туслаач гэсний дагуу бидний нөхөд очиж амьдралтай нь танилцсан билээ. Тухайн үед Сарнай эгч өөрийн амьдралын тухай ярьж түүнийг нь фэйсбүүк хуудсандаа оруулснаар бидний хандивын аян эхэлсэн. Бид 6 ханатай гэр авч өгөхийг зорьж хандив цуглуулан гэрийг нь авч өгсөн. Маш олон хүн хоол хүнс хувцас хунар эд материалын туслалцаа үзүүлж байлаа. Гэтэл нэг өдөр өөрийгөө Лам хүн хэмээн танилцуулсан хүн "Асрамжийн төв" барихад санхүүжилт нэмэрлэнэ гэсэн тул Сарнай эгчтэй уулзуулснаар аян маань үргэлжилсэн юм. Явцдаа тэр хүн оролцохоос татгалзсан. Гэвч бид шантраагүй барьна гэсэн итгэлээр урагшаа явсан. 4 сарын 15-нд Дэлгэр эгч Сарнай эгчийн төрсөн өдрийг тэмдэглэж өгөөд бидэнд туслая хандивын аянаа идэвхижүүлэхийг хүсч "Нэг хүн нэг тоосго" аян болгож үргэлжилсэн. Ингэхдээ Дэлгэр эгч өөрийн нэр дээр данс нээж хандив цуглуулна гэсэн хүсэлтээр Дэлгэрийн 3 өөр банкны 3 данс. Итгэл сэтгэлийн гүүр сангаас төрийн банкинд данс нээж аяны бүх танилцуулга брошур дээр байршуулсан. Дараа нь 25-р суваг телевиз "Танайд хоноё" нэвтрүүлэгээр Сарнай эгчийнд хоносны дараа маш олон монголчууд дэмжиж хандив маш сайн цуглаж 40 орчим сая төгрөг болсон байх. Байх гэдэг учир нь өнөөдрийг хүртэл бид хайрцгаар цугласан хандив болон бэлнээр ирсэн хандивийг Дэлгэр эгчийн дансанд хийж байгаа. Аяны хугацаанд орлого зарлагын мэдээлэл аваагүй. Хамгийн сүүлд сарын өмнө сонссон дүн 40 сая. Энэ бүх хугацаанд Сарнай эгчид итгэж хүндэлж хайрлаж явлаа. Тэгтэл Сарнай эгчийн хороонд амьдардаг иргэн Баярмаа надад Сарнай эгчийн талаар миний төсөөлж байгаагүй мэдээлэл өгсөн. Энэ мэдээллийг нягталж шалгаад Сарнай эгчийнд байдаг хүүхдүүдийн 90% нь эцэг эхтэй болохыг оршин суугчдаас мэдсэн. Хүүхдүүдийн тухай судлаж үзэхэд Хогийн цэг дээр амьдарч байсан хүүхэд бараг байсангүй. Мөн хүүхдүүдийн 90%- нь эцэг эхтэй гэр оронтой хүүхдүүд. Үлдсэн 10%-ийг нь би мэдэхгүй. Хүүхдүүдийн эцэг эхтэй уулзахад Сарнай эгч тэдэнд гэртэй болгоно хүүхдээ өг гэсэн байна. Мөн зарим хүний гэрийг барьцаалж хүүхдээ өгөхгүй бол гэрийг чинь өгөхгүй гэж дарамталсан байна. Сарнай эгчийн талаар сөрөг зүйлс их ирдэг байсан ч би зөндөө өмөөрч хамгаалж байлаа. Харамсалтай нь олны үг ортой байжээ. Одоо утсаа ч авахгүй. Ерөнхий сайдаас шагнал авсны дараа сайтуудад мэдээлэл нь "Их нигүүсэл" ТББ - ийн тэргүүн М.Сарнай гэсэн гарчигтай мэдээллүүд цацагдсан. Утсаар залгаж учрыг нь асуувал тоймтой зүйл хэлсэнгүй. Дотор нь байгаа миний хувьд намайг түлхсэн явуулах гэсэн санаа илт харагдаж байна. Надаас нууж хийгээд байгаа зүйлс миний, ард түмнийг эргэлзэхэд хүргэж байна. Ирээдүйд энэ төвийг бизнес болгох гэж байгаа бол бид босгож чадахгүй. Таны гаргаж байгаа ааш аяг бүхэн өдөр шөнөгүй зүтгэх хэдэн залуусыг маань мохоож байна. Одоо надад таньд итгэх өчүүхэн итгэл үлдсэнгүй. Яриад байвал таны эсрэг маш олон баримт байна. Зах зухаас нь дурьдлаа. Энэ аян цаашаа явах ямар ч боломжгүй гэдгийг хатуу хэлэе. Таныг уйлаад ярих тоолонд зүрх зүсэгдэж байсан. Одоо бодохоор гомдох шиг болж байна. Та гэртээ байгаа хүүхдүүдээ гэр гэрт нь хүргэж өгөөд үр хүүхдүүдтэйгээ амар жимэр сайхан амьдар даа. Сарнай эгчийн зурагтаар ярьж хэлж байсан бүхэн худалаа байсныг хариуцлагатайгаар хэлмээр байна. Одоо таны жүжигт цэг тавих цаг болсон гэж бодож байна. Цагдаагийн байгууллагаар үнэн мөнийг тогтоолгох болно. Итгэл сэтгэлийн гүүр сангийн дансанд орж ирсэн Сарнай эгчтэй холбоотой хандивын орлого зарлагын тайланг удахгүй оруулах болноо.
Дэлгэр эгч дансны орлого зарлага бүх зүйлсээ гаргаж өгөөрэй. Дахин хэлэе энэ аян цаашаа явах ямар ч боломжгүй.
Хүнээ танихгүй та бүхнийг ийм зүйлд уриалсан би хамгийн том буруутан. Маш олон хүний сэтгэл маш олон хүний хөдөлмөрийг нурааж байгаадаа маш их харамсаж байна. Өөр ямар ч арга байсангүй. Уучлаарай. Та бүхэн намайг яаж ч шийтгэж болно. Үүнийг цааш нь үргэлжлүүл гэж битгий шахаж шаардаарай. Дахин уучлалт хүсэе.
ХҮНДЭТГЭСЭН: Ц.СУВД- ЭРДЭНЭ" хэмээжээ.
М.Сарнай:Ц.Сувд-Эрдэнэ мөнгөний л сонирхолтой хүн юм билээ
Харин энэхүү мэдээлэл хэр бодитой эсэхийг М.Сарнайгаас тодрууллаа.
-Таны тухай таагүй мэдээлэл тархаад байна. Энэ тал дээр байр сууриа илэрхийлнэ үү?
-Намайг ингэж аймар гүтгэсэнд үнэхээр эмзэглэж байна. Миний хувьд хүүхдүүд минь л аз жаргалтай, эрүүл энх байхыг бодож явдаг хүн. Иймээс төвөө байгуулж, үйл ажиллагаа нь цаашаагаа удаан үргэлжилж, олон хүүхдэд буян болоосой л гэх бодлын үүднээс энэ аянд оролцсон. Гэвч өнөөдөр Ц.Судв-Эрдэнэ намайг ингэж муухай гүтгэж байгаад харамсаж байна.
-Яагаад ийм нөхцөл байдал үүсэх болов?
-Угаасаа Сувдаагийн хувьд мөнгөний сонирхолтой хүн юм билээ. Хүмүүсийн хандиваар орж ирсэн мөнгөнөөс өөртөө 70 хувьддаг гэсэн. Гэвч энэ аянаас цугларч байгаа мөнгө Дэлгэр эгч, бид хоёрын дансанд төвлөрдөг.
-Ц.Сувд-Эрдэнийн хийсэн мэдэгдэлд дурдсанаар бол аяны мөнгө ямар ч хяналтгүй байгаа гэсэн байсан. Энэ тал дээр юу хэлэх вэ. Одоогийн байдлаар хэчнээн төгрөг цуглараад байгаа юм бэ?
-Дансаар орж ирсэн, цугларсан бүх мөнгө баримттай, хуулбартайгаа байгаа. Одоогийн байдлаар 42 сая төгрөг цугларсан байгаа. Би ийм их мөнгө амьдралдаа барьж үзэж байгаагүй. Энэ мөнгө тэглээ ч миний мөнгө биш. Хүүхдүүдийн мөнгө. Тийм болохоор би дур мэдэн үрж зарцуулах эрхгүй. Би тийм үйлдэл огт хийгээгүй. Иймээс ч би дансныхаа бүх мэдээлэл, хуулбар зэргийг аваад одоо 25 дугаар суваг телевизэд тодруулга ярилцлага өгөх гээд явж байна.
-Мөн таныг хүүхдүүдийн эцэг, эхийг дарамталж, хүүхдийг нь авсан гэсэн байсан. Тэр мэдээллийг Баярмаа гэдэг хүн өгсөн гэж байсан?
-Ийм сонин зүйл гэж юу байхав дээ. Миний хүүхдүүд 10 гаруй настай хүүхдүүд ч байна. Тэд юмны учрыг ойлгоно. Үнэхээр дарамтлуулж ирсэн бол намайг "Ээж ээ" гээд хамт амьдрах уу. Үнэхээр гайхаж байна. Харин тэр Баярмаа гэдэг хүний хувьд Хан-Уул дүүргийн 24 дүгээр хорооны хүн. Манайд ирж, хүүхдүүдээ хооллож явсан хүн. Нэг удаа надаас 100 мянган төгрөг зээлчих гэж байсан. Би байхгүй гэсэн. Гэтэл удалгүй дахиад 200 мянган төгрөг зээлчих гэсэн. Би мөн байхгүй л гэсэн. Угаасаа надад тийм их мөнгө байхгүй. Аяны мөнгө бол миний мөнгө биш. Гэтэл Баярмаа "За яахав% чамайг нэг чадна аа" гэж хэлээд гараад явсан. Тэгээд одоо намайг Сувдаатай нийлж, чадаж байгаа нь энэ юм байлгүй дээ.
-Ц.Сувд-Эрдэнэ та хоёр хоорондоо учраа олж болоогүй юм уу. Таныг утсаа ч авахаа байсан гэж бичсэн байна?
-Би Ц.Сувд-Эрдэнийг залгахад утсаа аваагүй тохиолдол ганц ч гараагүй. Миний утас унтарчихсан байсан ч дуудлага хадгалах үйлчилгээтэй болохоор хэн, хэзээ залгасан нь мэдэгддэг. Сувдаа над руу хамгийн сүүлд Засгийн газрын шагнал авдаг өдөр залгасан. Тэгэж залгахдаа " Та одоо юун сонин юм бэ. Манай ТББ-ын нэрийг гаргахгүй яасан юм. Битгий хоёр талд гүйгээд байгаарай" гэж загнасан. Тухайн үед би их гомдсон. Ер нь намайг дандаа загнадаг байсан. "Телевизээр ярилцлага өгөхдөө тэгэж ингэж хэлээрэй" гээд л...Сувдаа яг харагдаж байгаа шигээ хүн биш юм билээ. Мөнгөний л сонирхолтой хүн шиг санагдсан даа... гэсэн юм.
Хоёр бүсгүйн байр суурийг сонслоо. Тэдний хэн нь үнэн, хэн нь худлаа ярьж байгаа нь чухал биш. Гагцхүү олон нийтийг хууран мэхлэх замаар олз ашиг хайж болохгүй нь туйлын үнэн учраас энэхүү мэдээллийг бэлтгэн хүргэлээ.

С.Баяр
Эх сурвалж: ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 61 )
Сараагийн яриа үнэн харин Сувдаа гэдэг хүүхэн нь энэ байдлыг ашиглаж мөнгө хийх гэсэн шуналтан гэж харагдаж байна даа
юун итгэх вэ хэрэгийг нь шалгаач залилан хэтэрлээ
Hoyulaa saihan targan zatgalan luivarchid bainaa.
ene niigem emegtei hun nhgej amidahgui yah ym. Ih mungu yzeegui ydarsan ehchuud l margaldsan bna. 42 say tugrugiin 20 sayaar ni baishin barij uguud 22 sayaa huwaagaad awahad yu ni bolohgui gej... Deeree olon ter bumiig hulgailj baigaa luiwarchid baihad yadgiin......
Энэ 2 эмэгтэйн ард хувааж иддэг хүмүүс нэг бишээ. Өмөөрч хамгаалах хандлага цөөнгүй байдаг юм.
Suvd Erdene gedeg busguid handaj helehed. Sarai doromjilj hudal tsuurhal taraaj baigaa ni Gants sarnaig bish Sarnaid utgej handiv ugch Itgej Baisan humuusiig bas doromjilj baigaa gesen ug bolno.Bas Sarai giin asarch baigaa huuhduudiin amidarliig bas businuulah gesen Uildel boloh bolno gej bodoj baina.Iimerhuu niitiig uimuulden hel yaria gemt hereg gej bodoj bna
Mongol humuus biye biyedee itgeltsej amidrah ni l hamgiin chuhal gej bodoj bna. Gol ni Iimerhuu handiviig ehnees ni ul murtei ni sudlaj baival zugeer bh Minii huvid Sarai gedeg busguid itgej bna. Boditoor hiij haruulaj baigaa Uchraas. Hun negniigee ahiad deeshleed irehleer Ter tusmaa uuriinh ni dor bsan hun uuruus ni iluu garah uyrd ataarhah ni zarim tohioldold baidag shuu dee!!!
Анхнаасаа л сүм хийд буяны байгууллага нэртэй өглөг өгч байна гээд хөөрцөглөөд...сүүлдээ бүр Сонгино-хайрхан дүүргийн халамжийн ажилтан эмэгтэй хүртэл л элдэв юм тарааж фэйсбүүкээр гараад байсан. Тэглээ гээд ядуурал ихэссэн шүүдээ. Хүмүүсийн сэтгэхүйд ийм нөлөө үзүүлж байгаа юм.
Сувд-эрдэнийг сайн шалгаарай. Сайн үйлс гээд цугласан мөнгөний 50%-иас илүүг авдаг тал байж магадгүй л юм. Хоосон хүний хүүхдийг тэжээж байгаа хүн чухам тэднээс юу авах гэж тэгж өөрийнхөө идэхээс хувааж байхав дээ?
Hvmvvsiin mongo oloh arga ni nariischee zaawal shalgaarai
tsagdaa shalgah heregtei iim gemt hereg bureldeh orchin bureldsen baij magadgui yum shig niigemd gaj uzegdel gazar avah vii tsegtsleh heregtei
BICNIG YSEG TAILAGDAAGYI SARNAI CANHYYGIIN MEDLEG BHGYI BANKAAR ORJ IRSEN MONGOO CN AWCNIH CNADWAR BHGYI HYN . TER HYND SAIHAN SETGEL L BGAA . ENE HYN BYRYYGYI GEJ BODOJ BNA . HARIN TSAANA NI TORIIN BUS BGA BGUULAAD LYIWAR HIIJ SURSAN HYMYYS BH SHIG BNA
BICNIG YSEG TAILAGDAAGYI SARNAI CANHYYGIIN MEDLEG BHGYI BANKAAR ORJ IRSEN MONGOO CN AWCNIH CNADWAR BHGYI HYN . TER HYND SAIHAN SETGEL L BGAA . ENE HYN BYRYYGYI GEJ BODOJ BNA . HARIN TSAANA NI TORIIN BUS BGA BGUULAAD LYIWAR HIIJ SURSAN HYMYYS BH SHIG BNA
BICNIG YSEG TAILAGDAAGYI SARNAI CANHYYGIIN MEDLEG BHGYI BANKAAR ORJ IRSEN MONGOO CN AWCNIH CNADWAR BHGYI HYN . TER HYND SAIHAN SETGEL L BGAA . ENE HYN BYRYYGYI GEJ BODOJ BNA . HARIN TSAANA NI TORIIN BUS BGA BGUULAAD LYIWAR HIIJ SURSAN HYMYYS BH SHIG BNA
BICNIG YSEG TAILAGDAAGYI SARNAI CANHYYGIIN MEDLEG BHGYI BANKAAR ORJ IRSEN MONGOO CN AWCNIH CNADWAR BHGYI HYN . TER HYND SAIHAN SETGEL L BGAA . ENE HYN BYRYYGYI GEJ BODOJ BNA . HARIN TSAANA NI TORIIN BUS BGA BGUULAAD LYIWAR HIIJ SURSAN HYMYYS BH SHIG BNA
Их зальтай хүүхэн байнадаа. Тэр их мөнгийг яачихсан болоод 500мянгаар хуучин гэр бариад ч болов өөрийн хүүхдүүдээ хараад эмэгтэй хүн шиг амьдарч болдоггүй юм. Завтай зайтай тэнэж явах дуртай эсвэл ард нь бүр зальтай орлогыг нь авдаг хүн байна уу?
Цугласан мөнгөний 70- хувийг авна гэдэг ойлгомжтой байна. Бүр эхнээс нь орсон мөнгийг бүрдүүлсэн бариМтаар биш бодит үнээр шалгах хэрэгтэй. Тэгээд ядарсан гэж гэр өгөхдөө биш тэр хүнийг ажиллуулж амьдруулах талаас нь анхаарах хэрэгтэй юм.
subdaa gej ymar ch ajilgui hun mungunii sonirkhloor handaj baa ni oilgomjtoi
Ajilgui orh tolgoilson ooroo 6huuhedtei hund uls ymar shalguuraar ene olon huuhdiig orguulsen ni hachin bn shuu alban yosoor orgoj awaagui bol yu gej uzeh we olon huuhdiin eruul mend ami nas hohirwol hen hariustah we ene arai bishee
Хэнд нь ч битгий итгэ, ер нь сэтгэлээсээ аливаа зүйлийг хийе гэж байгаа хүн хэзээ ч хийж байгаа зүйлээ олонд яриад байдаггүй, сурталчилах нэг л сэжүүр гардаг юм бол хуурамч, дуугай л хийсэн шиг хийгээд явчихдаг, үр дүн нь хэзээ хойно гарсан шиг гардаг, би ийм юм хийж байгаа гээд нэг нь яриад л нөгөөх нь дэвэргээд л байвал сэжигтэй дээ
амьдрах арга нь шүү дээ энэ 2-ын.
Za er ni iim hachin hodoonii ooroo oroh orongui ter Suvdaa gegch amidrah argaa olj dee. Dahij iim teneg huuhend handiv ogohoo burmoson zogsooh heregtei. Hun zagnaad ter odoo yu vee. Duraara avgai vee. Bi ene Sarnai gedeg hund itgej bna. Huuhduuded buyan bolson ni bna sh de. Harin Suvdaa gegch jngej davrahgui shuu.
2 emegtein handiv nereer olson mungiig shalgaj 2ulangiin n jujigt tseg tavih boljee.
манай ТБ-ыг гаргахгүй та одоо ямар сонин юм гэж хэлсэн л байгаа. ерь нь бол залилан юм байна даа. тусалбал тэр төрийн бус байгууллага нь би тусалсан гэж зарлахгүй л ёстой. тэгжзарлаж бусдаас гаднаас мөнгөн тусламж авдаг юм байх даа гэж бодож байна.
fестой ичмээр хоероо аль нь унэн худал буу мэддээ нэг тэрэгний хоер дугуй ???!!! мон гудманд шилэн хацрцаг бариад гуйлга гуйгаад байгаа охид залуучууд ямар учиртай юм бэ ???? бас луйварчид юм боловуу?????!! дээрх хоер эмэгтэй, тэр охид ховгуудийн учрыг олохсондоо
Хоеулаа л луйварчид байна шуудээ цэвэр залилан
Хэнд хандив өгчихвөө.Ямар муухай хүмүүс вэ Энд тэндээс хэдэн хүүхэд цуглуулаад ард түмнээсээ хандив нэрээр луйвар хийсэн байнашдээ энэ авгайчуул чинь
2 - уулаа зальтай хүүхнүүд байна шүү. Ийм зохион байгуулалттай залилангийн хэргээс сэргийлэх хэрэгтэй шүү
Хүүхдүүдийн нэрийг барьж ард түмнээс хандивын мөнгө авч луйвардсан юм байнашдээ.шалгах газар байдаггүй юмуу .Сүүлдээ мөнгөө булаацалдаад бна шдээ энэ 2 хүүхэн чинь
Pee face-r duuren l magtsan comment baisnaa odoo yu boloo ve. Duuren muulsan uzen yadsan humuus bhiin. Uchriig ni oldog gazar ni oloh bailgui dee.
2 luiwarchin
Мөнгөнөөс болж ах дүү нар ч хонь чоно шиг болчихсон жишээ олон доо Энэ хулгайч хүүхнүүд яг л ингэж мундараа хутгана доо
HARAH TSARAINII HUSRII TSARAITAI NEG L GACHIN BSIIN
Dansand orj irsen mungiig ni ard tvmend butsaj uguurei.
Dansand orj irsen mungiig ni ard tvmend butsaj uguurei.
2 ын 2 шулам л байна
Vnen bol burhanii gesgeeliig hvrtenee baliar ymnuud
ene bvgd vnen bol aimshigtai l hvmvvs bn arai vgvi bailgvidee naidaj bna mash ih setgeleere demjij bsan ymsan ene 2hvniig
Ёстой айж ичих булчирхай нь ажиллахгүй болчихсон авгай чуул байна даа. Зурагтаар харж байхад л байгаа байдал, нүд нүүр нь цаанаа л нэг үл бүтэх шинжтэй байсийм аа. Би хүн шинждэг хүн биш гэхдээ л энэ 2 ийг харж, сонсож байхад арай л биш байсан.
Huuramch tsarailaad olnii buyan hurteh huwitai l bj dee.
neg l jujig shig...
сүлжээний авгай нар л байна шүү дэ уран цэцэн үгтэй
Suvd -Erdene uneheer mungunii sonirholtoi alsiin shunaltai hun.Humuusiin ugsun mungiig yasan ni medegdehgui huvid aa ashigladag yum bnalee.Bi handiv ugch uzsen
Ингэх гээд байсан юм кккк ичээсээ малнууд
Ali alind n l baigaan baina.. neg n neree gargah geed chadaagvidee uursaad hamag muug n tvvjeee.. nogoo n neeh hvvhdiin hair tataad baih zantai hvn vv
dund ni ene metiin ovjin zalitai nuhduuded ayataihan amidrakh nuhtsuliig ni burduulj ugch bgaa yum nam ni yu ch hiihguigee nuuj engert ni tumur zuuj ugns nuguuduul ni turiin odongoor nuuree taglad namaig hen yu gedgiin gesen shinjtei naad yaduurlaa iim maagaar zogsoono gek bood bna uu tiim yum baihgui
sarnai ni arhichin dampuu nuhdiin huuhdiig tejeene ted nar ni urjiliin ajilaa hiiged huuhdee hayad jargaad uruvchhun ard tumen tejeej tetgene yamar ikh soliorol ve yah gej burn mungu tulj nam darga songodog yum be ted yu hideg yum be
ene baliar olon handivaa zogsoomor yum suvd erdene gekh ene busgui nuhurusu 2 huuhedtei salsan hej baih shig bsan tegeed yun 3 dahi huuhed ve ajil hiihgui ene etseggui huuhduud niigemd huvi hunii uureg elger duorail gek yum bna uu
Нэг удаа сонсоод, уншаад чухам итгээд ханарч унаад байх угаасаа шаардлагагүй шдээ. Хүний мөс чанар байтугай ичих булчирхайгүй, луйвраар сайхан амьдарч болдгийг үлгэрлэж үзүүлээд байгаа өчнөөн ”мундаг” хүмүүстэй нэг цаг үед амьдарч байгаа шүү дээ, бид чинь. Тэгээд ч гэнэн тэнэг нь дэндсэн улс шүү дээ, бид. Ийм биднийг хааш нь бол хааш нь хуйлруулж болдгийг мэдэрсэн луйварчид зөндөө л байна даа.
sanhuugii n l shalgahad ideegui baigaa bol ene eejiin zov. idsen bol tegeed oilgomjtoi ym bishuu.
ямар муухай хүмүүс вэ Мөнгө олох арга нь бүр нарийсжээ
Huuli hyanaltiin baiguullagaar n shalguulah heregtei
Үнэн худал нь мэдэгдэхгүй хандиванд итгэх нь бэрх цаг болжээ.
Харин тийм орж ирсэн мөнгөн дээрээ асуудалтай бгаа юм бна.
hoer luivarchin munguu bulaatsaldsan bn