Монголчууд хэдэн төгрөгийн хадгаламжтай вэ?

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 03

Монголбанкнаас гаргасан мэдээллээр монголчуудын хадгаламж 11,5 их наяд хүрсэн гэнэ. Арилжааны 14 банкин дахь төгрөгийн нийт харилцах хадгаламж 11.5 их наяд төгрөг байна. Үүнээс иргэд, ААН-ийн хадгаламж 8.5 их наяд төгрөг бөгөөд 6.5 их наяд нь хугацаатай, үлдсэн хоёр их наяд төгрөг нь хугацаагүй хадгаламж байна. V, VI сарын хувьд нийт хадгаламжийн хэмжээ өссөнд төгрөгийн хадгаламж нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн гэж Монгол банк үзэж байна.
Түүнчлэн энэ оны тавдугаар сарын 1-ээс хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулснаар ирэх гурван жилд 180 гаруй тэрбум төгрөгийн орлого төсөвт төвлөрнө гэж Засгийн газар тооцоолжээ.

С.Баяр

Эх сурвалж: ZINDAA.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top