Олны анхаарлыг татсан онц сонирхолтой хэргүүд хэрхэн шийдэгдэж, цагдаа, прокурор, шүүхийн аль шатанд шалгагдаж байгааг тодруулан хүргэж байна.
Тавын таван хүний ирээдүйн нөхөн төлбөрт шүүх ямар хэмжээний торгууль ногдуулах вэ?
Хүнд даацын автомашины ачааг зориулалтын бэхэлгээгүй тээвэрлэсний улмаас зам тээврийн ноцтой осол гарч, 40 тоннын чингэлэг суудлын автомашин дээр унаж, нэг гэр бүлийн таван хүн хүнд гэмтсэн хэрэг гарсан нь ойрын өдрүүдэд олны анхаарлын төвд ороод байна. Тэгвэл энэ хэрэг хэрхэн шийдэгдэж байгаа талаар албаны эх сурвалж
"Энэ хэргийн шалгалтын ажил үргэлжилж байгаа учир эцсийн дүгнэлтийн талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Хэрвээ чингэлгээ бэхэлгээгүй тээвэрлэж байсан нь тогтоогдвол Замын хөдөлгөөний дүрмийн 22.2-т зааснаар ачаа унаж чирэгдэхгүй, хөдөлгөөнд аюулучруулсан гэсэн заалтыг зөрчсөн гэсэн үг. Мөн тоормосны механизм эвдрэлтэй техникийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахыг хориглосон заалтыг зөрчсөн гэсэн үг. Эдгээр зөрчлөөс улбаалаад жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хувь хүнийг 100 мянган төгрөгөөр торгоно гэж хуульд заасан байдаг. Харин эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр бол Гэмт хэргийн тухай хуулиар асуудлыг шийдвэрлэдэг.
Мэдээж шалгалтын явцад буруутай этгээдийг тогтоож, хохирлыг нь барагдуулах үйл ажиллагааг шүүхээс эцэслэн шийдвэрлэнэ" гэсэн юм. Мөн энэ хэргийг Зөрчлийн тухай хуулийн 14.7-гийн 47 дахь заалтад замын хөдөлгөөний дүрэмд зааснаар ачаа тээвэрлэх журам зөрчсөн тохиолдолд хувь хүнийг 50 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 500 мянган төгрөгөөр торгоно гэсэн заалттай. Мөн энэ хуульд ажлын тоормосын систем, жолооны механизм ажиллахгүй тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол хувь хүнийг 25 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 250 мянган төгрөгөөр торгох заалттай юм байна. Хуулийн хариуцлагын хувьд дээр дурдсан хуулийн зүйл заалтаар шийдэх үндэслэлтэй аж. Гэхдээ энэ хэрэг шалгагдаж дуусаагүй болохоор эцсийн дүгнэлтийг гаргахад эрт байгаа юм.
"Сохо мебель"-ийн захирлын холбогдсон хэрэг замхарсан уу?
22-хон настай эмэгтэй өндөр байшингаас үсэрч, учир битүүлгээр амь насаа алдсан хэрэг гарсан. Эл хэрэгт талийгаач эмэгтэйн ажиллаж байсан "Сохо мебель" компанийн захирал сэжиглэгдэж, хэсэгтээ олны анхаарлын төвд ороод байсан. Тэгвэл энэ хэргийг Хан-Уул болон Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэсүүд шалгаж дуусаад, Нийслэлийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгуулахаар шилжүүлэн шалгаж байгаа аж. “Сохо мебель” компанийн захиралд Эрүүгийн хуулийн 95.1 буюу бусдыг амиа хорлоход хүргэх гэдэг зүйл ангиар эрүү үүсгэн шалгаж байсан билээ. Эрүүгийн хуулийн 95.1-д “Эд хөрөнгө, албан тушаалын болон өөр байдлаар эрхшээлдээ байгаа болон өөр бусад хүмүүстэй харгис хэрцгий харьцсан буюу нэр төр, алдар хүндийг нь байнга гутаан доромжилсны улмаас хохирогч амиа хорлосон бол хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан байна.
Харин албан бус эх сурвалжийн хэлж буйгаар энэ хэрэг тун удахгүй амиа хорлосон гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болох магадлал өндөр байгаа аж. Учир нь хэргийн гол буруутан гэгдээд байгаа “Сохо мебель” компанийн захирал Б.Жадамбааг энэ хэрэгт холбогдолгүй гэдгийг камерын бичлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоосон гэдгийг цагдаагийн байгууллагын эх сурвалж мэдээлж байна.
Г.Шийлэгдамбын хэргийн шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамба нарын дөрвөн хүнд холбогдох шүүх хурал өчигдөр эхэлсэн. Г.Шийлэгдамбыг Эрүүгийн хуулийн 268.2, бусдаас хээл хахууль авах гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэгт буруутгаж, улсын яллагч ял төлөвлөсөн юм.
Түүнийг Эрүүл мэнд, спортын яамны сайдаар ажиллаж байх үед нь 2015 оны 11-р сард ажлын өрөөнөөс нь АТГ-ынхан баривчилан шалгаж байсан билээ. Тэрбээр 500 сая төгрөгийн авлигын хэрэгт буруутгагдаж буй юм. Г.Шийлэгдамбыг авлига авсан гэх хэргийн шүүгчээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг, З.Болдбаатар нар оролцож байна. Шүүх хурал өчигдөр дуусаагүй учир өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
С.Зориг агсны шүүх хурал маргааш нээлттэй болно
Дэд бүтцийн сайд асан С.Зоригийг хөнөөсөн хэргээр Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт 24 – 25 жилийн хорих ял оноосон. Хэргийг энэ сарын 4-ний баасан гаригт Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар нээлттэй хэлэлцэхээр болжээ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхийлөгчид хандан хэргийг нээлттэй хэлэлцэхийг хүссэн. Мөн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэн Ерөнхийлөгчид хандан хэргийг нээлттэй шүүхийг хүсээд байсан юм. Улсын Дээд шүүхээс С.Зоригийг хөнөөсөн хэргийг сурвалжлах хүсэлтэй, сэтгүүлч уран бүтээлчдийг албан тоотоор хандахыг дуулгаж буй юм.
60 тэрбумын хэргийг шалгах ажил эрчимжсээр байна
2016 оны сонгуулийн үеэр төрийн албыг зарж, 60 тэрбум босгох тухай бичлэг олон нийтийн сүлжээгээр тархаж, олны анхаарлын төвд орсон. Тухайн үед энэ бичлэгийг хуулийн байгууллагаас эвлүүлэг гэж үзсэн. Гэвч Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Х.Баттулга сонгогдсоны дараанаас энэ хэргийг сэргээн шалгаж эхэлсэн. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал, Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч төрийн албыг зарж, 60 тэрбум босгох тухай асуудал, төрийн өндөр албан тушаалтнуудын нэр холбогдоод байгаа оффшор данстай холбоотой асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх ажлыг гардаж байгаа хүмүүс нь та нар. Энэ ажилд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс тусалж дэмжихэд бэлэн байна.
Авлигатай тэмцэх газар, Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран ажлын хэсэг гаргасан байна. Одоо ажиллах хэрэгтэй. Пакистаны Ерөнхий сайдын хүүхдүүд гадаадад оффшор данстай байсан нь илэрч, холбогдох хуулийн байгууллагад шалгасны үр дүнд Ерөнхий сайд огцорсон байна. Панамын хуудсуудаар ил болсон Монголын 40 гаруй хүний оффшор данстай холбоотой асуудлыг шуурхай шийдвэрлэх ёстой. 49 хоногийн хугацаа өгсөн. Энэ асуудлыг шийдвэрлэхэд төрийн тэргүүн дэмжиж ажиллана” гэлээ.
Авлигатай тэмцэх газрын дарга, Монгол Улсын Ерөнхий прокурорын зүгээс хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан тул ажиллах боломж нээгдсэн гэж тодотголоо.
Ш.Алтантуяагийн үхэлтэй холбоотой шинэ мэдээлэл тархаад байна
Малайз улсад маш харамсалтайгаар амь насаа алдсан монгол бүсгүй Ш.Алтантуяагийн үхэлтэй холбоотой шинэ мэдээлэл саяхан цацагдав. Тодруулбал, Agence France-Presse агентлагт энэ тухай мэдээлэл нийтлэгджээ. Ш.Алтантуяагийн орчуулагчаар ажилласан шумбагч хөлөг худалдан авсан наймааг Францад шалгаж байгаа аж. Энэ хэрэгт Малайзын ерөнхий сайдын ойрын холбоотон Абдул Разак Багиндаг ялласан байна. Тэрбээр Малайзын ерөнхий сайд Нажиб Разакийг 2000-2008 оны хооронд батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхад гол зөвлөгч нь байжээ.
Францын шүүхээс Малайзын батлан хамгаалах яам 2010 онд Францын DCN үйлдвэрлэгчээс Scorpene болон Agosta ангиллын хоёр шумбагч худалдан авах нэг тэрбум еврогийн өртөг бүхий наймааг шалгаж байна. DCN нь гэрээний хүрээнд Францын батлан хамгаалахын “Thales” группын Ази дахь салбарт 30 сая евро төлсөн аж. Гэтэл ижил хэмжээний мөнгийг Разак Багиндагийн гол хувьцаа эзэмшигч байсан “Terasasi” гэх компанид шилжүүлсэн нь илэрчээ. Энэ наймаатай холбогдуулан Малайзын хүний эрхийн Суарам байгууллагаас гомдол гаргасан аж.
Францад долдугаар сарын 18-нд Разак Багиндаг авлига, хөрөнгө шамшигдуулсан хэргээр ялласан байна. Түүнчлэн хэрэгтэй холбоотойгоор Францын батлан хамгаалах салбарт ажиллаж байсан дөрвөн даргыг яллажээ.
Энэ хэрэг Абдул Разак монгол нууц амрагтайгаа уг наймаанд орчуулагчаар ажилласны хөлсөө тохиролцож чадалгүй муудалцсанаас үүдэн олон нийтэд ил болжээ. Монгол бүсгүйг буудаж хөнөөгөөд Куала Лумпурын ойролцоо биед нь тэсрэх бөмбөг уяж дэлбэлсэн байдалтайгаар олдсон юм. Аллагын захиалагчаар Абдул Разакийг буруутгасан боловч Малайзын шүүх түүнийг цагаатгасан нь сөрөг хүчний зүгээс хүчтэй эсэргүүцэл дагуулжээ гэх зэрэг мэдээлэл дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байгаа юм.
С.Баяр
Эх сурвалж: ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 14 )
Жэнхэн эзэнийг олий гэвэл Наад алуурчанаа онцгойд очуулаад хулгайч нараар эргүү болтол дарамтлуул үнэнээ хэлжэл таарнаа Хэн наад хулгайчыг чинь энэ хэрийг хүлээ гэж хахуулдсаныг мөрдөх хэрэгтэй
Жэнхэн үнэнийг Булган мэднэ Булганыг шүүх хуралд оруулахгүй байгаа нь ноотой
Гэмэт хэрэгтэн юуч гэж хэлхээс айхгүй Энэ хэрэг зохиомол Жэнхэн хэргтэн маш их эрх мэдэлтэй гар хөлтэй хүмүүс
Ene S BAYR gedeg nuhur yamar muuhai setgehuitei baliar yum bichij suudag nuhur ve Jaahan gegeeleg medee oruulj bval chi ch uuruu gegeeleg yavna shuudee duu mini Ali ertnii medeeg negtgeed tavichihsan bh yum Ter Altan tuya gegch emegteig zugeer taivan noirsuulaach Aav nasaaraa ohinihoo tuluu yas mahaa hattal yavaa hugshin bgaa Huniig hairlah setgeltei baij sur Unshaad ih durgui hurlee
Алтантуяаг эмэгтэй болохоор нь доромжилж тэр муу адгуусны нууц амраг энэ тэр гээд бгаа бж магадгүй гэж бодож бна.гол нь тэр маш сайн орчуулагч бсан бөгөөд гэрч үлдээхгүй гэж амийг нь бусниулсан гэж ойлгодог шдэ
Алтантуяаг эмэгтэй болохоор нь доромжилж тэр муу адгуусны нууц амраг энэ тэр гээд бгаа бж магадгүй гэж бодож бна.гол нь тэр маш сайн орчуулагч бсан бөгөөд гэрч үлдээхгүй гэж амийг нь бусниулсан гэж ойлгодог шдэ
гэмгүй иргэд хэлмэгдэж байна
үнэн элбэгдорж батүүл хоёр нотой шүү малгай толгойн гарч ирсэн л биздээ шударга бай
үнэн элбэгдорж батүүл хоёр нотой шүү малгай толгойн гарч ирсэн л биздээ шударга бай
ЭЛБЭГДОРЖ БАТҮҮЛ МАШ ИХ НОТОЙ НОЦТОЙ АЛУУРЧИД СО ГАВЪАТ С1-ЭЭР ХЭЛЖ Л БАЙСАН ШД БҮХ АРД ТҮМЭН ХАРСАН ЦААЗГҮЙ ОРОН БОЛГОЖ ӨӨРСДИЙГӨӨ ХАМГААЛАХ ГЭСЭН НУУЦ ТӨЛӨВЛӨГӨӨ ШД БАТҮҮЛД БААТАР ӨГСӨН Ч УЧИРТАЙ НУУЦАА САЙН ХАДГАЛСАН ГЭЖ САЙН БОД МАШ ИХ НО БИЙ ШАЛГАЖ ШАХАЖ ШОРОНД ХИЙ ШУДАРГА ЁС ТОГТООХ ЁСТОЙ НЭР ХҮНД Ч ӨСӨН ШҮҮ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ НАМЧИРХААД БАЙХ ЮМ БАЙХГҮЙ ШУДАРГА Л БАЙХ ЁСТОЙ ГЭМГҮЙ ХӨДӨӨНИЙ ИРГЭД ХЭЛМЭГДЭЖ БАЙНА ЦААНА ЧИН КАПЛААГИЙН ХЭРЭГЧ БАЙГАА ШҮҮ МОНГОЛД ИХ ХОХИРОЛ УЧИРУУЛСАН НОВШ
ЭЛБЭГДОРЖ БАТҮҮЛ МАШ ИХ НОТОЙ НОЦТОЙ АЛУУРЧИД СО ГАВЪАТ С1-ЭЭР ХЭЛЖ Л БАЙСАН ШД БҮХ АРД ТҮМЭН ХАРСАН ЦААЗГҮЙ ОРОН БОЛГОЖ ӨӨРСДИЙГӨӨ ХАМГААЛАХ ГЭСЭН НУУЦ ТӨЛӨВЛӨГӨӨ ШД БАТҮҮЛД БААТАР ӨГСӨН Ч УЧИРТАЙ НУУЦАА САЙН ХАДГАЛСАН ГЭЖ САЙН БОД МАШ ИХ НО БИЙ ШАЛГАЖ ШАХАЖ ШОРОНД ХИЙ ШУДАРГА ЁС ТОГТООХ ЁСТОЙ НЭР ХҮНД Ч ӨСӨН ШҮҮ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ НАМЧИРХААД БАЙХ ЮМ БАЙХГҮЙ ШУДАРГА Л БАЙХ ЁСТОЙ ГЭМГҮЙ ХӨДӨӨНИЙ ИРГЭД ХЭЛМЭГДЭЖ БАЙНА ЦААНА ЧИН КАПЛААГИЙН ХЭРЭГЧ БАЙГАА ШҮҮ МОНГОЛД ИХ ХОХИРОЛ УЧИРУУЛСАН НОВШ
ЭЛБЭГДОРЖ БАТҮҮЛ МАШ ИХ НОТОЙ НОЦТОЙ АЛУУРЧИД СО ГАВЪАТ С1-ЭЭР ХЭЛЖ Л БАЙСАН ШД БҮХ АРД ТҮМЭН ХАРСАН ЦААЗГҮЙ ОРОН БОЛГОЖ ӨӨРСДИЙГӨӨ ХАМГААЛАХ ГЭСЭН НУУЦ ТӨЛӨВЛӨГӨӨ ШД БАТҮҮЛД БААТАР ӨГСӨН Ч УЧИРТАЙ НУУЦАА САЙН ХАДГАЛСАН ГЭЖ САЙН БОД МАШ ИХ НО БИЙ ШАЛГАЖ ШАХАЖ ШОРОНД ХИЙ ШУДАРГА ЁС ТОГТООХ ЁСТОЙ НЭР ХҮНД Ч ӨСӨН ШҮҮ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ НАМЧИРХААД БАЙХ ЮМ БАЙХГҮЙ ШУДАРГА Л БАЙХ ЁСТОЙ ГЭМГҮЙ ХӨДӨӨНИЙ ИРГЭД ХЭЛМЭГДЭЖ БАЙНА ЦААНА ЧИН КАПЛААГИЙН ХЭРЭГЧ БАЙГАА ШҮҮ МОНГОЛД ИХ ХОХИРОЛ УЧИРУУЛСАН НОВШ
Eruul mendiin said Bsan hvrelbaatariin hereg yu bolson be.barimt n Bsan biz dee
eruul mendiin said bsan Xurelbaatriin xereg yasan