1. Матрын шүд-Бооцоот тоглоомонд тусалдаг
Африкийн уугуул иргэдийн үзэж буйгаар матрын шүд нь бооцоотой, аз сорьсон тоглоомд хожиход тусалдаг гэнэ.
2. Хулс- Эзэндээ аз авчирдаг
Азийн орнуудад хулсны мөчрийг хүнд бэлэглэх тохиолдол бий. Энэ нь эзэндээ амжилт авчирдаг хэмээн үздэгтэй холбоотой ажээ. Харин фенг-шүйгээр бол хулс модыг өрөөний зүүн хэсэгт тавьбал энерги нэмэгдүүлдэг гэнэ.
3. Хүрэлзгэнэ-гэр бүлийн хамгаалалт
Ази болон Индианчууд хүрэлзгэнийг амжилтын бэлгэдэл болгодог байна. Мөн гэр бүлийг нь хамгаалж өөрсдийн шулганаагаар аюулыг урьдчилан мэдээлдэг гэж үздэг ажээ.
4. Тах-муу зүйлийг хамгаалнаАдуу олон мянган жилийн турш хүний итгэл даасан анд байсаар ирсэн учир тах нь тухайн эзэндээ азыг авчирна хэмээн үздэг байна. Айлууд үүдэндээ тах өлгөдөг бөгөөд энэ нь гэрт муу зүйл орж ирэхээс хамгаалдаг ажээ.
5. Качина
Индианчуудын хүүхэлдэйг качина гэдэг бөгөөд эдгээр хүүхэлдэйг сүнстэй хэмээн үздэг байна. Качина индианчуудад их ургац хураахад тусладаг гэнэ.
6. Зүүд манагч
Индианчуудаас гаралтай бас нэгэн сахиус бөгөөд муу зүйл зүүдлэхээс хамгаалдаг гэнэ. Эртний домогт өгүүлснээр зүүд манагчийг хамгийн анх Нокомис хэмээх индиан эмэгтэй сүлжиж эхэлсэн ажээ. Зүүд манагчийн голд буй зай нь сайхан зүүд зүүдлэхэд тусладаг бөгөөд гол хэсгийг тойрсон сүлжээст муу зүүд гацдаг хэмээн үздэг байна.
7. Нүд- хэл амнаас сэргийлнэ
Ойрхи Дорнодын орнуудад цагаан хэл амаас сэргийлэхийн тулд нүдийг ашигладаг байна. Үүнийг жуулчид бэлэг дурсгалын зүйл болгон худалдаж авах дуртай байдаг ажээ.
8. Египетийн ариун цох-дахин төрөхийн билэгдэлЭртний Египетчүүд цохыг ариун амьтан хэмээн үздэг байсан бөгөөд энэ нь нар мандах, дахин төрөхийг бэлгэддэг байсан ажээ.
9. Хамгаалагч арслан
Азийн орнуудад арслангийн баримал нэлээд олон бий. Ихэнхидээ томоохон барилга, сүм дуган, ордны өмнө байрладаг бөгөөд хулгай, дээрмээс хамгаалдаг гэнэ.
10. Шүрэн цохХэрэв таны гар дээр цох ирж буувал энэ нь амжилтыг дагуулдаг гэнэ. Харин залуу эмэгтэйн гар дээр буусан цохны нуруун дээрх хар толбо нь түүнийг хэдэн хүүхэдтэй болохыг бэлгэддэг ажээ.
11. Анк буюу Египтийн хэрээс- мөнх амьдралын билэгддэг
Фараончуудын үед хэрэглэдэг байсан эртний сахиус бөгөөд мөнх амьдралыг бэлгэддэг байна. Эртний Египетийн зураг дээр бурхад анкхын тусламжтай нөгөө ертөнцөд амьдрал бэлэглэж буй дүр их байдаг билээ.

12. ЗоосЗоос нь нэлээд өргөн тархсан сахиус билээ. Сүлдээрээ буусан зоос олвол энэ нь аз авчрах бөгөөд үүнийг хүзүүндээ зүүвэл сайн байдаг гэнэ. Үүнээс гадна шинэ хүрэм, түрийвч болон гутланд зоосыг хийж орлого, аз хийморь дууддаг байна.
13. Луу- манлайлагч болохЯмар нэгэн бизнес эхлүүлж буй хүмүүсийн хувьд луун сахиусыг биедээ байлгавал ажил төрөл нь амжилттай бүтэж, манлайлагч болохыг бэлгэддэг байна.
14. Гахай- тансаг баян байхЕвропын ихэнхи орнууд болон Азид гахай нь баян тансаг амьдрал, аз жаргалыг бэлгэддэг. Харин Хятадад гахай үнэнч, хичээнгүй байдлын илэрхийлэл болдог байна.
15. Туулайн сарвууТуулайн сарвууг амжилт дагуулахаас гадна хойд сарвуу нь хүүхэдтэй болоход тусладаг хэмээн үздэг ажээ.
16. Мэлхий
Азийн орнуудаас гаралтай сахиус бөгөөд ихэнхидээ амандаа зоос зуусан байдаг билээ. Гэхдээ мэлхийг хаалга руу харуулан байрлуулж болдоггүй гэнэ.
17. Шат
Хананд тулсан шатан доогуур гарахад азгүй явдал тохиолдоно хэмээн үздэг бөгөөд үүссэн гурвалжин нь Ариун Гурвалыг илэрхийлдэг ба ийнхүү доогуур нь гарснаараа ариун гэр бүлийг доромжилсон хэрэг болдог байна.
18. Муурын нүд
Муурын нүд нь цагаан хэл ам болон амьдралын хүнд хэцүү үеүүдийг даван туулахад тусалдаг гэнэ. Ихэнхидээ мөрийтэй тоглоомчид зүүдэг бөгөөд аз авчирна хэмээн найддаг ажээ.
19. Түлхүүр
Аз жаргалтай түлхүүртэй хүмүүсийг бурхан илүү сонсдог гэх яриа бий. Японд гурван түлхүүртэй оосор нь хайр, баялаг, эрүүл мэндийн үүдийг нээдэг гэж үздэг байна.
20. Заан
Азийн ихэнхи орнуудад заан нь аз жаргалын бэлгэдэл байдаг билээ. Үүдэндээ өөд өөдөөсөө харсан хос заан байрлуулах нь тухайн айлын найрсаг байдлыг илтгэдэг ажээ. Мөн урт удаан амьдрал, оюун ухаан, төгс төгөлдрийн илэрхийлэл болдог байна.
С.Баяр
Эх сурвалж: ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 2 )
Баярлалаа, их сонирхолтой сайхан танин мэдэхүйн мэдээлэл байна
sonirholtoi yum