Хоёр хөршийн нэгэн зэрэг сүрийг үзүүлсэн нь зүгээр л давхцал уу

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 02

Энэ сарын нэгэнд БНХАУ-ын Чөлөөлөх арми байгуулагдсаны 90 жилийн ой тохиосон билээ.  Ойн хүрээнд цэргийн парадыг хийсэн юм.  Парадын үеэр Хятад Улс өмнө нь үзүүлж байгаагүй шинэ зэвсэглэлээ олон нийтэд танилцуулсан юм. Хятадын өөрийн бүтээсэн тив алгасах хүчин чадалтай “DF-31AG” баллистик пуужинг дэлхий нийт хамгийн сонирхсон байна. Учир нь тус пуужингийн тусгал нь 10 мянган км гаруйд буюу Америкт ч хүрэх чадалтай аж.

Өмнөд хөрш ийнхүү сүр жавхлантай Чөлөөлөх армийнхаа 90 жилийн ойг тэмдэглэж байхад хойд хөрш болох ОХУ Тэнгисийн цэргийн флотын ойг тохиолдуулан парад хийсэн юм. Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Тэнгисийн цэргийн флотын ойг тохиолдуулан Санкт-Петербург хотод парадыг хүлээн авсан байна. Тэнгисийн цэргийн флотын жагсаал Орос даяар явагдсан бөгөөд гол парад Санкт-Петербург хотод болсон юм. Энэ парадад Балтын болон Хар далай, Умард, Каспи, Номхон далайн флотын 40 гаруй байлдааны хөлөг онгоц, шумбагч оролцсон аж. 

Хоёр хөршийн ийнхүү нэгэн зэрэг сүрийг үзүүлсэн явдал олон улсын шинжээчдийн анхаарлыг ихэд татаж байна. 


  Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол хүн(202.179.25.124) 2025 оны 03 сарын 13

Агуу ард түмэн жинхэнэ удирдагчийг төрүүлдэг. Монголчууд бид бодох л ёстой

1  |  0
Зочин(66.181.180.114) 2025 оны 03 сарын 13

АРДЧИЛАЛЫНХАНД САНУУЛГА ӨГЧ БАЙГАА БАЙХ .

1  |  0
ХА ХА ХА(150.129.143.105) 2025 оны 03 сарын 13

хААНЫ ЭРЭЛД ГЭЭД 5 ТОЛГОЙД ГҮЙЖ ЯВХАД ЧИНЬ БАРАГ ЗҮҮНБАЯНД ХЭЭРИЙН СУРГУУЛЬ ХИЙХ ДӨХЛӨӨ БАЙНА БИШ ҮҮ ХА ХА А

1  |  0
Zochin (150.129.141.219) 2025 оны 03 сарын 13

Yankuudad zoriulsan yum bolov uu !

1  |  0
zochin(103.229.121.58) 2025 оны 03 сарын 13

Surt jagsaal esvel zugeer parad geechde. Surt parad baihdaa yahav dee.

1  |  0
b (103.9.90.66) 2025 оны 03 сарын 13

юу ч гэж бодохгүй байна

1  |  0
Top