Хүчирхэг цэрэг армитай улсын тоонд БНХАУ ордог. 1927 оны наймдугаар сарын 1-ний өдөр Наньчаний бослогын дараа Хятадын аугаа удирдагч агсан Мао Цзэдуны удирдлага дор Коммунист намын харъялалд Ардын Чөлөөлөх армийг байгуулсан юм. Цэргийн алба хаагчдынхаа тоогоор дэлхийд тэргүүлдэг тус улс 90 жилийнхээ ойг сүрлэг тэмдэглэлээ. Ойн хүрээнд Бээжин болон өөр бусад хотуудад олон нийтийг хамарсан баярын арга хэмжээ болсон юм.
Арга хэмжээний үеэр Өвөр Монголын Жүрихэ буюу “Зүрх” гэдэг монгол нэртэй "Жиезе" баазад хийсэн цэргийн сүрт парадад хэдэн мянган цэрэг офицер, хэдэн зуун танк, техник оролцсон байна. Энэ парадын үеэр Хятад олон зэр зэвсгээ анх удаа олон нийтийн хүртээл болголоо. Тухайлбал, Хятад өөрийн бүтээсэн тив алгасах хүчин чадалтай шинэ, балластик пуужингаа танилцуулав. “DF-31AG” балластик пуужингийн тусгал 10 мянган км гаруй тул Америкт ч хүрэх юм.
Хятадын тэргүүн Си Жин Пин парадан дээр үг хэлэхдээ “Өнөөдөр бид хятад үндэстнийг сэргэн мандуулах зорилгодоо хамгийн их ойртоод байна. Хятад улс өөрийн зорилгодоо хүрч, аюулгүй байдлаа хангахын тулд түүхэндээ байгаагүй хамгийн хүчирхэг армийг байгуулах хэрэгтэй. Одоо манай улсад хүчирхэг арми урьд урьдынхаас илүү хэрэгтэй байна. Манай арми халдан довтолсон бүх дайсныг ялж, үндэсний тусгаар тогтнолоо хамгаалан улс орны аюулгүй байдал, хөгжлийг хангах бүрэн чадвартай" гэж мэдэгдлээ.
Б.Янжиндулам
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )
Бусал үндстэнүүд нь одоо яах юм бэ?