ХХ зууны нийгмийн амьдралд мэдэгдэхүйц нөлөө үзүүлсэн осол 1937 оны тавдугаар сарын зургаанд болжээ. Энэ өдөр Гинденбург хэмээх агаарын хөлөг унаж сүйрсэн юм.
Бодит хохирлын хэмжээ, амь үрэгдсэн хүний тоог авч үзэх юм бол Титаник, Лузитаниягийн дэргэд гайгүй (Сууж явсан 97 хүнээс 62 нь амьд үлдсэн нь гайхалтай). Харин хүмүүст нөлөөлж, хөгжлийг хойш нь татсан гэдгээрээ түүхэнд гүнзгий ул мөрөө үлдээсэн.
Агаарыг эзэмшиж эхэлж байсан хүн төрөлхтөн сөнөөгч болон бөмбөгдөгч онгоц бүтээж чадсан ч зорчигч тээврийн салбарт дөнгөж хөл тавиад байлаа. Гинденбург хэмээх энэ хөлөг бол тухайн үедэээ хамгийн шилдэг, хол зайд нисдэг онгоц байв.
“Титаник”-ийг эзэд нь хэрхэн сурталчилж байсан, Гинденбургийг яг тэгж сурталчилж байжээ. Харамсалтай нь Гинденбург компанийн пи арыг хийхээр ирсэн 22 орны гэрэл зурагчин, сурвалжлагчид ялгуусан ялалтын тухай бус аймшигт ослын талаар мэдээлэх хэрэгтэй болсон юм.
Олон зурагчин байсан тул ослын бүхий л үе шат гэрэл зурагт үлдээсэн байдаг. Үүний дараа агаарын бөмбөлөг хэлбэртэй зорчигч тээврийн онгоц бүтээхээр ажиллаж байсан бүх төслүүд зогсч, иргэний агаарын тээврийн хөгжил хэдэн арван жилээр ухарчээ.
С.Төгөлдөр
WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )