Нийслэлчүүдийн ая тухтай амарч зугаалах орчныг бүрдүүлэх зорилгоор БОАЖ-ын сайд Д.Оюунхорол нь Зайсан дахь Энигма компанийн газраас 3 га газрын эрхийг цуцалсан. Зайсангийн аманд 264 автомашины зогсоол, нийтийн бие засах газар, хогийн сав, амрах сандал гээд тохижилтын иж бүрэн ажил хийхээр БОАЖЯ төлөвлөөд буй юм. Гэвч Энигма компанийн зүгээс Захиргааны хэргийн шүүхэд хандсан.
Иймд БОАЖЯ-наас хүсэлт гаргаж газар дээр нь шүүхийн байгууллагыг ажиллахыг хүссэн байна. Хүсэлтийн дагуу өнөөдөр Захиргааны хэргийн шүүгч газар дээр нь ажиллаж, нөхцөл байдалтай танилцаж байна.
Т.Түвшин

Сэтгэгдэл ( 5 )
НАад луйварчин компаниа зайлуулаач. Юун 3 га авах бүгдийг хурааж аваад хөөж зайлуул
НАад луйварчин компаниа зайлуулаач. Юун 3 га авах бүгдийг хурааж аваад хөөж зайлуул
Зөв.зөв
жаахан юм ойлгож байж мэдээ тавьмаар юм. шүүгч зайсангийн аманд ажиллаж байна гэж юу гэсэн ч үгийн. газрын үзлэг л хийж яваа байлгүй сэтгүүлчийн толгой нь үнэхээр усаар дүүрчэээ . Т.Түвшин
Tend zogsool oo uneher heregtei de. Uuland alhah zamig ter gazar ezleed bhda yahav de. Boon yambii ger sogtuu humuus l bdgin bna le. Zondoo l dunduur ni yavj bsan.. Tor zasgiin shiidveriig ul hundetgedeg iim gazruudig huraah ch bagadna