Өнгөрсөн сарын 1-нээс Зөрчлийн тухай шинэ хууль батлагдсан. Уг хууль хэрэгжиж эхэлснээр нэгэн худал мэдээлэл олон нийтэд цацагдаж эхэлжээ. Энэ нь зөрчлийн оноо дууссан, жолооны эрхээ хасуулсан иргэдэд өршөөл үзүүлэн эрх сэргээж өгөх талаар юм. Гэвч энэ нь худал мэдээлэл.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиарарга хэмжээнд тооцуулсан иргэдийн зөрчил хүчингүй болоогүй. Мөн Хууль зүйн сайдын 2015 оны А/186 дугаар тушаалаар баталсан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, эрх сэргээх журам”-ын дагуу ажиллаж байгаа аж. Энэ талаар ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвөөс мэдээлжээ.
Ц. Сугар
Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )