Судан улсад нүүрлэсэн их өлсгөлөнгийн үер К.Картерын авсан “Өлсч үхэж буй судан охин” нэртэй зураг сэтгүүлзүйн түүхэн дэх хамгийн шилдэг бүтээлд тооцогддог юм. Зурагчин энэ бүтээлээрээ 1994 онд Пулитцерийн шагналыг хүртсэн ч шүүмжлэлд ихээр өртсөн байдаг. Үнэхээр ч охиныг амь тавьж байх мөчид зурагчин ажилдаа улайран, охиныг дагах тас шувууг ойртож ирэхийг нь тэвчээртэй хүлээн хүлээн суусан гэдэг. Зургаа авсныхаа дараа тэрбээр охин дээр гүйн очсон боловч оройтсон байжээ. Хожим тэрбээр охины амийг авраагүйнхээ гэмийг амиараа төлсөн билээ. К.Картер охинд туслаагүйдээ гэмшин, 1994 оны долдугаар сарын 27-нд амиа хорлосон түүхтэй.
Сэтгүүлчид одоо хэр нь “Кен Картерын зөв үү, буруу юу” гэсэн асуултыг тавьж хоорондоо мэтгэлцээд авдаг юм. “Хүүхэд үхэж байгааг харсаар байж туслахгүй байна гэдэг байж болшгүй, гэмт хэрэг” гэж хариулах нэг хэсэг байхад “Хэвлэл мэдээллийн хэрэгслийн гол зорилго нь олон нийтэд нөлөөлөхөд оршдог. Тиймээс К.Картерын зөв” гэх хэсэг ч байх. Хүүхэд амиа алдаж байхад туслахгүй байх нь буруу ч энэхүү эмгэнэлт түүхтэй гэрэл зураг дэлхий нийтийн анхаарлыг Судан руу хандуулж, өлсгөлөнгөөр амиа алдах байсан олон хүнийг аварсан гэдэг нь гарцаагүй үнэн билээ. К.Картер үүнийг ойлгож байсан, дээр нь өвчин халдахаас сэрэмжлэн нутгийн иргэдэд гар хүрэхгүй байх НҮБ-ээс гаргасан анхааруулгыг мөрдсөн ч эхний хариултыг хэлэгчид түүнд дарамт үзүүлснээр амиа хорлоход хүргэсэн байдаг. Гэсэн ч ӨАБНУ-аас тодорсон шилдэг гэрэл зурагчдын нэг К.Картерын Суданд авсан зургууд дэлхийн гэрэл зургийн сан хөмрөгт томоохон байр суурь эзэлдэг билээ.
Тэрбээр амиа хорлохынхоо өмнө “Би хямарч гүйцлээ… Утас алга…Намайг өлсгөлөн, шархтай хүүхдүүдийн цогцос, уур хилэн, өвчин зовлонгийн тухай тод дурсамж мөшгиж байна. Би явлаа. Аз байвал тэнд Кен Остербруктэй уулзах байх” гэсэн бичиг үлдээжээ.
С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 15 )
Hudal medeelel bn. Huuhed (yag unendee bandi, ohin bish) suuld ovchnoor nas barsan. Zurgan deer bgaa huuhed ali hediin olon ulsiin tuslamjiin baiguullagiin tuslamj avah geed aav eejteigee huleej bhd n avsan zurag. Garan deerh tsaasan buguivchiin harj bolno.
”No strings attached” гэдэг бол ”утас алга” гэсэн үг биш. Утгачилбал ”энд хорогдох юм алга”, ”татлаа түлхээ алга” гэсэн үг
mongoliin tonuulchidiin vnen dur zuragtai tsaarch b . oyungerel binzen damlagch emgen malchin shuvuunii dvrd huvirsan
mongoliin tonuulchidiin vnen dur zuragtai tsaarch b . oyungerel binzen damlagch emgen malchin shuvuunii dvrd huvirsan
mongoliin tonuulchidiin vnen dur zuragtai tsaarch b . oyungerel binzen damlagch emgen malchin shuvuunii dvrd huvirsan
mongoliin tonuulchidiin vnen dur zuragtai tsaarch b . oyungerel binzen damlagch emgen malchin shuvuunii dvrd huvirsan
Уншигчдын шүүмжлэлд олонтаа өртсөнийхөө дараа Нью Йорк Таймс сонин нэгэн өгүүлэлдээ охиныг амьд мэнд байгаа тухай мэдээлсэн байна.
Нэгэнт өлсгөлөнгийн туйлдаа хүрээд амь тавьж байгаа хүнд нэг цаг, хоёр цагийн өмнө очоод ч тус болохгүй байсан. Бензин тос хийнгүүт асаад давхичихдаг машин техник биш юм чинь аль хэдийнэ л үхэл нь эхэлчихсэн байсан л даа.