С.Зоригийг хөнөөсөн хэргийг УДШ баасан гаригт хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 01

  Дэд бүтцийн сайд асан С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг  гэм буруутай гэж үзэн хоёр ч шатны шүүхээс 24 – 25 жилийн хорих ял оноосон. Хэргийг энэ сарын 4-ний баасан гаригт Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцэхээр тов зарласан байна

 Улсын Дээд шүүхийн хяналтын шатанд дээрх хэрэг хоёр ч удаа хэлэлцэгдэхээр товлогдсон ч өмгөөлөгчдийн хүсэлтээр хойшлогдсон. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэн өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан шүүх хуралдааныг нээлттэй явуулж өгөхийг хүссэн юм. Т.Чимгээгийн өмгөөлөгч БНСУ-д эмчлүүлэхээр явсантай холбоотойгоор шүүх хуралдааныг хойшлуулж ирсэн ч өмгөөлөгч С.Оюунцэцэгийн эмчилгээ нь дуусч наадмын өмнө иржээ.

Т.Түвшин

ZINDAA.MN 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
register(122.201.21.170) 2025 оны 03 сарын 13

NEGNIIHEN ZURAGIIG TOLINII TUSGAL SHIG TOSTEI HUN BAIDAGTAI ADILHANAAR HEREGT GUTGEJ YALLAJ BNA

1  |  0
Top