Францын цагдаа нар 2008 онд Harry Winston салоноос алдагдсан их хэмжээний эрдэнэсийг өчигдөр олж илрүүлжээ. Алдагдсан 18 сая еврогоор үнэлэгдэх гоёл чимэглэлээс өмнө нь дөрвөн сая еврогийн эрдэнэ олдоод байсан бөгөөд энэ удаад үлдсэн нь бүгд хамт байсан гэнэ. 19 бөгж, гурван хос ээмэг зэрэг 14 сая еврогийн эрдэнэсийг энэ хэрэгт буруутгагдан шийтгэгдсэн этгээдүүдийн гэртэй ойролцоо амьдардаг нууцлаг этгээдийн Сен Дени дүүрэг дэх контейнероос олжээ. Халдлагад өртсөн Harry Winston эрдэнэсийн дэлгүүр нь Елисейн талбайн ойролцоо оршдог бөгөөд байнга халдлагад өртдөг аж.
С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )