Мухар сүсэгтэй мулгуу монголчууд

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 31

Монголчуудыгаа мулгуу хэмээн нэрийдсэн нь мухар сүсэгтэй нь холбоотой юм. Юу гэвээс, сүүлийн жилүүдэд бөө удганы тоо өсөж, түүнийг дагаад уул овоо тахих үзэгдэл улам нэмэгдэв. Мэдээж хэрэг аливаа хүн юугаа шүтэж тахих нь өөрийн хэрэг. Гэхдээ уул овоогоо тахин шүтэж байгаа нэрээр байгаль дэлхийдээ балаг тарьж яавч болохгүй болохоор үүнийг бичиж байгаа юм. 

Овоо болгон дээр овоолсон "хог"

Хангай дэлхийдээ улсын мөнгөн тэмдэгт, гялгар ууттай боов боорцог, хадаг яндар өргөдөг хачин жигтэй ёс хаанаас гарч ирсэн нь тодорхойгүй. Ямартаа ч энэ ёс Монгол орны 21 аймаг, 300 гаруй сумаар өргөн дэлгэр тархжээ. Хөдөөгүүр та яваад үзээрэй. Овоо болгон дээр овоолсон "хог" буй болсон байгаа. Хөдөө ч гэлтгүй хотоос холгүйхэн гараад ийм дүр зурагтай тааралдана.

Эртний монгол ёсонд ийм зүйл байгаагүй

Өвөг дээдсийнхээ уул овоогоо тахин шүтдэг уламжлалт ёсыг нэхэн харвал өнөөдрийнх шиг шүтэж байгаа овоондоо хадаг яндар уяж, цаасан мөнгө, боов чихэр овоолдоггүй байсан байх юм. Харин үүний оронд сүү, цайны дээж, сэржим юугаа өргөдөг байжээ. Хамгийн гол нь энэ бүхэн хүний сэтгэлийн асуудал. Овоонд юу өргөснөөс үл хамааран, түүнийг тахин шүтэх чин сэтгэл л чухал гэдгийг өвөг дээдэс минь мэддэг байжээ. Тиймдээ ч тэд элдэв янзын юм овоонд овоолохоос илүүтэй сүсэг бишрэл, залбирал мөргөлдөө илүү ач холбогдол өгч, тэр сэтгэлээ байгальдаа шингэдэг сүү, цайныхаа дээжээр илэрхийлдэг байв. 

Мухар сүсгийн мунхаг үйлдлээс болж...

Хамгийн гол нь монголчуудын ийм мухар сүсгийн мунхаг үйлдлээс болж, байгаль дэлхийд хор хөнөөл учирч, экологийн тэнцвэрт байдал алдагдаж байгаа юм. Гялгар уут савтай юм овоон дээр тавьснаас болж, байгальд асар удаан шингэдэг хог хаягдал хаа сайгүй хөглөрөх болов. Түүнчлэн модонд хадаг зүүх нь хамгийн их аюул дагуулж байгаа юм. Хадгийг модонд уяснаас үүдэж модонд хорхой шавж цуглан үүрлэх,  ялзарч муудах өнгөө алдах, үржил шимгүй болох зэрэг олон муу сөрөг үр дагвартайг экологийн мэргэжилтнүүд хэлж буй. Энэ мэт зүйлийг эш татаад бодоод үзсэн ч байгаль дэлхийгээ шүтэх арга барилаа өөрчлөх цаг болсныг ухаараач, монголчууд минь.

С.Баяр

Эх сурвалж: ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
мангар монгол(202.9.41.154) 2025 оны 03 сарын 13

лам болоод элдэв роман эрээчэгч сарантуяа, шүүдэрцэцэг ялангуяа оюунгэрэлийн 60 саарал хонь монголын оюун санааны эмгэнэл болов.Оюунгэрэл та ядаж Намдагийн Цаг төрийн үймээн роианыг унш таных хажууд нь шоронгийн хүний тэмдэглэл болжээ.Ээ чааваас

1  |  0
анди(202.9.41.154) 2025 оны 03 сарын 13

Тэнэг сагсуу монголчуудын зан , манай ангийн нөхөр хамаг хөрөнгөө зараад Зайсанд 5 өрөөнд төвхнөсөн чинь бөөн өр, ийм л тэнэг мулгуу онгироо юм үзээгүй нөхдүүд байдаг. Дэлхийн тэргүүн баян Цукербергийг хар дундаж америк хүний байранд байдаг. Дэлхийн хамгийн амиа бодсон үндэстэн бол монголчууд ядаж еврей нар шиг бие биенээ авч яваач хар тэнэг үүдээ та нар Хятадыг хар л даа.

1  |  0
өвчтэй гэсэн үг(59.153.115.222) 2025 оны 03 сарын 13

нийгмээрээ айдастай, бараг сэтгэл зүйн хувьд өвчтэй байна гэсэн үг. Элэгний вирусын дараа орох өвчин

1  |  0
Uher (97.126.11.217) 2025 оны 03 сарын 13

Gar utss barij gangan mashin unasan dundad zuunii mongolchuudaa gej. Er ni ih sonin humuus shuu bid.

1  |  0
Зоос(66.181.177.66) 2025 оны 03 сарын 13

Шизотой тэнэгууд л иим зуйл хиинэ дээ ?

1  |  0
Тогрог(66.181.177.66) 2025 оны 03 сарын 13

Талаар нэг монгоо хаялаг монголчууд гуйлгачин бололгуй яахав дээ ? Овоон дээрээ монгонии хайрцаг байрлуулах хэрэгтэй ? Нойл цаас шиг хогон дээр хэвтэж байгаа тогрогнии унэ цаас болох нь аргагуй даа ?

1  |  0
zozo(209.167.52.34) 2025 оны 03 сарын 13

Baga baihad holin zamd yavj baihad ovoond chuluu urguud, 3 toirood yavdag bsan, odoo ch hogoor duuree shivdee

1  |  0
иргэн(202.179.24.234) 2025 оны 03 сарын 13

Одоо яая гэхэв, Эцэг өвгөдөөс минь өвлөдөгдөөд ирсэн Овоо Тахилгын Зан үйлийг тэгээд одоо яалтай ч билээ дээ, Мухар сүсэг гэнэ үү, Мунхаг ч гэнэ үү , Яаж ч муу хэлээд нэмэргүй дээ, Хүн гээ ч угаасаа Сэтгэлийн амьтан , Дээрээс нь өнөөгийн Нийгмийн байдал, Иргэдийн амьжиргаа юм л юм л нөлөөлнө , Хүний Сүсэг бишрэлийг ямар хааж боогдуулалтай биш дээ,

1  |  0
Гана(203.91.115.41) 2025 оны 03 сарын 13

Монголд лам сэтэр зүүсэн 1000 орчим хүн ямар ч ажил хийлгүй,бусдын хөдөлмөрийг мөлжин амьдарч байна.Бараг гудамж болгоны үзүүрт сүм нэртэй модон амбаар барьж, мэрэг төлөг,элдэв засал хийх нэрээр бусдын халаасыг сэгсэрч байна. 2500 жилийн өмнө, Энэтхэгт үүсч тэндээс шахагдан Түвдэд орогнож,энэ орны хүн амыг ертөнцийн адаг сүүл,хоцрогдлын музей болгосон буддын шашны шар малгайтын урсгал Монголд орж ирээд 500 орчим жил болжээ.Одоо бид 21-р зуунд амьдарч байгаа ард түмэн.Дэлхий ертөнцтэй хөл нийлүүлэн алхалж, хойч үеэ ШУ-ны үзлээр хүмүүжүүлэх хэрэгтэй шүүдээ

1  |  0
Zuv(73.225.36.23) 2025 оны 03 сарын 13

Zuv

1  |  0
дорж(103.212.118.181) 2025 оны 03 сарын 13

энэ ч өлсөж зовж байсан ч өргөл өргөж байна гэдэг мунхарсан өлсөж үзээгүй хүмүүсийн сэтэхүй байх л даа ёр нь яаж ч бодсон хүн идэж уудагаа мөнгө төгрөгөө өргөөд их идэх үү мөнгө нь гомдоод багасах уу бусад хүмүүс нэг мөнгөний үнийг мэдээд 1000 болбол надаа хэрэгтэй ирээдүйд хэрэг болно гэж цуглуулдаг тэгээд шарын шашин шүтээд монгол өөдлөхгүй юм тэгсэн нөгөө хэрэггүй христ лал за бүрийн шашин байдаг ч тэнд өндөр хөгжил бүр биднийг тэжээж харин бид эндахиж нэмэгдсэн зүйлгүй хамаг мөнгө идэхээ өргөж байна улам л өр хүндрэл гэж залбирч суух юм мөнгөө өргөж хаясанаас нэг цуглуулдаг юманд хийчихээ

1  |  0
иргэн(202.9.43.44) 2025 оны 03 сарын 13

Энэ асуудлыг журамлахгүй бол болохгүй болсон. Урд Ерөнхийлөгчөөсөө эхлээд УИХ гишүүд, сайд дарга нар том машин хөлөглөөд бүгд явдаг араас нь цүнх баригч нар нь дагалдаад нэдэн зуун машин явж зугаалдаг гэсэн. Тэгээд ямар нэгэн юм сайжирдаг бол бас яахав, зүгээр баахан мөнгө урсгаж аархаж, байгалаа сүйтгэж, нутгийн ардуудад бөөн чирэгдэл болоод ирдэг гэсэн. Энэ Бөө мөргөл, даншиг наадам, өргөл барьц энэ тэрээг гэх мэтийг журамлах хэрэгтэй юм.

1  |  0
Irgen(31.173.82.199) 2025 оны 03 сарын 13

TENEG MONGOLCHUUDAA GEJ. ULSIIN MUNGUN TEMDEGTEE HOG BOLGOJ UUL OVOONDOO BUU HAYA. ILUUDEE GARAAD BAIGAA BOL BUYANII BAIGUULLAGAD UG. TARHINII TURAALTAI MONGOLCHUUD.

1  |  0
Irgen(31.173.82.199) 2025 оны 03 сарын 13

MUHAR SUSGIIG MUHAR SUSGEER L DARNA. MUHAR SUSEG DELGERUULEGCH LAM NARIIN HIIH AJIL.

1  |  0
bird(49.0.218.137) 2025 оны 03 сарын 13

odoo uau gexebdee xorij cnadaxgyigees

1  |  0
Сүсэгтэн(66.181.183.219) 2025 оны 03 сарын 13

Мухар сүсэгтэй гэж хэлэхэд багадаад байна?!?!?! Ингээд байвал удахгүй Түвдийн араас орох нь?!?!?! Их мухар сүсэгтэй ард түмэн хөгждөггүй юм шүү?!?!?!

1  |  0
Close menu