15-хан минут орсон аадар борооны улмаас өнөөдөр 600 гаруй өрхийн 2000 гаруй иргэдийн амьдрал бүрхэг болоод байна. Тодруулбал,
Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо буюу Жаргалант тосгонд энэ сарын 25-ны өдрийн 16:30 цагийн орчимд түр зуурын хүчтэй аадар бороо орсон. Үерийн улмаас тус хорооны хоёр бага насны хүүхэд, нэг том хүн харамсалтайгаар амь эрсэдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл үерт амь насаа алдсан 40 настай өрх толгойлсон эмэгтэйн 9 настай хүү өнчирч хоцорсон байна. Мөн үерт амь эрсэдсэн бага насны хоёр хүүхдийн нэгийнх нь ар гэрийнхэнтэй одоо болтол холбогдоогүй байгаа аж. Албаны эх сурвалжийн мэдээлснээр талийгаач хүү Жаргалант тосгонд ирээд гуравхан хонож байсан гэнэ. Байгалийн гамшигт үзэгдэлд харамсалтайгаар өртсөн талийгчдын ар гэрийнхэнд үнэхээр хүнд байгаа нь тодорхой. Түүнчлэн тус тосгонд амьдардаг 2000 гаруй иргэдэд учирсан эд материалын хохирол өдрөөс өдөрт нэмэгдэж байгааг эх сурвалж хэлж байна. Хохирлын хэмжээг эцсийн байдлаар тогтооход хүндрэлтэй байгаа аж.
С.Баяр
Эх сурвалж: ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 4 )
үерийн амнаас албадан нүүлгэх хэрэгтэй . 5 минутын бороонд энэ 1 цаг орвол яах юм болж байна аа
yasan hetsuu ym be tuimeriin ued manaihan negdej chadsan bas odoo ch gesen tuslamjiin garaa sungah saihan setgeltei humuus ih bgaa bhaa gj naidaj bn