Якузагийн үнэн түүх ба үүсэл гарал

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 30

Якуза буюу Японы маф нь өдгөө хүмүүсийн хамгийн их эмээдэг гэмт бүлэглэлийн нэг. Тэднийг хамгийн болж бүтэхгүй зүйлсийн үүр гэдэг. Тэгвэл Якуза нь эрт дээр үед сайн үйл хийдэг байсан ба самурай, бүши хэмээх зэвсэгт дайчдын үр удам аж. тэднийг Хэйанжидай гэх ба МЭ VII-р зуунаас МЭ XI-р зууны үед эзэн хааны үнэнч боол, албат цэргүүд байсан байна. Хаант төрийн хагарал эвлэрэлийн уршгаар цэргийн жанжин, түүний үнэнч эр цэргүүд нь тусгаар гарч ард түмнийхээ талд зүтгэх үнэ хөлсгүй хамгаалан босогчид болж хувирав. Японы уламжлалт сэтгэлгээнд эзний үг бол тэнгэрийн зарлиг. Түүнийг зөрчвөл тамд унасантай адил бөгөөд ямагт ар гэр эхнэр хүүхдээс нь эн тэргүүнд тавьдаг байв. Бүши хэмээх самурайн хүүхэд ирээдүйд самурай болох уламжлагдсан ёс байсан байна. Багаас нь биеийн хатуужил, сэтгэлийн тэвчээр, амьдралын хэм хэмжээ, үнэнч шударга зан үйлийг зааж сургаж, хожмын чин зоригт үнэнч тууштай, цэргийг бүтээдэг байв.

Наран улсад XVI-XVII-р зууны үед гадаад дотоодын худалдаа наймаачид ихээр ирж түүнийг даган самурайн тэмцэл, нийгмийн эмх цэгцгүй байдал газар авч эхэлсэн байна. Мэйжи жидай буюу XVI-XVII-р зуун буюу бүтэн 200 жилийн турш эзэн хааны зарлигаар хаалттай улс болж гадаад худалдаа бараг зогсонги байдалд орж, бүхий л хэрэгцээт зүйлээ улс дотроо үйлдвэрлэж эхэлсэн байна.

XIX-р зууны сүүл XX-р зууны эхээр Хаалттай нийгмийн хаалга тайлагдаж гадаад улс оронтой харилцаж эхэлжээ. Энэ үеэс эхлэн Наран улсын иргэдийн үндсэрхэг үзэл газар авч улмаар Дэлхийн хоёрдугаар дайнд оролцож АНУ-д ялагдсан түүхтэй. Дайны дараагаар их бүтээн босголтын ажил эхэлж, ард түмнийг үндсэрхэг үзэл гаргахгүй байхыг удаа дараа анхааруулж төрийн дууллаа хүртэл энгийн үед дуулахгүй байхыг хатуу сануулах болов.
Улмаар шударга Бүши нарын үйлдэл буруу зам руу орон Якүза хэмээх мөрийтэй тоглоомонд хэрэглэгддэг үгээр нэрлэгдэх болжээ. Улмаар уламжлалт язгуур зарчим болох ядуу ардын төлөө биш өөрсдийн төлөө нийгэмд бузар булайг үйлдэж эхэлсэн гэдэг. Үүнээс эхлэн якуза гэдэг үгийг сонссон хүн болгоны оюунд болж бүтэхгүй зүйл төсөөлөгддөг болсон байна.

Дайны дараагаар бий болсон муу үйлт Якүза нар өнөөдрийн Японд хүртэл нөлөөгөө алдалгүй хар тамхи, хүний наймаа, авилга, хүчирхийлэл үйлдсээр байгаа юм. Өнөөгийн Япон улсын улс төрийн хоёр том намын ард  Якүзагийн хоёр том бүлэг ажиллаж арын ажлыг хийх ба хуулиас гадуурхи асуудлыг нь зохицуулдаг аж. 


Якуза нь бүлэг бүлгээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд зохион байгуулалт нь мод бүтэцтэй байдаг байна. Нэг том бүлгийн доор мөчирлөн салаалсан хэд хэдэн бүлэг байх бөгөөд дэд бүлгүүдийн ахлагч дээд захирагчтайгаа харьцдаг аж. Бусад нь бие биенээ таньдаггүй байна. Хамгийн том бүлэг нь Ямагүчи гэх бөгөөд нийт 20.000 гаруй гишүүдтэй гэнэ. Түүний 10 хувь нь Солонгос залуучууд байх аж. Үүний дараагаар томдоо орох бүлэглэл нь 4.000 гишүүнтэй юм байна.


Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
gun uhaan(122.201.21.170) 2025 оны 03 сарын 13

UNDSEN HUULIA MODNII BUTETSTEI ADIL BOLGOMOOR YUM

1  |  0
Close menu