В.Путин, Д.Трамп хоёрыг харьцуулжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 30

Одоогийн байдлаар дэлхийн нийтийн анхаарлын төвд ороод байгаа хоёр том гүрний удирдагч нар бол В.Путин, Д.Трамп билээ. Тэгвэл тус хоёр орны удирдагчийг хооронд нь харьцуулсан бичлэг цахим ертөнцөд тавигдсан нь олон нийтийн анхаарлыг ихэд татаж байна. Тус бичлэг дээр В.Путины энгийн нэгэн өдрийг харуулсан бол Дональд Трампын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр өрсөлдөж байхдаа гаргаж байсан үйлдэл, тангараг өргөх ёслолыг харуулжээ. Бичлэгийг үзсэн хүмүүс В.Путиныг илүү буурь суурьтай беэ авч явах байдал сайн гэж үнэлсэн байна. Харин Д.Трампыг шинэхэн ерөнхийлөгч болохоор одоохондоо сайн суралцаагүй байна гэсэн дүгнэлтэд хүрчээ. Магадгүй бичлэгний харьцуулалтад орсон үйлдэл нь өөр байсан болохоор ийнхүү ялгаатай байна гэж хэлэх нэгэн ч байгаа юм. Тухайлбал, нэг хэсэг нь Д.Трампын сонгуулийн шоу, нөгөөдөх нь В.Путины эгэл жирийн нэгэн өдрийг харьцуулсан болохоор ялгаатай байна гэжээ.


Б.Янжиндулам

www.zindaa.mn


Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.179.25.141) 2025 оны 03 сарын 13

Дэлхийн нэг нойморын удирдагч бол ПУТИН үүнтэй хэн ч маргахгүй байхаа Трамп ПУТИН ,СИЗИНПИН хоёрын хажууд боловсроогүй хүндээ

1  |  0
уншигч (103.26.195.96) 2025 оны 03 сарын 13

Ер нь харьцуулж яадаг байнаа. Хүмүүс өөрийнхөөрөө байна ш дээ. Ихэр хүмүүс хүртэл үг яриа, үзэл бодол , үйл хөдлөл нь хүртэл өөр байхад

1  |  0
Мангар судалгаа байн(103.229.123.137) 2025 оны 03 сарын 13

Мэдээж ш дээ Путин 17 жил Буг болтлоо Оросын толгойд сууж байгаа хун анх удаа еронхийлогч болж байгаа хун ялгаатай л байна ш дээ шал тэнэг судалгаа байна

1  |  0
Close menu