Их Британи залуучуудын дунд ажил хаялт дээд амжилт тогтоох хэмжээнд хүртлээ нэмэгджээ. Тус улсын 19-24 хүртэлх насны залуучуудын 20.5 хувь буюу 965 мянган хүн ажилгүй байгаа гэсэн дүн уржигдар SkyNews мэдээлсэн байна. Ажил хайгчдын тоо 2.49 сая хүн ажил хайж байна гэсэн тооцоог мөн гаргажээ. Энэ нь хөдөлмөрийн насны нийт хүн амын 7.9 хувь нь гэсэн үг юм. Ажилгүй эмэгтэйчүүдийн тоо сүүлийн нэг жил 450 мянгаар нэмэгджээ. Ажилгүйдлийн хэмжээ үргэлжлэн нэмэгдсээр байх болно гэсэн таамаглалыг эдийн засагчид дэвшүүлж байна. Тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ өнгөрөгч улиралд 0.5 хувийн алдагдалтай гарсан билээ.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )