ОХУ-ын Холбооны өмгөөлөгчдийн танхимын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2017 оны 07 сарын 29
Монголын өмгөөлөгчдийн холбоо, ОХУ-ын Сибирийн тойргийн өмгөөлөгчдийн танхимын хамтран зохион байгуулж буй "Монгол-Оросын Спартакиад”-ын арга хэмжээнд оролцож байгаа ОХУ-ын Холбооны өмгөөлөгчдийн танхимын гүйцэтгэх дэд Ерөнхийлөгч А.В.Сучков, тус танхимын зөвлөх В.В.Федеров болон Монголын өмгөөлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Д.Батсүх, Г.Оюунцэцэг нарыг өчигдөр Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх, Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Э.Амарбат хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр талууд хоёр орны Эрүүгийн эрх зүйн, зохицуулалт, цаашдын чиг хандлагын талаар харилцан ярилцлаа. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top