Говь-Алтай аймгийн Шарга сумын Улаан туг багийн нутаг “Цагаан толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 30км-т/ "Хово" машин онхолджээ. Улаанбаатараас тэр чиглэлд зорчиж явсан аж. Машинд явсан гурван иргэн төмөр хийцэд хавчуулагдаж, өөд болжээ. Машины ангид хавчуулагдаж нас барсан хүмүүс /2 эрэгтэй, 1 эмэгтэйн нэр, нас, хаяг одоогоор тодорхойгүй байгаа гэнэ. Хэргийг аймгийн Цагдаагийн газарт шилжүүлжээ. Осол өчигдөр гарсан байна.
С.Баяр
Эх сурвалж: ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )
haranhui shunuur uureglej yavsan yum baih daa, daanch hariutslagagui yum