Булган аймгийн Гурванбулаг суманд өчигдөр түймрийн голомтод ажиллаж буй хүмүүсийг эргэхээр явж байхдаа машинтайгаа онхолдсон хэрэг гарчээ. Осолд орсон хүмүүс тус сумын Хөгнө багийн “Устын-Ам” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 40 км-т/ хээрийн түймрийг манаж байсан орон нутгийн 17 хүнийг эргэх зорилгоор явж байжээ.
Ослын дуудлагын дагуу сумын Засаг даргаар ахлуулсан таван хүн газар дээр нь очиж, осолд орсон хүмүүст тусалсан байна. Машинд 26-50 насны эрчүүд явж байжээ. Тавуулаа их бага хэмжээгээр гэмтсэн тул Рашаант сумын эмнэлэгт хүргэж өгчээ.
С.Баяр
Эх сурвалж: ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )