Монголын анхны сүмогийн дэвжээ 70 сая төгрөгөөр бүтжээ

2017 оны 07 сарын 29

Япон, Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жил, Мияконожо хот-Улаанбаатар хотын харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд Монголд анхны сүмогийн дэвжээг нээлээ. Энэхүү дэвжээг Мияконожо хотын иргэдийн хандив болон Хакухо аваргын дэмжлэгээр 70 сая төгрөгөөр бүтээсэн байна. Дэвжээг "Мөнххада" компанийн өмнөх талбайд байгуулжээ. Цаашид Хакухо аваргын нэрэмжит хүүхдийн барилдааныг зохион байгуулах, хоёр орны найрсаг харилцааны бэлэг тэмдэг болгон ашиглах аж.

Нэмж сонирхуулахад мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал Нагоя башёд түрүүлэн 39 дэх түрүүгээ аваад байна. Мөн тэрбээр нийт давааныхаа тоог 1050 хүргэлээ. Ингэснээр 127 сая хүнтэй арлын орны 1500 гаруй жилийн түүхтэй үндэсний спортын ноён оргилд хүрч түүхэн дээд амжилт тогтоосон юм.

Д.Тамир

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сор(103.26.195.199) 2025 оны 03 сарын 13

Наад шороогоо аваад яваарай чамд үнэгүй өгий

1  |  0
Irgen(103.10.22.101) 2025 оны 03 сарын 13

Ene Dabasjargal gedegiin khiij chafskh yim ni yerdee ene. EK oron end tendgvigee shataj khvmvvs ikh baga ch gesen khandib ugch setgel zobj baikhad ene bayan tagduugvi Kharinch ene tend ochij tomchuudtoi uulzaj yum goridoid l yabakh yim.

1  |  0
Hmmmmm(166.137.118.119) 2025 оны 03 сарын 13

Dabaajargal tolson bailgul. Tatbariin mungo bish bish!!!!!!.

1  |  0
иргэн(202.179.31.25) 2025 оны 03 сарын 13

Энэ овоолсон шороо 70 саяар бүтсэн гэнэ ээ.

1  |  0
мл(202.70.37.34) 2025 оны 03 сарын 13

2 орны энхийн элч юмдаа

1  |  0
мл(202.70.37.34) 2025 оны 03 сарын 13

2 орны энхийн элч юмдаа

1  |  0
мл(202.70.37.34) 2025 оны 03 сарын 13

2 орны энхийн элч юмдаа

1  |  0
Top