Өсвөр насны охидыг садар самуунд уруу татсан фэйсбүүк хуудас олныг цочирдуулж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 29

Сэтгэл жихүүцэм нэгэн мэдээлэл интернэтэд тавигджээ. 15-18 настай болов уу гэмээр жаахан охидын зургийг нь тавьж, блиц маягийн танилцуулга хавсарган нийтэлжээ. "Цуутай янхнууд" нэртэй энэхүү фэйсбүүк хуудсанд тавигдсан бүх мэдээлэл охидыг доромжилсон, элдэв янзаар нэр хоч өгсөн нь цаанаа л сэжигтэй. Тус фэйсбүүк хуудсанд гарсан мэдээлэл цахим гэмт хэргийн бүрэлдэхүүнд зүй ёсоор орох тул холбогдох албаныхан анхааралдаа аваасай гэх үүднээс энэхүү мэдээллийг хүргэж байна.

Хэн ч, хэзээ ч, хаанаас ч үзэж болох фэйсбүүк орчинд охидын зургийг цуглуулж, нэр устай нь, фэйсбүүк хаягтай нь хамт садар самуун үг хэллэгтэй танилцуулж тавьсан "Цуутай янхнууд" гэх энэ хуудсыг одоогийн байдлаар 170 гаруй хүн таалсан байх юм. Зах хязгааргүй хөрвөх цахим орчинд энэ мэдээллийг цаашаагаа хэдэн мянган хүн үзэхийг ч үгүйсгэхгүй юм. Хамгийн аймшигтай нь энд тавигдсан охидын зургийг олон хүн үзэх тусам тэдний ирээдүй төдий чинээ бүрхэг болж байна гэсэн үг. Тус фэйсбүүк хуудсыг хөтөлж байгаа админ эдгээр охидын зургийг хэрхэн, яаж, ямар замаар олж авсан бэ? гэдэг бас анхаарал татаж буй юм. Цахим гэмт хэргийн хохирогч болоход маш амархан байдаг. Ялангуяа өсвөр насны охид бусдад хууртах магадлал маш өндөр юм. 

Сүүлийн жилүүдэд энэ төрлийн гэмт хэрэг ихсэж байгааг албаныхан анхааруулж буй. Сэрэмжлүүлэг болгох үүднээс дараах бичлэгийг хүргэж байна. 

Цахим гэмт хэрэг гэж юу вэ?

Судлаач Ц.Хүрэл-Очирын тэмдэглэснээр цахим /кибер/ гэмт хэрэг гэдэг нь товчхондоо компьютерын гэмт хэрэг болон интернетийн гэмт хэргийг нэрлэж буй нэр томьёо юм. Интернетийн гэмт хэрэг гэдгийг “компьютерын сүлжээгээр дамжин хийгдэж буй өөр өөр төрлийн гэмт хэргүүдийн нийлбэр” гэж томьёолж болох юм. Компьютерын мэдээллийн эргэлтийн хүрээ гэмт халдлагын зүйл болсон нь компьютерын гэмт хэргийн онцлог үр дагавар. Үүнээс үндэслэн тэрхүү хүрээнд халдсан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хуульчлан тогтоох шаардлага гарч ирсэн.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25 дугаар бүлгийн “Компьютерын мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг” гэсэн зүйлээр технологийн үсрэнгүй хурдаар хөгжиж буй мэдээллийн технологийн орчин дахь нийгмийн харилцааг зохих төвшинд хамгаалан зохицуулахад учир дутагдалтай гэж судлаачид тэмдэглэсэн байдаг. Үндсэн асуудал нь кибер гэмт хэрэгт компьютерын мэдээлэл, сүлжээний эсрэг гэмт хэрэг хамаарч байна уу? эсвэл компьютерын мэдээлэл, сүлжээний тусламжтай үйлдсэн гэмт хэрэг хамаарч байна уу? гэдэгт төвлөрдөг.

Кибер гэмт хэргийн тухай конвенцыг боловсруулагчдын зүгээс дээрх хоёр шинжийг хамтатгасан байдлаар кибер гэмт хэргийг тодорхойлж, түүнийг дөрвөн төрөл болгосон байдаг.

Үүнд:

1.Компьютерын мэдээлэл, сүлжээний бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдлын эсрэг гэмт хэрэг

2.Компьютер ашиглаж үйлдэх гэмт хэрэг

3.Интернет дэх зохистой агуулгын эсрэг гэмт хэрэг

4.Интернет дэх оюуны өмчийн эсрэг гэмт хэрэг.

1.1. Компьютерын мэдээлэл, сүлжээний бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдлын эсрэг гэмт хэрэг Энэ ангиллын гэмт хэрэгт хууль бус хандалт, хууль бусаар мэдээлэл дундаас нь олзлох, өгөгдөлд саад хийх, сүлжээнд саад хийх, тоног төхөөрөмжийг урвуулан ашиглах гэсэн хууль бус үйлдлийг хамруулдаг.

1.2. Компьютер ашиглаж үйлдэх гэмт хэрэг Энэ ангиллын гэмт хэрэгт компьютер ашиглан хуурамч баримт үйлдэх, компьютер ашиглан залилах хууль бус үйлдлийг хамруулдаг. Сүүлийн үед эдийн засгийн нөхцөл, хүмүүсийн хэрэглээтэй холбоотойгоор дараах төрлийн гэмт үйлдэл нэмэгдэх болсон. Үүнд: зээлийн картын залилан урьдчилгаа төлбөрийн залилан интернет маркетинг болон жижиглэн худалдааны луйвар үнэ хаялцуулах дуудлага худалдааны залилан болон хөрөнгийн зах зээлийн заль.

1.3. Интернет дэх зохистой агуулгын эсрэг гэмт хэрэг Энэ ангиллын гэмт хэрэгт хүүхдийн порнографтай холбоотой хууль бус үйлдлийг хамруулдаг. “Хүүхдийн порнограф” гэдэгт дараах зүйлийг үзүүлсэн байхыг ойлгоно: бэлгийн харилцаанд бага насны хүүхэд оролцож байгаа; бэлгийн харилцаанд бага насны хүүхэд шиг харагдах хүн оролцож байгаа; бэлгийн харилцаанд бага насны хүүхэд оролцож байгааг харуулах бодит зураг. Энд дурдсан “бага насны хүүхэд” гэдэгт 18 нас хүрээгүй бүх хүнийг ойлгоно. Монгол Улсын мэдээллийн технологи, интернетийн хэрэглээ тогтмол өсөн нэмэгдэж байгаа энэ үед хүүхдүүд цахим орчинд ихэнх цагаа зарцуулах болсонтой холбоотойгоор цахим орчинд хүүхдийг шууд болон шууд бусаар сэтгэл зүй болон хүмүүжлийн хувьд хүчирхийлэх, мөлжих явдал гарсаар байна.

1.4. Интернет дэх оюуны өмчийн эсрэг гэмт хэрэг Энэ ангиллын гэмт хэрэгт зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийг зөрчсөн хууль бус үйлдлийг хамруулдаг. Дуу хөгжим, дүрс бичлэг, номын цахим хувилбар гарах болсноор зохиогчийн эрхийн зөрчлийн шинэ хэлбэрийг бий болгосон. Файл хуваалцах үйлчилгээ (File-sharing systems) нь хэрэглэгчдийг бусдад файл түгээх, зохиогчийн эрхээр хамгаалагдсан олон мянган файлыг хэрэглэгчдэд хялбар аргаар олж авах нөхцөлийг бүрдүүлсэн. Товчоор хэлбэл, Утга зохиол, урлагийн бүтээлийг хамгаалах тухай Берний конвенц болон Монгол Улсын Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуульд бататгасан эрхүүдийг интернетэд зөрчсөн үйлдлүүдийг интернет дэх зохиогчийн эрхийн зөрчил гэж үздэг.

С.Баяр

Эх сурвалж: ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
gg(150.129.142.164) 2025 оны 03 сарын 13

Mongol ianhan toriin alband olnooroo shurgalsan.hurgan darga nariig mash ovsgootoi uurgaldag

1  |  0
vc(202.9.40.104) 2025 оны 03 сарын 13

Porno caitiig xaax xeregtei

1  |  0
hh(122.201.21.170) 2025 оны 03 сарын 13

GENEN TSAGAAN NAS

1  |  0
Irgen(103.10.22.116) 2025 оны 03 сарын 13

Er ni ene Facebook gedegeer sadar samuunii surtalchilgaa , er emiin eree tseergvi yabdliin tukhai eldeb zokhiomj niitlelikh ikh baidag bololtoi yum. Ug ni iim yumiig khuuliar khoridog bizdee

1  |  0
ИРГЭН(202.72.245.206) 2025 оны 03 сарын 13

ХҮЧТЭЙ ХАРГИС ДИКТАТУРЫН ҮЕД Ч АМЬ БӨХТЭЙ БАЙСАН ЯНХАНДАЛТЫГ ӨӨРСНӨӨ ХУУЛИА БИЕЛҮҮЛДЭГГҮЙ МАНАЙ ДАРГАНЦАРУУДЫН ҮЕД ДАРНА ГЭЖ ЮУ БАЙХ ВЭ ДЭЭ. ЯМАР Ч ХУУЛИАР ДАРНА ГЭЖ БАЙХГҮЙ ХАРИН ЗОХИЦУУЛАХ ХУУЛЬ ЗӨВ ГАРГАВАЛ ХЭРЭГТЭЙ БАЙЖ МАГАДГҮЙ

1  |  0
ЗОЧИН(150.129.141.222) 2025 оны 03 сарын 13

САН МӨНГӨТЭЙ АЛБАН ТУШААЛЫН НАЙРААТАЙ ЖААХАН УУХААРАА БООВ РУУГАА ОРДОГ ЭРЧҮҮДИЙГ НАМНАДАГ ГЕЛЭЭ ХАГАРАНГУУТ ОО ЦООРЧИХЛОО ГЭЖ ХУЦДАГ ЯНХНУУД ОЛОН БАЙНАШТ.МОНГОЛЫН ЯНХНУУД ҮХЭЖ ДАЛД ОРООД ЯНХАН БОЛОХООР ЗЭХЭЖ БАЙГАА ЖОМБОГУУДЫН АЛ НЬ ҮМХИЙРЧ ХАМАР НЬ УНААСАЙ ТҮЙ ТҮЙ ТҮЙ ЯНХАНУУДАА ТА НАР ҮХЭЖ ХАТАЖ ҮМХИЙРЧ ӨТӨӨЧЭЭ

1  |  0
ЗОЧИН(150.129.141.222) 2025 оны 03 сарын 13

замбараагаа АЛДСАН ЭНЭ НИЙГМИЙН БУСАРМАГ ЯВДЛЫН ГАНЦХААН ЦОЧИРДОМ ҮЗЭГДЭЛ ЭНЭ.АЛЬ Ч НИЙГЭМД ЯНХНУУД БАЙСААР ИРЖЭЭ.ЯНХАНДАЛТИЙН ТАЛААР ТУСГАЙ ХУУЛЬ БОЛОВСРУУЛАХГҮЙ БОЛ БАЛАРЛАА.МОНГОЛ ЯНХНУУД ХҮРЭЭГЭЭ ТЭЛЖ ЭРЭЭН БЭЭЖИН МАКО СЕӨҮЛ БОЛОН ДЭЛХИЙН БУСАД ХОТУУДАД АЛАА ЗАРСААР ЯВААГ ЯАХ ЁСТОЙ ВЭ? МОНГОЛД БАЙГАА ЯНХНУУД ТӨРИЙН АЛБА ХАШИНА БАС ДОГЬ УНАА МАШИНТАЙ ТЭГЭЭД Л ӨӨРТӨӨ АШИГТАЙ АЛБАН ТУШААЛТАН ЭРЧҮҮДИЙГ АРГАЛЖ БАЙГААД ШААЧИХАЖ БАЙГАА ЮМ.ЭНЭ ЯНХАНДАЛТ МӨН ҮҮ? БИШ ҮҮ? ОДОО ТЭГЭЭД АРХИНД НЬ ДЕМИДРОЛ ХИЙГЭЭД ТАСРАНГУУТ НЬ ЦӨМ ДЭЭРЭМДДЭГ ХЯМДХАН ЯНХНУУДЫГ ЭС ТООЦВОЛ ӨНДӨР ҮНЭТЭЙ АЛАНДАА ГЕЛ ШАХЧИХСА

1  |  0
Top