БНСУ-ын Хууль зүйн яамны харьяа Хууль зүйн институтын зочид төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхий прокурорын газарт зочиллоо.
Төлөөлөгчдийг Улсын ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх Г.Эрдэнэбат хүлээн авч уулзан, эрүүгийн хэрэгт харилцан туслалцаа үзүүлэх, гэмт этгээд, ялтан солилцох зэрэг асуудлаар хоёр орны прокурорын байгууллага амжилттай хамтран ажиллаж байгааг тэмдэглэж, Монголын прокуроруудыг сургах, хамтран судалгаа хийх, Хууль зүйн институттэй цаашид хамтран ажиллах талаар санал солилцон ярилцав.
Уулзалтын дараа төлөөлөгчид Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгааны төвд зочлон, үйл ажиллагаатай нь танилцаж, тус Институтээс зохион байгуулсан сургалтанд оролцсон прокуроруудтай уулзалт хийв. Хууль зүйн институтийн сургалтанд сүүлийн 3 жилийн хугацаанд Монгол Улсын 41 прокурор оролцжээ.



Сэтгэгдэл ( 0 )