Өчигдөр хөдөө орон нутгийн зам дээр хоёр осол гарч хоёр хүний амиа алджээ.
Тодруулбал, Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Тосонцэнгэл сумын чиглэлд УАЗ-469 загварын машин онхолджээ. Үүний улмаас Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны харьяат У гэх 29 настай эрэгтэй нас баржээ.
Мөн Өвөрхангай аймгийн Хархорин суманд автомашин, мотоциклтой мөргөлджээ. Энэхүү харамсалтай ослын улмаас тус сумын харьяат болох 37 настай А гэх эрэгтэй амиа алдсан байна.
/Иргэд та бүхэн хөдөө орон нутаг руу зорчих үедээ анхаарал болгоомжтой явна уу/
Zindaa.mn
Сэтгэгдэл ( 2 )
gerlee zuv shiljuulj sur humuusee
Humuus mini oron nutgiin zamd bolgoomjtoi yawj bgarai. Hunii ami gdg yugaarch solishgui shu de. Has barj bga hunii ard hichneen olon hun gunig haruusal zowlond unaj bgag uhaaraarai.