”Хүний аминаас илүү төмөр гэж юу байх вэ?

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 28

Бусдад талархсанаа илэрхийлсэн нэгэн бүсгүйн пост өнөөдөр сошиалд түглээ.

Сэржмядаг Сэнгээ Самбуу Содов хэмээх фэйсбүүк хаягтай тэрхүү бүсгүй 

"Манай нөхөр халтууранд явдаг юм л даа. Өнгөрсөн шөнө 1 өнгөрөөгөөд 3 залуу арын суудал дээр нь суугаад талбайгаас доош уруудаад шинэ замын гэр хороолол руу эргүүлээд ингээд зогсчих гээд зогсонгуут нь суудлынх нь бүсээр хоолойг нь боожээ. Манай хүн суудлаа хойшоо хэвтүүлээд хойшоо цохисон чинь 2гарыг нь нэг нэгээр нь бариад приткаар зүсэнгүүт нь хазаа гишгээд урагшлаад машин мөргөөд авраарай гээд орилжээ. Азаар мөргүүлсэн машины ах хүү хурдан ирээд 1г нь барьж авч чадсан байна. Нөгөө ах хүү хамт цагдаад өгөлцөөд явжээ. Яанаа ахаа машиныг чинь мөргөчлөө уучлаарай гэхэд нь Хүний аминаас илүү төмөр гэж юу байхав зүгээр ахын дүү гээд яваад өгсөн байна. Манай хүн айсандаа машины номерыг хараагүй ахын нэрийг ч асуугаагүй байна. Хэрвээ энд байгаа бол цагаан өнгийн цэмбэгэр p20той ах минь танд нөхрийн минь амийг аварсанд үнэхээр их баярлалаа 2 хүүхдийг минь аавтай манай гэр бүлийг элэг бүтэн үлдэхэд тусаллаа. Манайх тийм баян айл биш ч таныг гэртээ урих гэсэн юмаа. Хүмүүсээ шэйрлээд өгөөрэй" гэжээ. 

Хүний сайхан сэтгэл гэдэг хэчнээн гайхалтай. Тэвдэж явахад тэвэнгээр тусал гэдэг шиг хүнд хэцүү үед нь байгаа бүхнээрээ тусалсан тэрхүү ах /цагаан өнгийн цэмбэгэр p20той ах/ танаар бахархахгүй байхын аргагүй. Энэ хорвоод сайн хүн нь олон гэдэг юутай үнэн.

С.Баяр

Эх сурвалж: ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 32 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ESUS(150.129.141.221) 2025 оны 03 сарын 13

BUDDA BUH AMITAN

1  |  0
Би(122.201.22.126) 2025 оны 03 сарын 13

Тэр ах чинь цагдаад гэр усаа гэрчээр улдээсэн бх.талархалаа илэрхийлээрэй.

1  |  0
зочин(203.91.115.37) 2025 оны 03 сарын 13

Худлаа шоудаж хүний пост хуулахаа болиочээ ЛАЙК ШЭЙРний гуйлгачингуудаа

1  |  0
ZOCHIN. (103.26.193.254) 2025 оны 03 сарын 13

URT NASALJ UDAAN JARGAH YOSTOI HUMUUN GEDEG LVENE HUN B.NA. DAA. SAIN SAIHNIIG HUSIE.

1  |  0
Bolormaa(202.9.40.201) 2025 оны 03 сарын 13

Unendee ter ahad hunii ami avarsand uneheer ih bayarlaj ,saihan setgeltei hunii buyn n delgeregee, hõõrhon huujduudiin aavynh n amiig avarch eleg buten ger bultei n dahin amidriulj ogchee.Ta buhend sain saihnyg husye

1  |  0
ubi(114.30.181.118) 2025 оны 03 сарын 13

Hun hench bai hamgaalj bgaasai

1  |  0
Дорждэрэм(202.70.46.218) 2025 оны 03 сарын 13

Ёстой мужик

1  |  0
Цаагий(119.203.231.159) 2025 оны 03 сарын 13

одоо цагт бол ховор хvн чанартай л ах байна

1  |  0
.(212.253.228.231) 2025 оны 03 сарын 13

Buyan ni delgereg

1  |  0
УЯХАН ЗҮРХ(66.181.185.216) 2025 оны 03 сарын 13

ЯМАР САЙХАН СЭТГЭЛТЭЙ ХҮН БЭ? НЭГ АЙЛЫН ЭЛЭГ БҮТЭН АМЬДРАЛД МАШ ТОМ ТУС ХҮРГЭСЭН ЭНЭ УХААЛАГ ЖИНХЭНЭ ЭР ХҮН БАЙНА.ЧАМД ТАНИХГҮЙ Ч ГЭСЭН АЗ ЖАРГАЛЫН ДЭЭДИЙГ ХҮСЬЕ.ТИЙМЭЭ ХҮМҮҮСЭЭ ЭНЭ ХОРВОО ДЭЭР МУУ ХҮНЭЭСЭЭ САЙН ХҮМҮҮС НЬ МАШ ОЛОН ШҮҮ.АЗТАЙ АМНЫ ХИШИГТЭЙ САЙХАН ГЭР БҮЛД АЗ ЖАРГАЛЫН ДЭЭДИЙГ ХҮСЬЕ.ТЭДГЭЭР ДЭЭРЭМЧИН ХУЛГАЙЧУУДЫГ БУРХАН ГЭСГЭЭНЭ.

1  |  0
ghjcd(202.9.42.255) 2025 оны 03 сарын 13

baiar deeremchin novshnuud shangaa hurene biz shunu oroin tsagaar oluulaa yvj bgaa eregtei humuusiig avahgui bval taarna deeremchin ch yum biluu sain hun taaraagui bol aluulah bjee aimaar yumaa

1  |  0
Оюун(112.72.11.106) 2025 оны 03 сарын 13

Яасан сайхан юм бээ..аварсан хүнд аз жаргал хүсье

1  |  0
Zul(176.11.94.178) 2025 оны 03 сарын 13

Yasan buyantai hun be buyan ni bum tumeer urjih boltugai

1  |  0
иргэн(202.21.106.128) 2025 оны 03 сарын 13

Бурхны авралаар сайн хүн таарчээ.Тэр хүнлэг буянтанд аз жаргал хүсье!

1  |  0
oogii(66.181.160.55) 2025 оны 03 сарын 13

Unheer saihan hun ymaa.ter huneer baharhaj bna.

1  |  0
ard(202.179.31.117) 2025 оны 03 сарын 13

iim saihan hun bas baigaa l um baina.

1  |  0
pkxny(203.91.118.180) 2025 оны 03 сарын 13

жинхэнэ сайхан үг хэлжээ.баяр хүргэе

1  |  0
Close menu