Налайх дүүргийн гуравдугаар хороонд орших бичил уурхайд хоёр хүн нас баржээ. Энэхүү дуудлага өчигдөр ОБЕГ-т 15 цаг 51 минут орчим ирсэн байна. Дуудлагын дагуу Уул уурхайн аврах ангийн таван албан хаагч, цагдаа нар ирж ажиллажээ.
Тэд хэргийн газарт ажиллан 45 настай Д гэгч Төв аймгийн Баянжаргал сумын харьяат, Налайх дүүргийн харьяат 44 настай Л нарын цогцсыг хоёр метр гүнээс гаргасан байна. Одоогоор энэхүү хэргийг тус дүүргийн цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.
Zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
yanadaa hoorhii, hooloo zalguulah gej ingej amia aldazgaaj baih gej,