Бумбын их тахилга болж байна

2017 оны 07 сарын 28

Өнөөдөр Налайх дүүргийн "Сайн Номуун хийд"-д бумбын их тахилга болж байна. 

Тус хийд нь Энэтхэгийн  “Гоман” дацангийн эрдэмтэн лам нарын хамтаар “Түмэн” бумбаны тахилгыг 2013 оноос эхлэн жил бүр сүсэгтэн олонд зориулан хуран үйлдэж буй юм.

Бумбыг бүтээхээс эхлээд айл гэрт залагдах хүртэл маш хүндэтгэлтэй хандах ёстой аж. Учир нь бумбанд бэлгэдлийн чанартай эд эдлэл, бидний амьдарч буй хорвоо дэлхийн өнгөтэй өөдтэй, сайн сайхан бүхний дээжис, ховор нандин зүйл бүгд багтсан байдаг. Бумбыг газарт тавих, хир буртаг шороо тоостой орчинд байлгаж болохгүй. Учир нь бумба нь айл гэрийн эд, эдлэл хишиг буяны тэнгэр орших ариун сав гэж үздэг тул нандин байх ёстой гэнэ.

Дашрамд дурдахад Тус хийд нь энэ жил жишиг хийдээр шалгарчээ.

Бумба гэж юу вэ?

Эд зүйлс болон эрдэнэс, рашаан, ус зэргийг агуулан хадгалдаг амсар, хүзүү, ходоод, суурь бүхий эрдэнэсийн савыг Бумба гэнэ. Бумба дотроо олон янз байна. Тухайлбал Намсрай, Гонгор, Замбала, Ногоон Дарь эх, Лусын мөн түүнчлэн Эдийн, Маанийн, Насны, Рашааны, Бүтээлийн, Угаалгын зэрэг олон янз аж. Эдгээр нь тус бүрдээ өөр өөр утга санаа зорилгыг агуулдаг. Үүнээс эдийн бумбыг дотор нь тусгайлан бэлдсэн зай, зий болон үнэт эрдэнэсийн дээжис мөн олон төрлийн будаа, үнэртэн, үр зэргийг судар номонд заасан ёс горимын дагуу хийж бүтээгээд тусгайлсан уншлагаар равнай үйлдэж бүтээл хийдэг. 

 



Д.Тамир

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
БЭСКА(202.179.31.21) 2025 оны 03 сарын 13

-энэ нэргүй хамба СЭРГЭЛЭН ТОЛГОЙ юмаа

1  |  0
Иргэн(73.176.233.100) 2025 оны 03 сарын 13

Сайхан show хийж байна. Жил бүрийн үзүүлэх тоглолт сайхан болж байна. Нэргүй лам их мөнгөтэй болоорой.

1  |  0
зочин(103.57.92.135) 2025 оны 03 сарын 13

Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр түрээслүүлнэ. 99041126

1  |  0
b(103.9.90.66) 2025 оны 03 сарын 13

uul usaar duuren hagarhai, hagarhaigui bumbanuud baina daa, yah gej tegj hog bolgoj hayaj baidag yum bol doo

1  |  0
Зальварл (202.179.24.236) 2025 оны 03 сарын 13

Нуль бизнес шууд дээ.бумбаа тавина 3 хоног хулээж менге зоосоо гарздана даа дараа нь шидийг олж баяжна гээд зальпираад байж дээ.

1  |  0
Close menu