Архангайд аймшигт зүйл болж нэг хүн амиа алдаж байжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 28

Одоогоос гурван жилийн өмнө Архангай аймагт аймшигт зүйл тохиолджээ. Үүний улмаас нэг хүн амь насаа алдаж байсан аж.

Тодруулбал, “2014 оны долдугаар сарын 26-ны өдөр хар салхи боссон юм. Уг салхины хурд 50 метр секунд хүрч байжээ. Энэхүү аймшигт байгалийн үзэгдлээс болж нэг хүн алтан амиа алдаж, арваннэгэн хүн бэртэл авч байсан аж.

Мөн их хэмжээний хохирол учруулсан хүчтэй хар салхи байсан юм. Салхины улмаас 200 орчим бог мал, гурван автомашин, дөрвөн гэр, байшин хийссэн байна. Энэ үед машинтай зорчиж явсан хүмүүс машинаасаа буусан боловч жолооч нь гарч амжаагүй аж. Ингэснээр машинтайгаа хамт хүчтэй хар салхинд цохигдон хийсч, халуу амиа алдсан харамсалтай үйл явдал болж байжээ.

Ц. Сугар

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.21.112.202) 2025 оны 03 сарын 13

Хөөе танай сайтад редактор бна уу. Наад гарчигаа өөрсдөө уншаад үздээ. 10 жилийн хүүхдүүдээс ч дор бичих гэж дээ.

1  |  0
ZOCNIN (108.181.115.137) 2025 оны 03 сарын 13

MONGOLD BAGA ZERGIIN TORNODO BOLOOD BDAG BOLJEE

1  |  0
Close menu