Б.Хичээнгүй: Шаргын говьд усгүй болж, цангаагаа тайлахын тулд шээсээ уухаас өөр аргагүйд хүрсэн

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 28

"Би 21 настай. 22 хүрэхээсээ өмнө Монголынхоо 21 аймгаар аялах зорилгоо биелүүлээд явж байна” хэмээн ярих энэ залууг Батдаваагийн Хичээнгүй гэдэг. Түүнийг сошиалаар маш олон хүн харж байгаа байх. Эх орноо тойрон аялах их аяллын дундуур нь түүнтэй утсаар холбогдон ярилцлаа.

-Сайн уу, Хичээнгүй. Сайн явж байна уу?

-Сайн явж байна аа. Өнөөдөр/өчигдөр/  миний аяллын долоо дахь хоног. Одоо би Ховд хотод байна.

-Монгол орноо тойрон аялахаар хэзээ шийдсэн бэ. Яагаад?

-Би 9 настайгаасаа “Хөх цэрэг” үндэсний хөтөлбөрт  идэвхитэй оролцож, аялалд явж, дуртай болж эхэлсэн. Хүүхэд байхаасаа жил болгон аялдаг болж, сүүлдээ аяллын багш зохицуулагч хүртэл хийж үзсэн. Миний хувьд одоо 21 настай. 22 нас хүрэхээсээ өмнө Монголынхоо бүх аймгуудаар явж үзнэ гэсэн зорилго, тэмүүлэлтэй байсан. Ингээд энэ удаагийн аяллаараа явж үзээгүй баруун аймгуудаараа аялж үзэхээр зорьсон. Яг энэ аяллын тухайд бол,  өнгөрсөн жилийн 11 дүгээр сард төлөвлөж, маршрутаа гаргаад бэлэн болгосон. Тухайн үед аялалд явах гэхээр хоол хүнс, замын зардал зэрэг асуудал тулгарсан.  Харин энэ тал дээр намайг  “АНА тур монголиа” компани дэмжиж, тусалсны үндсэн дээр би аялалдаа явж байна.

-Чиний хийж буй аялал өвөрмөц санагдаж байна. Манайхан ярьдаг даа, бор зүрхээрээ гэж. Өөрийн хийж буй аяллынхаа онцлогийг яриач?

-Миний хийж байгаа энэ аялал бол аяллын маш эрсдэлтэй /Ши чайкинг/ гэдэг төрөл. Замын унаанд сууна, замын унаа олдохгүй бол алхаад явдаг ийм аяллын төрөл байгаа. Эхний хоёр гурван өдөр жаахан айдастай байсан. Сүүлдээ айдсаа даван туулж, өдөр ирэх тусам аялал маань үнэхээр амттай болж, жигдрээд явж байна.

-Аяллынхаа ерөнхий тойм маршрутыг танилцуулаач?

- Би Улаанбаатараас Хархорин, Арвайхээр ороод цаашаагаа замын унаанд сууж Баянхонгор, тэндээсээ Говь-Алтай, Говь-Алтайгаасаа Ховдод ирээд явж байна. Өнөөдөр /өчигдөр/  Баян-Өлгий рүү хөдлөөд Алтай таван Богд ороод, тэндээсээ Увс аймаг, Завхан, Архангай, Хөвсгөл аймгуудаар аяллаад хот руугаа орж ирэх төлөвлөгөөтэй явж байна.

-Аялалд гараад нэгэнт долоо хоног өнгөрчээ. Хамгийн хөгжилтэй хийгээд хүндрэлтэй дурсамжаасаа хуваалцаач?

-Энэ хугацаанд хоёр удаа маш хүчтэй бороо орсон. Эхнийх нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд явж байхад бороо орж, Орхон голыг гатлах байсан ч үер болж, голын усны төвшин нэмэгдэж, урсгал ширүүн болсны улмаас гаталж чадаагүй. Хоёр дахь удаад Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумаас Баянхонгор аймгийн Өлзийт сум руу явах замд маш хүчтэй аадар бороо, мөндөрт “нүдүүлсэн”. Хамаг хувцас норсон. Тухайн үед аянга цахилгаантай аймар хүчтэй аадар борооноос  айсан. Харин  дараа нь байгалийн иймэрхүү үзэгдлийг  давах хүч орж, аялал маань улам л амттай болсон.

-Говь-Алтай аймагт очоод нэгэн дэлгүүрийнхэнд талархсан постоо оруулсан байсан. Ер нь аль аймгийн хүмүүс хамгийн их найрсаг санагдаж байна вэ?

-Говь-Алтай аймагт хүрэх замдаа би бороонд норчихсон байдалтай замын автобусанд дайгдаж очсон.  Тэр автобусанд нэг ахтай танилцаад намайг гэр рүү гээ аваад явсан. Тэр ах “Манай хажууд майхнаа бариад хоно. Хувцас хунараа хатаа” гэсэн. Ингээд  ах хүүгийнхээс гараад дэлгүүр орж, гоймон авчихаад дэлгүүрийнхнээс  “Халуун ус хаана байна вэ” гэж асуусан чинь намайг дэлгүүрийнхээ хяналтын өрөөнд оруулж, тэнд гоймонгоо болгоод идээд яв гэж маш найрсаг хандсан. Тэр хүмүүст маш их талархсан.

Ер нь очсон газар болгоны маань хүмүүс надад маш сайхан хандаж байгаа.  Ховдод ирэхэд “Дэлхийгээр аялагчид” фэйсбүүк группын гишүүн Энхбаяр ах маань намайг угтаж авсан. Ховд хотын үүх түүх, соёл, байгалийн сайхныг танилцуулаад хоолонд оруулаад маш сайхан хүлээж авсан. Энэ дашрамд Энхбаяр ахдаа талархсанаа илэрхийлье.

-Говьд явж байхдаа усгүй болж, шээсээ ууж цангаагаа тайлж буй бичлэг чинь сошиалд тархаад байна. Энэ талаараа дэлгэрүүлээд яриач?

-Тэр бол ийм юм болсон юмаа. Говь-Алтайгаас “Ээв” гэдэг газар руу явж байгаад замын унаанд суусан. Унаандаа суулгасан ах нар зам нь салж явахаар болоод намайг буулгасан. “Ээв” гэдэг газраас ойролцоогоор 10-15 км-ийн зайтай газар би үлдсэн.  Тэнд унаа мөд явдаггүй хүнд газар байна лээ. Тэгээд газар дөхье гэж бодоод ойролцоогоор таван цаг алхсан. Ингээд явж байхад Говь-Алтайгаас авсан ус маань дуусаад шингэн хэрэгтэй байсан болохоор шээсээ уух тохиолдол гарсан. Гэхдээ шээсээ цэвэршүүлж уусан л даа.


даа.


-Яаж цэвэршүүлж уух уу?

- Эхлээд нүх ухна, гялгар уут дэвсэнэ. Аягаа тавиад дахиад гялгар уутаар таглаад тагласан хэсэгтээ чулуу тавихаар халуунд ууршаад аяга руу ууршсан ус хуримтлагдана. Яг шээс ууснаас дээр. Давстай хар цай шиг тийм амттай болдог юм билээ.

 -Энэ аргыг чи мэддэг байсан юм уу?

- Амь өрссөн, адал явдалтай аяллын талаар би интернэтээс их судалсан. Энэ төрлийн алдартай шоу нэвтрүүлгийг их үздэг. Тэндээс харж байсан зарим зүйлсээ аялалдаа туршиж, ашиглаж байгаа. Хэд хоногийн дараа  Хяргас нуур дээр очно.  Тэр нуур маш шорвог. Тэнд  усны төлөө тэмцэл бас гарах байх аа/Инээв/.

-Эргээд аялал руугаа оръё. Тэгээд таван цаг алхсаны дараа юу болсон бэ?

-Шээсээ уугаад явж байсны дараа приустэй хоёр залуу намайг зам дээрээс аваад Ховд аймгийн Зэрэг сум хүртэл хүргэж өгсөн. Тэр говиос тэгэж л гарсан даа.

- Хүмүүс зам дээр гараа өргөөд зогсоход ямар байдалтай хүлээж авч байна вэ?

-Ерөнхийдөө бол дажгүй шүү. Хүмүүс “Хаанаас хаа хүрч явна вэ” гээд сонирхон асуудаг. Мөн намайг хараад “Монголд ингэж хүмүүс аялдаг юм уу” гэж гайхаж, өөр хоорондоо ярьдаг. Ингэж унаагүй үүргэвчээ үүрээд явган аялал хийдэг хүмүүс гадаадад л  байдаг гэсэн бодолтой хүмүүстэй их таарсан.

Говь-Алтайд замын унаа олоход үнэхээр хэцүү. Говь-Алтайгаас Ховд ороход хамгийн хэцүү байсан. Гэхдээ ихэнхи үед монголчууд маань их найрсаг машин тэргэндээ суулгаад аваад явдаг.

-Энэ аяллаас асар их туршлага бас олон зүйлийг сурч мэдэж байгаа байх. Аялалын туршид танин мэдүүлэх чанартай ямар мэдээллийг олон нийтэд өгөхийг хүсэж байна вэ?

-Миний хүсдэг зорьдог нэг юм байдаг. Би аялах дуртай. Манай залуучууд аялна гэхээр гадаадын улс орон руу явахыг хэлээд байдаг. Парис, Берлин, Лондон руу ч юмуу их аялахыг хүсдэг. Харин миний бодлоор эхлээд  Монголынхоо сайхныг бишрээд мэдрээд авбал сайхан. Яагаад гэхээр гадаадад аялаад явж байхад “Монголоос явж байна” гэхээр Монгол орны аяллын талаар асуудаг. Тэр үед Монголоо мэдэхгүй байвал жаахан тийм шүү дээ. Тийм болохоор би эхлээд Монголоороо аялахын сайхныг, ач холбогдлыг залуучууддаа ойлгуулахыг хичээдэг. Мөн миний хийж байгаа аяллын ийм хүнд төрлөөр аялахад юуг анхаарах хэрэгтэй вэ? гэдгийг бусаддаа таниулахыг хичээж байна. Жишээ нь, замд юу идэж болох болохгүй, усгүй газар яаж ус гаргах гээд л олон аргазүйн зөвлөмжийг гаргана гэсэн бодолтой байна. Миний хувьд ямар ч байсан нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, “АНА тур монголиа”-ийн залуустайгаа хамтарч эх орноо хайрлах, эх оронч үзлийг төлөвшүүлэх лекцийг олон нийтэд үнэ төлбөргүй уншина гэж бодож байгаа.

-Аяллын тань хоног сунгагдаж магадгүй гэж байсан...

-Мэдээж хэрэг монголчууд хол замд цаг товлодоггүй. Ямар ч байсан явна гэсэн маршрутаараа явж гүйцээгээд Улаанбаатар хотдоо ирнэ.

-Амжилт хүсье чамд. Аяны дөрөө мултлаад ирэхээр чинь улам их мэдээлэл, сонин сайхантай уулзъя.

-Баярлалаа.

Б.Хичээнгүй зүгээр нэг аялаад явсангүй Улаанцутгалан дээр очоод ойр орчмын хогийг цэвэрлэсэн байна

С.Баяр

Эх сурвалж: ZINDAA.MN

 

 

 

Сэтгэгдэл ( 25 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
kk(202.21.106.149) 2025 оны 03 сарын 13

2016 оны 4 сард үйлдвэрлэгдсэн хар өнгөтэй, шар салонтой, V8 бензин хөдөлгүүртэй, fulloption, 20000км явсан ямар ч асуудалгүй цэмбэгэр 200 яаралтай зарна. 88145555

1  |  0
М. Энхбаяр(203.91.115.44) 2025 оны 03 сарын 13

Хичээнгүй дүүдээ амжилт хүсье ховдод ирэх үед нь тосж уулзсан гол зорилгоо ярьсан ярилцаад суухад бол үнхээр өөртөө итгэлдээ хэлсэн үг хийсэн ажилдаа эзэн байж чаддаг мундаг залуу санагдсан за тэгдээд дараа дараагийн аялалд нь хүсье

1  |  0
Зааа(122.201.31.38) 2025 оны 03 сарын 13

Бусдад улгэрлэх мундаг залуу бна Амжилт хусье !!!

1  |  0
zochin(202.179.17.162) 2025 оны 03 сарын 13

Ene ch bas er zorig amjilt

1  |  0
Amar(172.58.56.74) 2025 оны 03 сарын 13

Ayan zamiin erool talbiya! Ikh saikhan sanaa baina. Zaluu khun gehed zov bodoltoi omnoo tavisan zorilgotoi ekh oronch uzel sanaag busaddaa tugeesen mash saikhan zov shiudel baina! Amjilt khusie! Chadaltai bol zaluus ta nar ingej l amidraliin khatuu khutuug nudeeree uzej bieere medrekh kheregtei baigaam daa! End demii um bichij um hiih khuseltei zorilgotoi negniigee chichilj suuh ni unekheer buduuleg khereg! Oorsdoo baigaliin saikhaniig medreed irvel ta nariin amnaas iim ug garakhgui dee! Ene saikhan khuud amjilt khuseed aljaalgui sain yvaad ireerei gj erooe!

1  |  0
sd(66.181.180.150) 2025 оны 03 сарын 13

mangar batsaan.

1  |  0
Г(95.157.71.150) 2025 оны 03 сарын 13

Уух уу гэж асуудаг гэнэ дээ тэнэг мал. Уух вэ гэж асуудаг юм эргүү дагз

1  |  0
Ааги(95.157.71.150) 2025 оны 03 сарын 13

Ээвийн буудлын хажууханд жижгхэн гол урсдаг юм даа уул нь. Мэддэг хүн олоод уучихна. Шаргын Говь Хүйсийн Говь ус ихтэй шүү

1  |  0
Мгл(66.181.178.60) 2025 оны 03 сарын 13

Залууст сайн улгэр болж байна,эр хун иим л байх хэрэгтэй

1  |  0
ke(103.57.92.151) 2025 оны 03 сарын 13

zorigtoi huuhed baina,amjilt husie.saitaar orj hov bichhees eer um mededgui umnuudaas l deer um.

1  |  0
MGL(59.153.112.242) 2025 оны 03 сарын 13

Сүртэй ш дээ.. Шаргын говьд тэгж шээсээ уухаар газар бид дээ.. Манай нутгийнханы инээд хүрнэ дээ..

1  |  0
bathuu(202.9.41.9) 2025 оны 03 сарын 13

olsoj turj tsangaj uheh geed hodoo heer edemii tenj yavhaar oortoo hergtei yum hiimeer sen hairan tsag hugatsaa

1  |  0
зочин(202.179.31.71) 2025 оны 03 сарын 13

сонирхолтой эрсдэлтэй аялал бна Амжилт хүсье

1  |  0
Сонор(103.9.90.130) 2025 оны 03 сарын 13

Таньж мэдэхгүй агуй руу ил галтай/бамбартай/ орох аюултай.

1  |  0
trtr(66.181.185.82) 2025 оны 03 сарын 13

10-20km gazar 5 tsag alhaad sheesee uugaad surtei gar uu ene chini,hunii dundaj hurd tsagt 5 km

1  |  0
zochin(98.226.83.151) 2025 оны 03 сарын 13

zorilgotoi zorigtoi zaluu bna.amjilt husie.

1  |  0
Ачийг ачаар(182.160.34.59) 2025 оны 03 сарын 13

Амийг чинь аварч байгаа хүмүүсийнхээ нэрийг ч болов мэдээд хоцорч байгаа ч нэрд гарцан хүний нэрийг тэр ах гээд хэлээд дальжигнаж байхаар.

1  |  0
kkkk(202.179.26.52) 2025 оны 03 сарын 13

ayalaliin talaar sain bna zorigtoi bna ...ahiin duu arai gal aldaagui bizdee...ene l chuhal shuu

1  |  0
g(202.179.26.69) 2025 оны 03 сарын 13

Hitchhiking ????

1  |  0
АА(150.129.142.195) 2025 оны 03 сарын 13

МҮҮНЧИН ХҮҮ ЮМ УУ?

1  |  0
zochin(103.254.120.85) 2025 оны 03 сарын 13

m\ih tsangasan hun yun shees uurshuulahtaigaa bailgui mongol hun baij hutgaar gazar uhaad l naad zahiin soeloo medej bh heregtei

1  |  0
зочин(49.0.133.130) 2025 оны 03 сарын 13

Холын газарт тус болсон хүмүүсийнхээ нэр усыг сайн мэдэж авч бай .Нэг ах , нэг дэлгүүрийн хэн гээд л байхын.Аялалд чинь амжилт хүсье

1  |  0
андре(202.9.41.29) 2025 оны 03 сарын 13

сонирхолтой л юм

1  |  0
Close menu